“Шилүүс” богино хэмжээний кино Торонто кино наадамд шалгарчээ | News.MN

“Шилүүс” богино хэмжээний кино Торонто кино наадамд шалгарчээ

“Шилүүс” богино хэмжээний кино Торонто кино наадамд шалгарчээ

“Шилүүс” богино хэмжээний кино Торонто кино наадамд шалгарчээ

Монголын залуу найруулагч П.Лхагвадуламын найруулсан “Шилүүс” богино хэмжээний кино Канад улсын Торонто Олон Улсын кино наадамд шалгарчээ. Уг богино хэмжээний кино нь өнгөрсөн зургадугаар сард 2020 оны Каннын олон улсын кино наадмын “Богино хэмжээний киноны уралдаант хэсэг”-т шалгарч, шилдэг 11 бүтээлийн нэгээр шалгарсан удаатай.

Тодруулбал, 2020 оны Каннын кино наадмын “Богино хэмжээний киноны уралдаант хэсэг”-т дэлхийн 137 орны 3810 кино бүтээл ирүүлсэнээс шүүгчид 12 орны 11 киног шалгаруулсан байна. Шалгарсан 11 киноны таван кино нь эмэгтэй найруулагчийн бүтээл байжээ.

Тус киноны эвлүүлэгч Мадлен Сийгхартслайтнер Германы “Edimotion” буюу “Кино Эвлүүлэх Урлаг” наадмын шагналд “Шилүүс” богино хэмжээний киногоор нэр дэвшээд буйг киноны уран бүтээлчид дуулгалаа. Киноны гол дүрд “Fill” студийн найруулагч М.Аззаяа, “Х-ТҮЦ” продакшны жүжигчин Г.Дөлгөөн нар тоглосон бол кино продюсераар Ц.Ариунаа, зураглаачаар Энэтхэг улсын залуу зураглаач Криш Махижа, эвлүүлэгчээр Австрийн уран бүтээлч Мадлен Сийгхартслайтнер ажиллаж, Португалийн Лиссабон хотын “Dmix” студид дууны найруулгыг хийжээ.

Уг кинонд зүрхний өвчтэй охин ээжийнхээ шахалтаар бөөд үзүүлэхээр очно. Дурамжхан очсон охин төсөөлөөгүй мэдрэмж, сэтгэл тайллыг тэндээс олж авч буй талаар өгүүлэх аж.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж