Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр гадаадын улс орнуудаас иргэдээ татан авах ажлыг үе шаттайгаар зохион байгуулж буй. Цар тахлын улмаас гадаадад гацсан иргэдээс 18 мянга нь тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирээд байна. Мөн зарим улс оронд халдварын тархалт буурч, танхимын сургалтаа эхлүүлсэнтэй холбоотойгоор гадаадаас ирсэн иргэд нутаг буцах хүсэлтээ өгөөд байна. Сүүлийн нэг сарын хугацаанд гадаадад суралцах, ажиллах хүсэлтэй иргэдийн хүсэлт нэмэгдсэн гэж Гадаад харилцааны яамнаас өмнө нь мэдээлсэн билээ. Энэ талаар салбар яамнаас тодруулахад хөл хорионы дэглэмээ сулруулж, танхимын сургалтаа эхлүүлсэн улс орнуудад манай улсын иргэд суралцах боломж нь нээлттэй гэх тайлбар өгөв.
Өнөөдрийн байдлаар 90 оюутан тусгай үүргийн нислэгээр Япон улсыг зорьжээ. Харин ОХУ болон БНСУ-д суралцахаар хүсэлтээ өгсөн оюутан, иргэдийн талаарх мэдээлэл тодорхойгүй байгаа аж.
Гадаадад суралцдаг манай улсын 40 гаруй мянган оюутнаас 12 мянга нь БНХАУ-д суралцдаг байна. Тус улсад одоогоор их сургуулиуд хэзээ үйл ажиллагаагаа эхлэх вэ гэдгийг зарлаагүй, гадаад иргэдийг хил нэвтрүүлэхгүй байгаа юм. Тус улсад буцах хүсэлтэй 170 орчим иргэн Гадаад харилцааны яаманд өргөдлөө өгсөн байна. Тэдний 110 нь холимог гэр бүл бөгөөд үлдсэн нь БНХАУ-д хөдөлмөр эрхэлдэг болон оюутнууд. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэхээр БНХАУ-д хүсэлт өгөөд байгаа аж. Хэдийгээр Засгийн газрын шийдвэрээр өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг үргэлжлүүлэн сунгасан ч гадаадад буцах хүсэлтэй иргэд тусгай үүргийн нислэгээр хил гарч байгаа юм. Харин гадаадад буцах хүсэлт өргөдлөө өгсөн иргэдэд Гадаад харилцааны яамнаас эрсдлээ тооцож шийдвэр гаргахыг сануулж байгаа аж.
Б.ЦЭЦЭГ
Зочин 2020-08-26 192.82.68.252
цаад улс нь хилээ нээгээд агуу монголчуудыг аваад байх юм байна л даа.
Зочин 2020-08-26 178.48.206.104
Хятадад ямар ч их хүн суралцдаг юм. Бүгд л хятадад хайртай болоод буцаж ирнэ дээ
unshigch 2020-08-26 1.72.2.116
Batalgaagaa sain garguulj av uvchin ihesdeg butsna ter tur ene nam geed bailgui ochson gazraa togtvortoi bhiig ni sain oilguul tuvugtei yum neg ochino neg butsna geed daraa ni busdaas bish uuruusuu buruugaa haigaarai butsaj bgaa humuusiin nersiig olond il bolgo daraa ni hel am garval harj baiya 🙏🏻🙏🏻🙏🏻
Зочин 2020-08-26 103.26.193.162
Гадаадад явахын тулд хил хаалттай үед ирэх хүсэлт гаргахгүй гэсэн амлалт өгч гарч байгаа
Зочин 2020-08-26 192.82.67.30
Өвчин хүндэрвэл эргүүлж татаж авахгүй ,хэл ам гаргаж Төрийг доромжилгүй гэдэг баталгаа гаргуулж явуулах хэрэгтэй .
Иргэн. 2020-08-26 64.119.23.155
Дураараа юмаа. Авсангүй гээд л сошиалаар дүүрэн шуугиан тарьж авхуулчихаад одоо буцана гэх яах гэж ирсэн юм бэ. Одоо юу ч болж байсан буцаж ирэхгүй гэсэн ам өчигийг нь авах хэрэгтэй…
Д 2020-08-26 121.113.82.238
Ганцхан Монголд онцгой байдал зарлаагүй гэдгийг хүмүүс ухамсартайгаар хүлээж авах хэрэгтэй. Зөв юман дээр дэмжиж, буруу зүйл дээр шүүмжлэх хэрэгтэй. Гадаадаас ирж байгаа иргэдээс халдвар гарч байна гэдэг бол эрсдэл өндөр байна гэсэн үг. Хэрэв өнгөрсөн хугацаанд халдварыг илрүүлж шуурхай арга хэмжээ аваагүй бол маш том аюулд орох байлаа. Иймээс өөрийгөө бодсон бодлоо хаяж ард түмэн, улсаа бодох сэтгэлтэй баймаар юмаа.
Зочин 2020-08-26 202.70.37.2
Yu h*****d baigaa yum. zailshgui ajiltai humuus tulbur munguu tuluud deg jurmaa sahiad yavj bgaa baih shuu. bvh yumiig erh medeldee bailgaj, darlah gesen balai uzleesee salaarai
Зочин 2020-08-26 203.98.76.100
Тэнэгээ цаад улс орон нь хилээрээ оруулахгүй бол тэндээс ирэх иргэдээ авахаар очсон онгоцоороо тээж оччихоод, энэ улс чинь оруулахгүй байна, ирсэн өөрийн чинь хохь гээд хаяад ирэх үү. Эсвэл ирэх хүмүүсийнхээ зайг бөглөөд дахиад ачаад ирэх үү. Ийм учраас л очих улс орон чинь өөрийг чинь хүлээж авах эсэхийг мэдэж байж, баталгаатай болгож байж яв гээд байгаа юм.
Зочин 2020-08-26 202.131.225.150
yvii yvii ged yvchaad daraa avraach ged gonshignood bdg sh dee. tgeed virus teegch bolod irdeg. delkhi niit r vaktsin gartal end ee tomootoi baisan dr
Hudalch 2020-08-26 202.126.89.4
Gadaadad yavahaa odoo zaalgadag boloh ni MAX nii chin husel ermelzel biz dee
Зочин 2020-08-26 202.126.88.213
Чи зайлаад үхэж далд ор