"Хоёр хүний шинжилгээнээс COVID-19 илэрлээ" | News.MN

"Хоёр хүний шинжилгээнээс COVID-19 илэрлээ"

COVID-19

"Хоёр хүний шинжилгээнээс COVID-19 илэрлээ"

"Хоёр хүний шинжилгээнээс COVID-19 илэрлээ"

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит (2020.08.26) мэдээлэл хийж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-2020 оны наймдугаар сарын 25-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 490 хүнд шинжилгээ хийхэд 488 хүнээс нь коронавирус илрээгүй. Харин хоёр хүний шинжилгээнээс коронавирус илэрлээ. АНУ-аас ирсэн иргэний анхны шинжилгээнээс илэрсэн бол нөгөө хүнийх нь дөрөв дэх давтан шинжилгээнээс коронавирус илэрсэн. Үүнд, наймдугаар сарын 24-нд Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 248 хүн, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 27 жолооч, гадны улс оронд явах хүсэлт гаргасан 12 хүн, тандалтын таван хүний анхны сорьц, сувиллын ажиглалтад байгаа гурван хүний давтан шинжилгээ, наймдугаар сарын 6-нд Шинэ Дели-Улаанбаатарын онгоцоор ирсэн 157 хүний давтан шинжилгээ, тусгаарлан ажиглах байранд байгаа 36 хүний давтан шинжилгээнээс коронавирус илрээгүй. Ингэснээр Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирсэн коронавирусийн халдварын 300 тохиолдол байна. Үүнээс эдгэрсэн 289. Эдгэрсэн хүмүүсийн 31 нь сувилалд, 35 хүн нь гэрийн ажиглалтад, 223 хүний ажиглалт, тандалтын хугацаа дууссан. ХӨСҮТ-д өнөөдөр 11 хүн эмчлэгдэж байгаа бол 10 хүний биеийн байдал хөнгөн, нэг хүний биеийн байдал хүндэвтэр байна. Нийтдээ ХӨСҮТ-д 30 хүн ажиглалт, тандалтад байна.

“ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ ТАРВАГАН ТАХЛЫН СЭЖИГТЭЙ ГУРВАН ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДСЭН”

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:

Манай улсын хувьд тусгаарлалт ажиглалтад 297 хүн шинээр орж, зургаан хүн гэрийн тусгаарлалтад шилжсэн. Одоогийн байдлаар 3864 хүн ажиглах тусгаарлах байранд байна. Эдгээрт 36 их эмч, 102 резидент эмч, 91 төрийн албан хаагч тусламж үйлчилгээ үзүүлж байна. Цэргийн төв эмнэлэгт тусгай үүргийн онгоцоор ирсэн 56 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас гурван хүний биеийн байдал хүндэвтэр эрчимт эмчилгээний тасагт байна. Эдгээрт 15 их эмч, 30 асрагч сувилагч эмнэлгийн тусламж үзүүлж байна.

Эрүүл мэндийн яамны 24 цагийн 119 дугаарт өчигдрийн байдлаар 84 дуудлага ирж, эмнэл зүйн зөвлөгөө авсан. Мөн 119 аппликейшнээр АНУ, Франц, Швед улсаас Монгол Улсын гурван иргэн холбогдож, зөвлөгөө авсан. СЭМҮТ-ийн 1800-2000 дугаарт 15 иргэн холбогдон сэтгэл зүйн зөвлөгөө авчээ.

Өнөө өглөө Өвөрхангай аймагт тарваган тахлын гурван сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Ээж, хоёр хүүхдийн хамт наймдугаар сарын 17-ноос 18-ны өдрүүдэд Богд суманд байхдаа тарваганы мах идсэн гэх өгүүлэмжтэй, бөөлжиж, суулгах зовиуртай хүмүүс ирсэн. Тийм учраас иргэд тарваганы мах идэхгүй байхыг анхааруулж байна. Эдгээр иргэдээс эхний түргэвчилсэн оношлуураар тарваган тахлын нян илэрсэн.

“3-5 НАСНЫ 232.435 ХҮҮХЭД БАЙГААГААС 85.7 ХУВИЙГ НЬ ЦЭЦЭРЛЭГТ ХАМРУУЛНА”

БШУЯ-ны СӨБ-ын газрын дарга Ж.МЯГМАР:

-Өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн элсэлт, бүртгэл хийх ажил үргэлжилж байна. Төрийн бус өмчийн цэцэрлэгүүдтэй хамтран ажиллаж, нийслэлд шинээр найман цэцэрлэг байгуулагдаж, хүүхдүүдээ хүлээн авахад бэлтгэж байна. Энэ хичээлийн жилийг өндөржүүлсэн бэлэн байдлын үед эхлүүлэх гэж байна. Улсын хэмжээнд дуу хөгжмийн багш, хүүхдийн эмч дутагдалтай байгаа. Салбар яамнаас долоо хоног бүр аймаг, дүүргээс мэдээлэл авч байгаа. Цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаа эхлэхэд ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийж, хүүхдийнхээ дархлааг сайтар дэмжих нь чухал. Бид энэ жил улсын хэмжээнд 3-5 насны 232.435 хүүхэд байгаагаас 85.7 хувийг цэцэрлэгт хамруулахаар ажиллаж байна. Улсын хэмжээнд энэ жил 1449 цэцэрлэг ажиллана. Сургуулийн өмнөх боловсролын мэргэжлийн багшлах хүчин 91 хувьтай, ихэнх цэцэрлэг, сургуулиудад шинэ ажлын байрандаа сонгон шалгаруулалтыг хийж байна. Багш, ажилтнууд эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдах ёстой. Одоогийн байдлаар 78 хувийн явцтай байна. Гар угаах орчин нөхцөл стандартын дагуу хангагдсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-26 37.76.71.180

Оношлуур нь муу л байгаа юм байна даа. 4 шинжилж байж арай гэж илрүүлж байвал. Баахан хятад оношлуур авчихсан юмуу.

Avatar

Зочин 2020-08-26 49.0.212.4

Xятадаас биш Оросын оношлуур авсан шүү дээ

Avatar

Зочин 2020-08-26 202.55.188.94

хэдэний өдөр хаанаас ирсэн хүнээс вэ нус шүлснээс 20 хоногийн дараа илэрдэг нян гэж байхгүй худлаа мэдээлж 21 хоног хүн зовоохоо боль балиар зэвүүн авгай

Avatar

Зочин 2020-08-26 202.55.188.87

Erguu mal bndaa

Avatar

123 2020-08-26 103.10.21.24

Сүүлд батлагдсан хоёр тохиолдол нь хаанаас ирсэн хүмүүс вэ гээд асуучих хүн л энэ хэвлэлийн хуралд суусан сэтгүүлчдийн дунд алга байна шүү дээ.

Avatar

Зочин 2020-08-26 202.126.90.125

Нэг нь америкаас гэнэ.Нөгөөх нь 4 дэхь давтан шинжилгээгээр гэж бичсэн байгаа биздээ

Avatar

MGL 2020-08-26 103.229.178.2

"Нөгөөх" нь хаанаас ирсэн юм бэ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж