Монголын анхны хамтын хөрөнгө оруулалтын сан (ХОС) болох “Үндэсний Хувьчлалын Сан” нь 2020 оны наймдугаар сарын 24-нд Монголын Хөрөнгийн Бирж (МХБ)-д бүртгүүллээ. Ингэснээр “Ард Санхүүгийн Нэгдэл”-ийн охин компани болох Ард Менежмент нь хөрөнгө оруулалтын сангийн үүд хаалгыг Монголдоо анхлан нээж, салбарын бусад оролцогчдод цаашдын хөгжлийн зүг чигийг нь гаргаж өгч чадлаа. Энэ үйл явдал нь дуншиж байгаа тэтгэвэр, даатгалын шинэчлэлийн ажлын суурийг тавьж өгч буйгаараа онцлогтой.
Хөрөнгө оруулалтын сан үүсэн бий болсноос хойш 250 жил болж байгаа хэдий ч анх 1924 онд АНУ-д байгуулагдсан Массачусэтсийн хөрөнгө оруулалтын сан нь нэг жилийн дотор нийт хөрөнгөө 50 мянган доллараас 392 мянган доллар хүртэл өсгөж чадсанаар олон нийтийн анхаарлыг татсан юм. Үүнээс хойш Америк болон Европт хөрөнгө оруулалтын сангуудад олон нийт ихээр хөрөнгө оруулах болсон билээ.
Үндэсний Хувьчлалын Сан нь Монголын болон олон улсын зах зээл дээр арилжаалагддаг үнэт цаасанд хөрөнгө оруулалт хийж, нэгж эрх эзэмшигчдэдээ ашгаа хуваарилах зарчмаар ажиллана. Бид Монгол Улсын төрийн өмчит компаниудын хувьчлалд ард иргэдээ уриалан оролцуулснаар Монгол хүн улсынхаа баялгийн жинхэнэ эзэн болох боломжийг нээж өгөхөөр зорьж буй мэргэжлийн хөрөнгө оруулагч байгууллага юм.
ХОС хөрөнгийн зах зээлд оролцож, өгөөж хүртэх сонирхолтой ард иргэдэд банкны хадгаламж, компанийн бонд, хувьцаатай өрсөлдөх бүтээгдэхүүнийг санал болгоно. Нөгөө талдаа энэ сан нь Монголын хөрөнгийн зах зээлийн анхны дагнасан мэргэжлийн оролцогч буюу институционал тоглогч болж байгаагаараа онцлогтой бөгөөд түүгээрээ Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжилд өндөр ач холбогдолтой юм. Ард Менежментийн хөрөнгө оруулалтын шинжээчид мэргэжлийн судалгаанд тулгуурлан хөрөнгө оруулалтын бодлогоо тодорхойлж, ашиг өгөөжийг оптимал түвшинд барин ажиллахаар бэлтгэлээ хангасан болно.
Үндэсний Хувьчлалын Сангийн нэгж эрх нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй бөгөөд Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан “ХОС” гэсэн тикертэйгээр олон нийтэд арилжаалагдах болно. Та бидэнтэй холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.
Үндэсний Хувьчлалын Сан ХОС тикер: MSE: ХОС
Төв оффис: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Ард Холдингсын байр, 2 давхар. w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх
Сэнтрал Тауэр салбар: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай-2. w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбоо барих утас: 7707-8080, 7707-8181, 7707-8282
И-мэйл хаяг: info@ardmanagement.mn
Вэб сайт: www.ardmanagement.mn
Facebook: https://www.facebook.com/ardmanagement
Д.ТУЯА
Холбоотой мэдээ