Шведийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг идэвхтэй тэмцэгч бүтэн нэг жилийн турш дэлхийн дулаарлын эсрэг аян өрнүүлсний эцэст эргэн хичээлдээ явахаар болжээ. Өдгөө 17 настай тэрбээр твиттер дээрээ эргээд энгийн хүүхдийн амьдралд орж байгаадаа баяртай байгаа талаараа илэрхийлсэн байна.
“Миний өнжсөн нэг жил дууслаа. Эцэст нь сургуульдаа эргэн ирэх сайхан байна” хэмээн бичээд тэрбээр үүргэвчээ үүрэн, дугуй унаж, инээмсэглэсэн зургаа нийтэлжээ.
Тэрбээр хэд хэдэн удаа Барак Обама зэрэг дээд албан тушаалын хүмүүстэй чухал уулзалт хийсэн билээ. Гэвч одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп түүнийг огт хүлээн зөвшөөрөөгүйгээр зогсохгүй “Гэгээлэг, сайхан ирээдүй мөрөөдөж буй аз жаргалтай бяцхан охин” хэмээн тохуурхсан юм.
Түүний эхлүүлсэн аяны талаар нэг хэсэг хүн бүр сонирхон, анхаарлаа хандуулж байсан ч удалгүй цар тахал дэгдэж, АНУ-д арьс өнгөөр ялгаварлаг гадуурхахын эсрэг хөдөлгөөн өрнөснөөс хойш бараг мартагдаад байсан юм.
Эх сурвалж: RT.COM
Холбоотой мэдээ