Хөвсгөл аймгийн Рашаант суманд 3.8 магнитудын газар хөдөлжээ | News.MN

Хөвсгөл аймгийн Рашаант суманд 3.8 магнитудын газар хөдөлжээ

Хөвсгөл аймгийн Рашаант суманд 3.8 магнитудын газар хөдөлжээ

Хөвсгөл аймгийн Рашаант суманд 3.8 магнитудын газар хөдөлжээ

Хөвсгөл аймгийн Рашаант суманд өчигдөр /2020.08.25/ өдрийн 13.36 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг дарга Д.Өнөрболдоос тодруулахад сумын болон багийн төвийн иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй гэж мэдээлсэн байна.

Мөн Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Боргиотын нуурын эрэг дээр дөрвөн хүүхэд тоглож байгаад хоёр хүүхэд живж, осолджээ. Тодруулбал, Эрдэнэдалай сумын Цагаан-Овоо багийн  Боргиотын нуурын эрэг дээр дөрвөн хүүхэд тоглож байгаад  11 болон найман настай, хоёр эрэгтэй живж, осолджээ. Энэ  тухай дуудлагыг өчигдөр /08.25/ 19.10 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу Онцгой байдлын албаныхан 35 км замыг туулан 19:50 цагт очиход үзэгдэх орчин хязгаарлагдсан тул эрэн хайх ажиллагааг 21.00 цагт түр зогсоосон байна. Эрэн хайх ажиллагааг Онцгой байдлын газрын Эрдэнэдалай сум дахь Эрэн хайх, аврах салбар, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд өнөө өглөө 07.00 цагт эхлүүлсэн.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж