Жэкоб Блейкийн гэр бүл: Бид бүгдээрээ ижил бурхны бүтээл | News.MN

Жэкоб Блейкийн гэр бүл: Бид бүгдээрээ ижил бурхны бүтээл

Жэкоб Блейкийн гэр бүл: Бид бүгдээрээ ижил бурхны бүтээл

Жэкоб Блейкийн гэр бүл: Бид бүгдээрээ ижил бурхны бүтээл

АНУ-ын Висконсин мужийн Кеноша хотод ням гаригт /2020.08.23/ бага насны гурван хүүгийнхээ нүдэн дээр цагдаа нарт буудуулсан өнгөт арьст эр Жэкоб Блейкийн асуудал АНУ даяар арьс өнгөний эсрэг хөдөлгөөнийг дахин өдөөгөөд байгаа билээ. Жэкоб дахин хөл дээрээ алхаж чадах эсэх нь “ид шид л тохиодоггүй юм бол эргэлзээтэй байна” гэж эмч нар хэлжээ. Цагдаа нар түүн рүү нийт долоон удаа буудсан ба нэг сум нь түүний нуруунд тусч, 29 настай Жэкоб одоо бүсэлхийнээсээ доош мэдээгүй болсон гэж түүний гэр бүлийнхэн нь мэдэгджээ.

Болсон үйл явдалтай холбогдуулан Жэкобын ар гэрийнхэн хэвлэлийн хурал хийж, түүний эх Жулиа Жэксон “Бурхан хорвоо дэлхий дээр ганцхан төрлийн мод эсвэл цэцгийг бүтээгээгүй. Энэ дэлхий дээр маш олон төрлийн амьтан, ургамал байдаг шүү дээ. Хүн ч үүнтэй адил бурхны нэг бүтээл. Хэн нэгэн хүн танаас өөр харагдаж байгаа нь яагаад тийм чухал юм бэ. Би зөвхөн цагаан арьстнуудын тухай яриагүй байна. Ямар ч төрлийн хүн байсан бусдыгаа дээрэлхэж, хэн нэгнээс илүү дээдлэгдэх ёсгүй. Би одоо уйлахааргүй болсон. Би олон жил уйлсан, цөхөрсөн. Бидэнд хэн нэгний өрөвдсөн харц хэрэггүй. Бидэнд өөрчлөлт хэрэгтэй байна” хэмээн хэлжээ.

Харин Жэкобын эцэг “Хүүг минь буудсан цагдаа нарыг цаашид ажиллуулахыг хүсэхгүй байна. Тэднийг баривчлах хэрэгтэй. Хүүгийн минь хэргийг шалгаж, шүүн шийдвэрлэх ажилд оролцож буй цагаан арьстай хүн бүхэнд би одоо итгэхгүй байна” хэмээн хэлсэн байна.

Жэкоб Блейкийг эмчлэхийн тулд хүмүүс хандивын аян өрнүүлж, цугларсан мөнгө хэдийн 500 мянган ам.долларыг даваад байгаа аж. Мөн Висконсин мужид эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж, улмаар эмх замбараагүй байдал болон хувирсан учир тус муж онц байдал зарлан АНУ-ын Үндэсний гвардын цэргүүдийг нэмэлтээр байрлуулаад байна. АНУ-ын ард иргэд Жэкоб Блейкийг тавдугаар сард мөн цагаан арьст цагдаад хүзүүн дээрээ өвдөглүүснээс болж нас барсан Жорж Флойдтой зүйрлэж байна.

Цагдаагийн газраас Жэкобыг буудсан цагдаа нарын нэрийг зарлаагүйн дээр буудахаас өмнө ямар үйл явдал болсон талаар ч мэдээлэл өгөөгүй байна. Харин цагдаа нар ахуйн хүрээний маргааны дуудлагаар хэргийн газарт ирсэн гэж мэдээлжээ. Гэрч нарын мэдүүлснээр, цагдаа нарыг ирэх үед Жэкоб хоёр эмэгтэйн маргааныг таслах гэж оролдож байсан гэжээ.

Эх сурвалж: GUARDIAN, RT

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-26 202.179.25.34

Харууд эвгүй бол эвгүй л биз тэглээ гээд алж болку. Гэхдээ Америкт гараад байгаа юм бол зүгээр улс төрийн балиар сэвэлт байна. Тэгээд бэлэн сайхан бичлэгүүдтэй. Ерөнхийлөгчийн сонгуультай жилийг ч хэлэх үү. Зүгээр манайд нэг мэдээ тавиад сэвэхэд хүмүүс яаж толгой нь эргэдэг вэ? Америк ч гэсэн ижилхэн л хүмүүс, шинжлэх ухаан нтр хөгжсөн байлаа гээд ч юм уу ард иргнд сэвүүлэхгүй байна гэсэн үг бол биш. Хүн алаад түүнийгээ ашиглавал хичнээн олон хүн мэдээнд нь итгэх вэ?

Avatar

Zochin 2020-08-26 66.181.161.86

Manaihan ch gj bas 1 aris ongoor ylgawarlasan balai yumnuud utasni tsaanaas tomorhoos oor yum bhgvi negdej chaddaggvi archaagvi hvmvvs haruud manaihniig bodohod yaj ch gaduurhagdaj bsan oorsdiinhoo toloo negdeed temtseed l bga yumdaa orost heden jiliin omno mongol zaluu baahan orosuudad zoduulj ongorson ter ved mongolchuud 1n ch hodloj chadahgvi harsaar bgaad l aluulsan gesen harin hujaa nar 1rvv ni dairhad boonooroo 1iigee omoorch zodoldson bga yum orost hujaa iim l bn

Avatar

Зочин 2020-08-26 64.119.16.183

haruud ch bas oorsdonoo aimaar aris ongooor yalgawarldag ulsuud shuu muusain aziud geel bas yalgawarlana

Avatar

хэрлэн 2020-08-26 202.126.89.55

АНУд Хар хүүхдүүдийн 90% нь гудамжинд шахуу өсдөг гэсэн. Тэгэхээр гэр бүлийн сайн хүмүүжил өндөр боловсрол олж авахын бэ? Бүгд толгой муутай хар тамхичид л болж өсийшдэ. манайхан ч адилхан хүүхдүүддээ одооноос анхаарал тавихгүй бол ..

Avatar

O 2020-08-26 67.161.146.209

Ene hun ooroo zuv zugeer bolood naiz huuhen n tsgadaa duudsan uu? Haruud dandaa bolohgui butehgyi yum hiichiheed daraa n aris ongonii uzel yarina archaagui ulsuud

Avatar

Зочин 2020-08-26 66.181.161.61

Stereotype Нийтлэг өнгөц үзэл.

Avatar

Зочин 2020-08-26 49.0.218.165

харууд дандаа болохгүй бүтэхгүй г хийж явдаг ажил хийх сонирхолгүй цус бузарлагчид юм

Avatar

Ишшш 2020-08-26 66.181.188.34

Үхэр монголчууд ч яг адил

Avatar

Зочин 2020-08-26 202.21.126.10

Учир нь тэр боловсрол муутай харууддын геррогоос гаралтай учраас… түүнд боловсрох боломж олдсон билүү тэрэнд хууль судлах боломж олдсон бол уу яг л манай g хороолол шиг… Боловсролын ялгаа биднийг ийм байдалруу түлхэх болно түлхсээр ч байна… Хувийн сургуулиудыг хааж ерөнхий боловсролын сургуулиудын хүртээмж болон чанарын дээшлүүлээчээ малуудаа… Эсвэл ингээд ардчилал маань мөхөж кастын системээр амьдрах ирээдүйл хүлээж байна даа

Avatar

Зочин 2020-08-26 66.181.161.96

гэр хороололын хүшхдүүд боловсролгүй биш харин төвийн эсвэл баячуудын хүүхдүүд илүү хүнлэг бус дээрэнгүй байдаг

Avatar

Haruud 2020-08-26 192.82.67.187

End ug ni arisnii ungu hamaagui ugaasaa hamgiin ih asuudal taridag humuus bol ugaasaa haruud ted yaj magadgui ayultai hun alhaas siihgui ** humuus bdag. Gernad barisan sarmagchin l gesen ug. Ulaanbaatart chuluu shidehed prius onono gedeg shig ANU gemt hereg garwal heregten ni har bh magadlal hamgiin ubdur

Avatar

Зочин 2020-08-26 202.21.109.39

Хар арьстангууд өөрсдөө арьсны өнгө хэлж ялгаварлах үзлийг бий болгож байна.Өөрсдөө арьсныхаа өнгөнд дургүй юм байна.Хэргийг бүдэгдүүлэхийн тулд нэг муу башир аргатай юм байна .Өөрсдөө арьсныхаа өнгийг дөвийлгөхөө больчих.

Avatar

Зочин 2020-08-26 202.126.90.105

Бурхан ч гэнэ үү, хаха.

Avatar

Зочин 2020-08-26 122.201.19.99

tsagdaa nar hezee ch gemgyi negniig buudahgyi shuu dee. urd ni nas barsan harch ch gesen gegeen hegen baigaagyi yum bilee.

Avatar

Зочин 2020-08-26 66.181.183.50

ГЭМТЭЙ БАЙЛАА ГЭЭД АМЬ НАСЫГ НЬ ХОРООХ ХЭМЖЭЭНД ГЭМТЭЙ ГЭЖ ХАРАГДАХГҮЙ БАЙНА.

Avatar

Зочин 2020-08-26 203.91.115.49

Setgegdel garahgui bn?

Avatar

Haruud uursduu ehelj darvalzdag 2020-08-26 203.91.115.49

Tsagdaa nar hezee ch zugeer gemgui huniig buudahgui. Haruud uursduu ehelj darvalzaj gemt hereg hiij barigdaad tavisan shaardlagiig ni huleej avahgui tsagdaagiin uuduus surgultsuj baigaad buuduuldag. ANU-n tsagdaa ugaasaa tavisan shaardlagiig ni sonsohgui surgultsuj baigaa gemt heregteng har tsagaan shar aristai yalgaagui buudah duremtei.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж