Эмгэнэл | News.MN

ХҮРЭЛБААТАРЫН АНХБАЯР
(1982-2020)

Бидний эрхэм журмын нөхөр, хуульч, өмгөөлөгч Х.Анхбаяр 2020 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгссөнд гүн эмгэнэл илэрхийлье.

Х.Анхбаяр нь 1989-1999 онд Нийслэл хотын ЕБС-ын 56 дугаар сургуульд суралцан ерөнхий боловсрол, 1999-2003 онд Цагдаагийн академид суралцан эрх зүйч мэргэжил, 2009-2011 онд МУИС-д суралцан хууль зүйн ухааны магистрын боловсрол эзэмшсэн билээ.

Тэрээр 2009-2012 онд Нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, 2017-2018 онд Нийслэлийн Цагдаагийн газарт ахлах мөрдөн байцаагч, 2017-2018 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт ахлах мэргэжилтэн зэрэг хууль сахиулах чиг үүрэг бүхий Төрийн тусгай албанд нэр төртэй, хариуцлагатай ажиллаж байв.

Х.Анхбаяр нь 2018 оноос Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгчөөр, 2019 оноос Ардчилсан намын Хэрэг эрхлэх газарт Хуулийн зөвлөхөөр ажиллаж байв.

Х.Анхбаярын нийгэмд хууль ёсыг сахиулах, иргэдэд эрх зүйн туслалцаа дэмжлэг үзүүлэх, Ардчиллын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх үйл хэрэгт гаргасан чармайлт, хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж 2014 онд Хууль зүйн яамны Жуух бичиг, 2016 онд МЗХ-ны “Тэргүүний залуу хуульч” тэмдэг, 2017 онд “Цэргийн хүндэт медаль”-иар, 2020 онд Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медалиар тус тус шагнаж урамшуулж байв.

Х.Анхбаярын бусдын төлөө гэсэн бүлээн дулаан сэтгэл зүтгэл, нөхөрсөг, найрсаг харилцаа, даруу төлөв төрх, бүтээлч, хичээл зүтгэлтэй зан байдал нь бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно.

ЖУРМЫН НӨХӨД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-26 202.21.108.24

Харамсаж байна. Гэр бүл, төрөл төрөгсөд хамт олонд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Avatar

жагаа 2020-08-26 66.181.161.49

Ум мани бадми хум. Ах минь сайн хууль өмгөөлөгчөөс гадна хүний сайн түшиг болсон хүн байлаа. Та минь билнийхээ зүрхэнд үүрд оршино. Амгалан нойрсдоо

Avatar

Журмын нөхөр 2020-08-26 202.126.89.216

Чадалтай хүнлэг сайн залуу байсан. Ум сайн амгалан байх болтугай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж