"Эмнэлгээр үйлчлүүлэхэд үүсч буй хүндрэл, төвөг, чирэгдлийг багасгана" | News.MN

"Эмнэлгээр үйлчлүүлэхэд үүсч буй хүндрэл, төвөг, чирэгдлийг багасгана"

"Эмнэлгээр үйлчлүүлэхэд үүсч буй хүндрэл, төвөг, чирэгдлийг багасгана"

"Эмнэлгээр үйлчлүүлэхэд үүсч буй хүндрэл, төвөг, чирэгдлийг багасгана"

Эрүүл мэндийн салбарын тогтолцоог шинэчлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, төвлөрөлийг сааруулах зорилгоор Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан энэ сарын 26-аас эхлэн хоёр, гуравдугаар шатлалын эмнэлгүүдийн хөгжлийн төлөвлөгөө болон тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэх хамтарсан цуврал уулзалтуудыг зохион байгуулж байна. Уулзалтанд ЭМЯ-ны харьяа газар, хэлтсийн удирдлага болон мэргэжилтнүүд, Нийслэл, дүүргийн эмнэлгийн удирдлагууд оролцож байна.

Өнөөдрийн уулзалтаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хөгжлийн хөтөлбөр болон тулгамдаж буй асуудлуудыг холбогдох албаныхан хэлэлцлээ.

Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэлэхдээ “Өнөөдөр эмнэлгийн тусламж, үйлчилгээг ард иргэд хангалттай авч чадахгүй байна. Ард иргэдэд чирэгдэл ихтэй байна. Улсын томоохон болон дүүргийн эмнэлгүүдэд үзүүлэх цаг авах гэж иргэд очер, дараалал хүлээн зогсч байна. Ихэнх эмнэлгүүд цахимаар цаг өгдөг гэдэг боловч бодит байдал дээр өөр байна. Тиймээс ЭМЯ-аас эмнэлгүүдийн цаг авах системийг цэгцлэх, иргэддээ ойлгомжтой хүртээмжтэй байлгах үүднээс “Цаг авах нэгдсэн төв”-ийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Бид өнөөдөр тулгамдаж буй асуудал, болохгүй байгаа зүйлээ нээлттэй ярих хэрэгтэй. Болохгүй байгаагаа бид мэдэж байна. Нуугаад байх зүйл байхгүй. Олон нийт ч болохгүй байгааг мэдэж байгаа. Тиймээс бүх эмнэлгүүд хоорондоо нягт уялдаа, холбоотой ажиллаж, нэгдсэн мэдээлэлтэй байх үүднээс эмнэлгүүдийн хөгжлийн хөтөлбөр болон асуудлуудыг хэлэлцэн, яамны зүгээс юу анхаарах, яаж дэмжих талаар та бүхэнтэй нээлттэй хэлэлцэхээр энэхүү уулзалтуудыг хийж байгаа юм. Одоо бид эрүүл мэндийн салбарынхаа нэгж рүү орж ажиллах хэрэгтэй. Доор байгаа асуудлууд дээр ажиллаж, засч байж иргэддээ хүртээмжтэй үйлчилдэг болно. Салбарт маань чадварлаг эмч, мэргэжилтнүүд олон байна. Гэхдээ манай удирдлагууд зөв зохион байгуулалтаа хийж, ажиллах хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд салбарт төлөвлөлтгүй санхүүжилтийг хийсээр ирсэн. Бид төлөвлөж, зайлшгүй хэрэгцээт зүйл рүүгээ санхүүжилтээ чиглүүлэх бодлого барина. Яамны зүгээс тулгамдаж буй асуудлуудаа эрэмблэн, санхүү төсөвтөө тааруулж зөв менежментийг хийж, илүү хүртээмжтэй байлгах, бодит үр дүн гарахуйц байхаар ажиллаж байна. Эмнэлгүүдийн яригдсан асуудал болгоныг хэрхэн шийдэгдсэн, зөв зохион байгуулсан эсэх дээр би өөрөө хяналтаа тавьж, биелэлтээ нэхэх болно. Бид ард иргэд эмнэлгээр үйлчлүүлэхэд үүсч буй хүндрэл, төвөг, чирэгдэлийг бууруулахын төлөө бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлнэ ” хэмээлээ.

Маргааш УХТЭ-ийн хөгжлийн хөтөлбөр, стратеги болон тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэж, хамтарсан цуврал уулзалт үргэлжлэх юм.

Эх сурвалж: ЭМЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-26 202.21.108.7

ЕВРОПТ ЭМНЭЛЭГТ ҮЗҮҮЛЭХЭД БИДЭН ШИГ КАРТ БАРЬЖ ЯВАХ ШААРДЛАГА БАЙХГҮЙ. ӨРХӨӨС НЬ ЦАХИМААР Л ШИЛЖҮҮЛЭЭД Л БОЛЧИХДОГ ((КОМ-Н ЗУРАГНААС БУСДЫГ ))

Avatar

я 2020-08-26 202.21.103.54

АЖЛЫН АМЖИЛТ ХҮСЬЕ , 1 Р ЭМНЭЛЭГИЙГ МАШ БОГИОНО ХУГАЦААНД ӨӨД НЬ ТАТАЖ ӨНГӨ ЗҮС ОРУУЛСАН БАЙСАН ШҮҮ , ХҮН ЭРГЭЖ ОЧИХДОО Л МЭДСЭН ,хийх сэтгэл байвал шал өөр болгодог юм байна , өмнөх он удаан суусан дарга нь юугаа ч хийж байсийн

Avatar

111 2020-08-26 202.21.102.226

болтугай…

Avatar

Зочин 2020-08-26 192.82.70.38

Эмнэдгүүдийг төрөлжүүлж хүртээмжтэй үйлчилгээтэй тоног төхөөрөиж эмч мэргэжилтэн гээл дээд зэргийнх болгох хэрэгтэй . Хамгийн түрүүнд хавдрын эмнэлгийг дээд түвшинд аваачих шаардлагатай . Хятадыг хар ямар мундаг эмч нар эмнэлгүүдтэй билээ

Avatar

Зочин 2020-08-26 192.82.70.38

Эмчнар хүнлэг бус харилцаатай Муухан хувцастай доройдуу хүнийг хүн гэж үзэхгүй аймаар юм бналээ. Юун эмчлэх өөд татах ноү шүүдээ. Биeэр харсаан. 3 нэг гэхмэт төв эмнэлэгт жир иргэн хэвтэж эмчлүүлж чадахуу ?? Танил тал арын хаалгагүй бол өгөх юмгүй бол бүтэхүү??? Ингээд асуудлууд хөвөрнө шдээ. Биeэр харсаан. Мааш эмгэнэлтэй. Ядуу зүдүү хүмүүс өөрсдийгөө угаасаа хүний тооноос хасчихсан явдаг юмбилээ. Ямар ч итгэл найдвар байхгүй . Ийм болоход нь эмч эмнэлэг их нөлөөлдөг юм бналээ

Avatar

Зочин 2020-08-26 103.14.36.18

анхан шатны, урдчилсан үзлэг хийлгэх хүмүүс болон хүнд өвчтөн үзэж эмнэх эмнэлгийг тусад нь бий болгомоор байна.

Avatar

МАНАН гэгч өмхий жорлон сөнөтүгэй!!! 2020-08-26 202.131.245.69

Eruul mendiin salbar hamgiin dampuu salbar! Ene neg nusgai patsaan eruul mendiin salbariig uud ni tataj chadahgui! 1 terbumaar said bolson yum chin ehleed ter munguu hed nugalj avahaa l bodno! Eruul mendiin saidaar mash turshlagatai hun tavih bsan yum!!!

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа 2020-08-26 150.129.142.23

1=r emnelgiin hudnii ocher ;iil;ehee baisniig said medej baigaadaa. Nudnii emch nemeh um bish uu

Avatar

Ибиб 2020-08-26 66.181.176.204

Өвчтөний картыг цахим болгоод өгөөч

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж