Хумсаараа гоёсон алдартай эрчүүд

Хуучирсан мэдээ: 2020.08.26-нд нийтлэгдсэн

FASHION

Хумсаараа гоёсон алдартай эрчүүд

Хумсаараа гоёсон алдартай эрчүүд

Сүүлийн хэдэн сар АСАП Роки олны өмнө үргэлж хумсны будагтай гардаг болсныг та анзаарсан уу? “Эр хүн хумсаа будууллаа гээд эмэгтэйлэг мэдрэмжтэй гэсэн үг огт биш” хэмээн ярилцлага өгөхдөө тэрбээр хумсан дээрээ 2019 оны намрын Прадагийн гол бэлгэ тэмдэг болох хагарсан зүрх, Франкенштэйн зэргийг зуруулсан байлаа.

Түүнийхээр бол маникюр өөрийгөө илэрхийлэх нэг хэлбэр бөгөөд хүйснээс огт хамааралгүй гэнэ. Тэрбээр мөн ийнхүү шинэ хэв маягаараа гоо сайхны тухай үзэл бодол өөрчлөгдөх цаг болсныг, энэ цагийг бүтээх гэж олон эрчүүд олон арван жилийн турш шүүмжлүүлж амьдарсныг сануулж байгаа аж.

Уг нь бол эр хүн маникюр хийлгэх нь тийм ч шинэ зүйл биш юм. Рокын алтан үеийг бодоод үзвэл Зигги Стардаст буюу 70-аад оны эхэн үед Дэвид Боуйгийн тод өнгийн хумс гал шиг улаан үстэй нь гайхалтай зохицож, Эйросмитийн дуучин Стивен Тайлерийн загварлаг хумсны будгууд, хар судлууд дуу хөгжмийг нь улам өнгөлөх шиг болдог байсан юм. Түүнээс хойш хумсны будаг урлагийн эрчүүдийн дунд хэдийнээ танил болж явсаар 90-ээд онд Нирвана хамтлагийн дуучин Курт Кобейн халцарсан хумсны будгийг гранж урсгалын салшгүй нэг хэсэг болгосон билээ. Зөвхөн рок одууд төдийгүй охид бүсгүйчүүдийн мөрөөдөл болсон Жонни Депп тэргүүтэй жүжигчин эрчүүд ч хумсаа будах нь өнөө үед түгээмэл болсон байна.

Харин өнөөдөр арчилж, янзалж, будсан хумс улаан хивсэн дээр алхахын тулд эрчүүдийн заавал хийлгэдэг зүйлсийн нэг болсоор байна. Жишээлбэл, 2019 оны Мет Гала дээр Харри Стайлс гоёмсог хээтэй хар хумстай ирсэн бол загвар зохион бүтээгч Марк Жэкобс өөрийн шоун дээрээ чадварлаг маникюрчдыг ажиллуулан эрэгтэй моделуудынхаа хумсыг “нүцгэн” алхуулахаа байжээ.

Ийнхүү хумсаа будах эрчүүд өнөөгийн нийгэмд улам түгээмэл зүйл болж байгааг Пуэрто Рикагийн шинэхэн од Бэд Баннигаас харж болохоор байна. Тэрбээр маш богино хугацаанд авьяас чадвараа хүмүүст батлан харуулж багагүй нэр хүндийн эзэн болсон бөгөөд хүмүүст “Би хэнийг ч хумсаа буд, үсээ будуул гэж ятгахгүй ээ. Би зүгээр л бүх хүн ямар ч хязгаарт баригдалгүйгээр өөрийг нь жаргалтай болгодог зүйлсийг зоригтой хийдэг байгаасай гэж хүсч байна” хэмээн зөвлөсөн юм.

Эх сурвалж: VOGUE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж