Африк тив саа өвчнөөс бүрэн ангижирснаа зарлалаа

Хуучирсан мэдээ: 2020.08.26-нд нийтлэгдсэн

Африк тив саа өвчнөөс бүрэн ангижирснаа зарлалаа

Африк тив саа өвчнөөс бүрэн ангижирснаа зарлалаа

Африк тив халдварт саа өвчнөөс бүрэн ангижирсныг “Africa Regional Certification Commission” хараат бус мэргэжлийн байгууллага өчигдөр /2020.08.25/ зарлажээ. Саа өвчнийг үүсгэгч полиовирүс нь хүний ялгадсаар гадаад орчинд тархаж,  хоол боловсруулах замаар дамжин халдварладаг.

Тав хүртэл насны хүүхдэд ихэвчлэн халдварлаж, зарим тохиолдолд биеийг нь саажилтад хүргэдэг уг өвчин нь олон жилийн турш мянга мянган хүүхдийг өвчлүүлж ирсэн юм. Амьсгалын замын эрхтний булчин саажвал үхэлд ч хүргэж болох аюултай өвчин юм байна.

Энэ өвчнийг анагаах эм тариа байхгүй ч вакцин хийлгэвэл насан туршдаа дархлаа тогтдог аж. Одоо Афганистан, Пакистан улсууд энэ өвчнөөс ангижирч чадалгүй үлдээд байна. Арваад жилийн өмнө Нигери улсад Африк тивд бүргэгдэж буй нийт халдварт саагийн тохиолдлын тал нь бүртгэгддэг байсан бол тус улс ийнхүү саа өвчнийг бүрэн дарж чадсанаа Африк тив саа өвчнөөс салаад байна.

Нигерийн хүн амыг вакцинжуулах ажил сүүлийн жилүүдэд эрчимтэй явагдсаны хүчинд дээрх үр дүнд хүрчээ. Одоогоор Африк тивийн нийт хүн амын 95 хувь вакцинжуулалтад хамрагдсан нь учир тус тивийг халдварт саа өвчнөөс салсан гэж зарласан байна.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж