ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой барих төслийг хэрэгжүүлэх хүрээнд төслийн ТЭЗҮ боловсруулах Монгол, Оросын хамтарсан тусгай зориулалтын компанийг байгуулах баримт бичгийг үзэглэв. Баримт бичигт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, ОХУ-ын Засгийн газрыг төлөөлж “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер нар өнөөдөр/2020.08.25/ 15:00 цагт гарын үсэг зурлаа.
Ингэснээр ОХУ-аас БНХАУ-д жилдээ 50 тэрбум шоо метр байгалийн хий дамжуулах “Сибирийн хүч-2” хийн хоолой Монгол Улсын нутаг дэвсгэрт баригдах төслийн ажил бодит биелэлээ олоход нэг шат ахилаа хэмээн хуралдаанд оролцогч талууд онцлон тэмдэглэж, харилцан баяр хүргэлээ. Хурлаар хоёр талын хамтарсан төлөвлөгөөний биелэлтийг дүгнэн хэлэлцэж, цаашид талуудын авах арга хэмжээ, үйл ажиллагааны чиглэлийг тохиролцлоо. Мөн ирэх долоо хоногт “Газпром” НХН болон “Эрдэнэс Монгол” ХХК хооронд нууцлалын гэрээг байгуулахаар болов.
Гарын үсэг зурах ёслолын цахим хуралд Оросын талын хүсэлтээр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож амжилт хүсэж, үг хэлэв. Тэрбээр, Энэхүү төслийг хэрэгжүүлэх боломжийг хамтран судлах талаар харилцан ойлголцлын “Санамж бичиг”-т гарын үсэг зурсан нь миний ОХУ-д 2019 оны 12 дугаар сард хийсэн албан ёсны айлчлалын чухал үр дүнгийн нэг болсон юм. Хэрэв Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой барих төслийг амжилттай хэрэгжүүлвэл энэ нь Монгол Улс болон Оросын Холбооны Улс хооронд тогтоосон иж бүрэн стратегийн түншлэлийг шинэ агуулгаар баяжуулж, хоёр талын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах юм. Иймд манай Засгийн газар энэ төслийг онцгой анхаарч, холбогдох дэмжлэг, туслалцаа үзүүлж ажиллана. Бид 2021 онд Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг өргөн хүрээтэй тэмдэглэхээр төлөвлөж байна. Энэхүү түүхэн ойг уг төслийн хэрэгжилтийг эхлүүлсэн байдлаар тэмдэглэхийг та бүхэнд санал болгож байна… гэв.
Уг төслийг хэрэгжүүлэх ажлыг ОХУ-аас "Газпром” НХН, БНХАУ-аас “CNPC” корпораци, Монгол Улсаас “Эрдэнэс Монгол” ХХК тус тус хариуцан ажиллаж байна.
Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар өнгөрсөн баасан гарагт /2020.08.21/ "Эрдэнэс Монгол" ХХК дээр ажиллаж, ОХУ-ын “Газпром” НХН-ийн төлөөлөлтэй цахим хурал хийж, “Газпром” НХН болон “Эрдэнэс Монгол” ХХК хооронд байгуулагдах нууцлалын гэрээний талаар харилцан санал солилцсон юм.
Урам 2020-08-26 122.201.31.211
Хятад байгалийн хийг энэ хоолойгоор авахгүй гэж мэдээлэл гараад байгааг юу гэж ойлгох вэ? Дотооддоо хангалттай хийн ордтой болсон гээд байдаг. Энэ үнэн үү?
Миллер 2020-08-26 98.33.93.32
Хятад авах авахгүй хамаагүй,бид барихаа барина. Хэрэв хужжаа нар авахгүй гэвэл дахиад ТЭЗҮ боловсруулаад монголын нутгаар дайруулаад орос руу хийн хоолойгоо буцаагаад барьчина. Бид баян улс,Орос ялна !!!!
Зочин 2020-08-26 202.126.90.103
ha ha
Зочин 2020-08-26 66.181.161.66
oros manaih yaraih yahvee avah tal haana bainaa
Иргэн 2020-08-26 202.21.108.44
Өмхий хүмүүс өмхийгээ далдлах гээд дандаа өмхий хайдаг, хүрэлсүхийг дэмжинэ ганцаардахгүй
Хотын уугуул иргэн 2020-08-26 122.201.21.26
Маш чухал төсөл. Бүрэн дэмжиж байна. Хоёр том хөрштэйгээ маш зөв ажиллаж байна. Жингэр ноход хуцаж л байна, жингийн цуваа явж л байна. Ямар нөхөд эсэргүйцэж шүүмжлээд байгааг хүмүүс эрхбиш гадарлаж байгаа байх.
irgen 2020-08-26 202.21.108.44
mongol oros xytad amerikt хүрэлсүх рутин си зимрин нарын ажилийг үгүйсгэгч байдаг буй заа
Зочин 2020-08-26 192.82.69.106
Ер нь "Санамж бичиг"-т гарын үсэг зурна гэдэг чинь "бид нар ийм зүйл ярилаа шүү, мартахгүй биз дээ" гэсэн л үг юм шүү дээ.
Зочин 2020-08-26 192.82.69.106
УИХ ын сонгуулийн өмнө бараг л хий хоолой барих боллоо гэсэн. Одоо орон нутгийн сонгууль дөхөхөөр даииадл нөгөөхөө ярьж олон түмний толгойг эргүүлж бна. Энэ төсөл бүтэхгүй ээ. 2020 оны 2 сараас хойш Хятадууд Оросоо газ авахгүй, бид дотоодоосоо хангана, бас Канад, Авсрталиас авч байгаа шингэрүүлсэн хий хямд бна гээд, бүр саяхан Сибирийн хүч-1 хоолойгоор авах хийн хэмжээгээ 2,3 дахин багасгалаа гэж Орос,Хятадын талууд мэдээлсэн. Бас Хятад улс Төв Азийн орнуудаас хий авна гэжээ.
Зочин 2020-08-26 103.229.123.116
Энэ солиотоос өмнө Тонгол -Орос хоёр гүрэн бие биентэйгээ тохиролцон олон сайхан төсөл арга хэмжээг зохион байгуулж ажил хэрэг болгосоор ирсэн билээ. Үүнийг яаж ч харлуулах гэсэн Элбэгдоржийн бөөснүүдэд хүртээлгүй. Элбэгээ байсан учраас л олон сайхан төслүүд хөөгдсөөр ирсэн билээ. Одоо эрхбиш түүнийг явчихаар тэдгээр төслүүд хэрэгжиж эхлэж байна. Цаашид маш их зүйл хийгдэх нь дамжиггүй.
Зочин 2020-08-26 202.126.90.103
teneg uher
Зочин 2020-08-26 103.68.107.106
hahahaha
Зочин 2020-08-26 64.119.23.220
Хятадуудад дахин газ хэрэггүй гэдгийг Оросын сайтууд дээр аль 2 сарын өмнөөс бичээд эхэлчихсэн ш дээ.Монголчуудын толгой угаахаа болиочээ. доорхи хаягаар ороод үзээрэй…http://yandex.ru/clck/jsredir?bu=93b2ct&from=yandex.ru%3Bsearch%2F%3Bweb%3B%3B&text=&etext=2202.jKHUYCjxKmAk6zNeB7ruY4ydqZxYJo3k-n-cjcKXpGt3ZoZFqfAqpDGNT3sMRqjIgf5VvT9tSV4l4a1p2-
"Китайцы сразу говорили: извините, нам этот газ не нужен"
Зочин 2020-08-26 203.91.115.40
Gol ni naadah chin yag battai eh survalj mon u gedeg bn. Orosiin alban yosnii televizeer zarlasnu?
зочин 2020-08-26 66.181.161.53
Оросын сайтууд дээр өнгөрсөн сард "Хятад оросын" Сибирын хүч" хийн хоолойгоос татгалзсан гээд шуугисан.Гэтэл энд гэрээ үзэглээд.Манай засаг ийм мэдээлэл муутай байдаг юм байхдаа.
Зочин 2020-08-26 122.201.21.26
Наадах чинь Барууны орнуулаас тараасан хоосон цуурхал гэж дараа нь тайлбар гарсан шүү дээ. Мэдээлэл муутай байдаг юмаа даа….
Зочин 2020-08-26 202.179.13.130
Баяр хүргэе Амжилт хүсье👍
Зочин 2020-08-26 66.181.177.64
Jujig2 kkk
Зочин 2020-08-26 202.179.21.192
Энэ бол Монгол улсын тусгаар тогтнолтой холбоотой маш аюултай төсөл. Хэдэн доллараар тусгаар тогтнолоо зарах гээд байна даа
Зочин 2020-08-26 66.181.184.167
санаа зоволтгүй ээ хэзээ ч бүтэхгүй төсөл …Сонгуулийн үеэр гарч ирдэг Монголчуудыг хошгируулах оросын хар пиар олон жил явж байна удахгүй Монголд орон нутгийн сонгууль болно
Зочин 2020-08-26 103.212.116.223
Bytdeg bol saikhan. Daanch urd horsh nemej hii awahgygee medegdsen. Songuuld n heregtei yum bh da.
Hudalch 2020-08-26 202.126.89.4
Shal hudal
Зочин 2020-08-26 83.20.231.208
Hiatad orosoos hii nuurs avahgui gez zarlalsan jun mongooloor damzuulah ve
зочин 2020-08-26 202.9.46.235
,,Оросуудад давуу байдал олгосон,, гэдэг үндэслэлээр Содбаатар дээлээ нөрөх нь л дээ …
ХУУЛЬЧ 2020-08-26 192.82.64.190
АШГҮЙ ДЭЭ,,,, БАС НЭГ ГАРЦ МОНГОЛД БИЙ БОЛЖ БАЙГАА МААДАА,,,,,,МӨРӨӨЛДЛӨӨС АЛБАЖИНА ГЭДЭГ НЭГ АЛХАМ ДАА ,,,,,,
Зочин 2020-08-26 66.181.190.60
Тоон дотор үсэг зохиж явна гэдэг шиг энэ С.Янжинсүрэн гэгч хорчин авгай илүү юм биш үү. ийм шивэгчин шулмасуудыг төрд бүү ойртуулаарай
зочин 2020-08-26 66.181.184.68
Ямарч хэрэггүй зүйл. Монгол улс ТТ ордод маш их байгалийн хий олсон. Үүнийгээ Хятадад зарах хэрэгтэй. Нүүрсний зах зээлээ Оросуудад булаалгасан. Одоо байгалийн хийн зах зээлээ булаалгах гэж байна. Одоо болноо эх орноосоо урвагчидаа
Иргэн 2020-08-26 139.5.216.14
ТТ-с урд хил хүртэл Төмар замгүйгээс бололд Оросуждад нүүрсний зах зээлээ алдсан. Оросын даалгавраар санаатай гацаасан ч юм бтл үү?! Одоо Хятадууд Оросоос хий аьөхгүй гэнд байххд худлаа санамж бичиг зурж шоудахаа болимоор юм
Зочин 2020-08-26 203.91.116.147
Бас нэг сул цалин авсан өвөө нарыг тэжээх болж дээээ
АРД 2020-08-26 202.9.46.159
ЭНЭ ХИЙН ХООЛОЙГ ОРСУУД ХЯТАД АВСАН Ч ОРУУЛАНА АВААГҮЙ Ч ОРУУЛАНА ХИЙ ДАМЖУУЛАХ ХООЛОЙНООС МОНГОЛ ХЯТАД 2 УЛС ХИЙ АШИГЛАХААР АВАХ Л ЮМ БОЛ МӨНГӨӨ ТӨЛЖ БАЙЖ АВЧ ТААРАА АЛДАХ ЮМ БАЙХГҮЙ, ТЭРНЭЭС ГАДАНА ЭНЭ БОЛ ОРСЫН ХӨРӨНГӨ МОНГОЛ УЛС ОРОСЫН ХАРААТ БОЛЖ БАЙГАА НЬ ЭНЭ ОРОС УЛС МОНГОЛ УЛСЫН НУТАГ ДЭВСГЭР ДЭЭР БАЙГАА ХӨРӨНГӨӨ ХАМГААЛАХ НЬ ДАМЖИГГҮЙ ОРСУУД БАЙНГА МОНГОЛ УЛСАД ХАРАА ХЯНАЛТАА ТАВИХ БОЛОМЖ БҮРДЭНЭ ГЭСЭН ҮГ.
Зочин 2020-08-26 66.181.187.45
Коммунистууд сонгууль дөхөхөөр солиордогоо өольчуул дээрдээ
Зочин 2020-08-26 119.40.103.6
ажлын хэсгийг орос хэлээр ус цас гэгчээр ярьдаг хүн ахлаасайдаа.
AMARSANAA g haraad oi gutchihlaa ene HURELSUH chin uneheer kommunizim baiguulah gej baigaa yum ba 2020-08-26 139.5.219.105
za za ene butehgui dee nogoo DARHAN d baisan aimshigiin kommunist AMARSANAA haragdaj baidag nas 70 hurch baigaa daa odoo bolimoor yum daa bi neg l itgehee baichihlaa
ЗОЧИН 2020-08-26 202.131.236.138
хүкийн засаг зоригтой байна. үр дүнг нь үзэх хэрэгтэй.
Зочин 2020-08-26 202.126.90.103
uhsen elentseg chine
ЗОЧИН 2020-08-26 202.131.236.138
Амжилт, няцаах гэж их оролдож байх шиг байна. Урагшаа.
Үзэглэх биш шүү 2020-08-26 192.82.72.41
Үзэглэнэ гэдэг чинь уг баримт бичгийн зүйл нэг бүр дээр тохиролцож урьдчилан хуудас бүрийн дор гарын үсэг зурахыг хэлнэ. Үүнийг дээд дарга нар бус, хэлэлцээ хийсэн доод шатны дарга нар зурж баталгаажуулна. Дараа нь албажуулаад албан ёсоор гарын үсэг зурна. Үзэглэх гэдэг үгэнд манайхан яасан ч дуртай юм бэ? Уран сайхны өнцгөөс гоё үг байна. Ажил хэрэг дээр өөр ойлголт шүү дээ. Тэгэхлээр нэгэнтээ тохирчихсон баримт бичигт шууд гарын үсэг зурчихсан юм байна шүү дээ.
Үзэглэх биш шүү 2020-08-26 192.82.72.41
ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой барих төслийг хэрэгжүүлэх хүрээнд төслийн ТЭЗҮ боловсруулах Монгол, Оросын хамтарсан тусгай зориулалтын компанийг байгуулах баримт бичгийг үзэглэв. Баримт бичигт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, ОХУ-ын Засгийн газрыг төлөөлж “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер нар өнөөдөр/2020.08.25/ 15:00 цагт гарын үсэг зурлаа. Энд үзэглэх гэдэг нь илүүджээ
Хоосон хошгируулалт 2020-08-26 202.131.245.69
Оросууд 1990 оноос хойш Монголчуудыг “хийн хоолой Монгол руу тавина” гэж бүхэл бүтэн 30 жил хуурч байна. Энэхүү хууралтыг дандаа сонгуулийн жилд идэвхтэй, санаатай цацдаг. Орос хэзээ ч үнэгүй зүйл Монголд санал болгохгүй. Хятад улс Монголоор дайруулах хийн хоолойг авахгүй гэдгээ албан ёсоор зарласан байгаа. Юм мэдэхгүй, ном, сонин уншдаггүй ард түмний хар массыг орон нутгийн сонгуулийн өмнө тархийг нь угаах гэж зориуд ийм үр дүнгүй ажлыг “үр дүнтэй ажил” болж байгаа мэт зарлаж байна. Оросын бүх
Зочин 2020-08-26 64.119.23.233
нээрээ сонгууль дөхөхөөрл энийгээ ярьдаг болждээ гитадууд нь авахгүй гээд байхадл