ШӨХТГ-ын дарга аа, ажил хийх нь ярихаас хэцүү шүү!

Хуучирсан мэдээ: 2020.08.26-нд нийтлэгдсэн

ШӨХТГ-ын дарга аа, ажил хийх нь ярихаас хэцүү шүү!

ШӨХТГ-ын дарга аа, ажил хийх нь ярихаас хэцүү шүү!

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар гэж иргэдийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй байгууллага. Энэ байгууллага үндэслэлгүй нэмэгдэж байгаа үнийн өсөлт, хэрэглэгчийг хохироодог, шударга бус өрсөлдөөнийг зохицуулдаг байгууллага. Тэгвэл тус байгууллага саяхан Б.Бат-Эрдэнэ гэх шинэхэн даргатай болсон бөгөөд шинэ дарга нь тунчиг идэвх зүтгэлтэй ажилдаа оржээ.

Аль нэг намын поп сэтэртэй хүмүүсээр удирдуулж байсан ШӨХТГ хийсэн ажил цөөхөнтэй, хэлдэг үг олонтой газар байсныг өөрчилж, иргэдийнхээ төлөө жинхэнэ утгаар нь ажилдаа орж байгаа шинэ даргын эхлүүлж буй ажлууд эхнээсээ иргэдэд таалагдаад эхэлж. Тэрбээр томилогдсоноосоо хойш ломбардуудад шалгалт оруулж, тендерт оролцдог аж ахуй нэгжүүдэд анхааруулга өгч, хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн шинэчлэл, сургалтын төлбөрийг тушаахгүй сургуулиас хасах, хичээлд суулгадаггүй зэрэг олон асуудалд ханцуй шумлан оржээ. Түүгээр зогсохгүй дарга нарын үүдэнд иргэд хүлээж зуураа дарга нарыг юу хийж байгааг, ажлаа хийж байгаа эсэхийг камерын хяналтаар харах ажлыг өөрийнхөө өрөөнөөс ч эхлүүлжээ. Ингэснээр иргэд даргын үүдэнд хүлээж байхдаа дарга үнэхээр уулзалттай, хуралтай, ажилтай байгаа эсэхийг хянах боломжтой болох гэнэ.

Энэ мэтчилэн ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ ихэд завгүйгээр хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалж суугаа талаараа байнга мэдээлж, олон нийтэд хүргэж, анхааруулга, бичиг цаас хүргэж сууна. Мэдээж ажил хийнэ гэж ярих чухал ч үр дүн, бодит шийдэл илүү чухал шүү гэдгийг сануулах нь илүүц биз ээ.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж