ТЕГ-ын дараагийн дарга хэн бэ? | News.MN

ТЕГ-ын дараагийн дарга хэн бэ?

ТЕГ-ын дараагийн дарга хэн бэ?

Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл болон дэд дарга Б.Энхсүх нар өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар тэднийг чөлөөлсөн. Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэлийг чөлөөлөх, чөлөөлүүлэх сонирхол өнгөрсөн гуравдугаар сараас л улс төрийн  хүрээнд яригдаж байв. Гэхдээ “шалтаг, шалтгаан” байхгүй байсан учраас сонгууль өнгөрөөж, өдийг хүрсэн гэх яриа ч бий. Ямартай ч Т.Гэрэл дарга чөлөөлөгдөхдөө дэд дарга Б.Энхсүхтэйгээ хамт чөлөөлөгдсөн нь олны анхаарал татаж буй.

Тэд хоёул бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болоогүй байхад чөлөөлөгдөв.

Хуулийн дагуу ТЕГ-ыг дараах үндэслэлүүдээр үүрэгт ажлаас нь чөлөөлдөг.

  • 14.3.1.өөрөө хүсэлт гаргасан
  • 14.3.2.биеийн эрүүл мэндийн байдлын улмаас үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон
  • 14.3.3.бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон.

14.5.Хуульд зааснаас бусад үндэслэлээр Тагнуулын ерөнхий газрын дарга, дэд даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх буюу огцруулахыг хориглоно.

Д.Гэрэл нь өнгөрсөн 2017 онд ТЕГ-ын даргаар томилогдож байсан юм. Тэрбээр 1952 онд Улаанбаатар хотод төрсөн. Орос гуравдугаар сургуулийг төгсгөж, ОХУ-д Улсыг аюулаас хамгаалахын дээд сургууль, Токиогийн Гадаад хэлний дээд сургуулийг дүүргэсэн. Мөн НАХЯ-ны УАХЕГ-т ажилтан, ахлах ажилтан, Токио дахь ЭСЯ-нд дипломат ажилтан, УАБХГ-ын Тамгын хэлтсийн орлогч, Гадаад тагнуулын албаны дарга, Токио дахь ЭСЯ-нд зөвлөх консул, мөн ЭСЯ-нд зөвлөх консулын хэлтсийн дарга, БНСУ-д суугаа Монгол Улсын бүрэн эрхт Элчин сайдаар тус тус ажиллаж байв. Д.Гэрэл өмнө нь ТЕГ-ын даргаар 2012 оны дөрөвдүгээр сарын 18-нд томилогдож, 2013 оны тавдугаар сарын 18-ныг хүртэл ажиллаж байсан. Түүнийг 2012 онд дахин ТЕГ-ын даргаар томилж байжээ.

Харин ТЕГ-ын дэд дарга Б.Энхсүх нь Монгол Улсын Засгийн газрын 2016 оны наймдугаар сарын 24-ний өдрийн 61 дүгээр тогтоолоор ТЕГ-ын дэд даргаар томилогдон ажиллаж байжээ. Түүний хувьд  1979 онд Улаанбаатар хотод төрсөн. Тагнуулын ерөнхий газрын Дээд сургууль төгссөн, эрх зүйч мэргэжилтэй бөгөөд 2001-2013 онд ТЕГ-т ажилтан, ахлах ажилтан, тасгийн дарга, хэлтсийн дарга, 2013-2014 онд ТЕГ-ын Тамгын газрын дарга, 2014-2016 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-нд зөвлөх, Консулын хэлтсийн даргаар тус тус ажиллаж байжээ.

ТЕГ-ЫН ДАРГЫГ ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ЗӨВШИЛЦӨНӨ

Хуулийн дагуу дараагийн Тагнуулын ерөнхий газрын дараагийн даргыг томилохдоо Ерөнхий сайд Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, Засгийн газрын хуралдаанаар томилно. Тагнуулын ерөнхий газрын даргаар төрийн албанд 15-аас доошгүй жил ажилласан, сүүлийн таван жил төрийн албанд тасралтгүй ажиллаж байгаа Монгол Улсын иргэнийг зургаан жилийн хугацаагаар томилж, чөлөөлөх зохицуулалттай.  Мөн Тагнуулын байгууллагын тухай хуулиар шинэ дарга нь 14.6.Тагнуулын ерөнхий газрын дарга, дэд дарга нөхөн томилогдвол тэдгээрийн бүрэн эрх нь томилогдсон өдрөөс эхлэн энэ хуулийн 14.1, 15.2-т заасан бүрэн эрхийн хугацаа дуустал үргэлжлэх зохицуулалттай.

Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар  Тагнуулын ерөнхий газрын тэргүүн дэд даргаар П.Одонбаатарыг томилсон бөгөөд тэрбээр ТЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж буй. Зарим эх сурвалжийн мэдээлж буй П.Одонбаатарыг ТЕГ-ын дараагийн дарга болно гэх мэдээлэл бий.

П. Одонбаатар нь 1974 онд Дундговь аймгийн Мандалговь хотод төрсөн. Цэргийн байгууллагад нийт 25 жил ажилласан, цэргийн хурандаа цолтой юм байна. Цагдаагийн дээд сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн. Тэрбээр 1996-1999 онд Дундговь аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, 1999-2001 онд Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст мөрдөн байцаагч, 2001-2015 онд Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст ахлах мөрдөн байцаагч, тасгийн дарга, хэлтсийн орлогч дарга, хэлтсийн дарга, 2018-2019 онд Тагнуулын ерөнхий газрын албаны дарга, 2019 оноос Тагнуулын ерөнхий газрын Орон нутгийн газрын даргаар тус тус томилогдон ажиллаж байсан нэгэн.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-26 64.119.20.11

Намтар танилцуулгаас харахад Яг vнэндээ бол Одоо манайд улс орны хэмжээний тусгай албыг удирдахаар мэрэгшсэн хvн байхгvй болцон юм бн ш дээ. Суралцах шатандаа л яваа намтар харагдаад бн!!Гэхдээ Ариунсан энтртэй бол харьцуулашгvй биз.

Avatar

зочин 2020-08-26 66.181.161.53

Монголын Тагнуулын Газрынудирдлага ч намуудын тоглоом,тэдний хамгаалалтын з****г болсондоо.Саяын сонгуульд Занданшатарын сонгуулыг дэмжиж ТЕГ-ын тамгын газрын дарга экс дарга Энхнасангийн хүү хурандаа Эрдэнээ гүйж байна гэсэн мэдээ гарч байсан.Бодоход Эрдэнээ нь дарга болох байхдаа.

Avatar

Зочин 2020-08-26 202.55.183.178

Энхнасан ТЕГ-н дарга байсан, Эрдэнээ одоо Тамгын дарга хийж байгаа, Гэрлийн хуурай хүү шүү дээ

Avatar

Зочин 2020-08-26 202.55.183.178

Хурц, Гэрлийн залгамж халаа дуусахгүй юм байна л даа

Avatar

Зочин 2020-08-26 217.138.194.75

2019 оны 7 дугаар сард Занпаншатар Эрдэнэ, Баясгалан нарыг өрөөндөө дуудаж "Цэргийн гавьяаны улаан тугийн одон" гардуулж өгсөн нь Оюун-эрдэнэ нарын төрийн өндөр албан тушаалтнуудыг тагнах ажлыг амжилттай зохион байгуулсан учир шагнасан юм байа. Мөн Гэрэл, Энхсүх нарын баг тагнуулын байгууллагын байрыг 10 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй байхаар зураг, төсөв зохион батлуулсан байсныг 8 баллд болгон бууруулж чамгүй их мөнгө шамшигдуулан улсад онц их хэмжэний хохирол учруулсан байна.

Avatar

Зочин 2020-08-26 103.14.36.18

Үнэн ялна.

Avatar

Зочин 2020-08-26 183.177.98.42

Доньжчимбуу гэдэг Хурцын ах ховын хутгуур өвгөнийг төрийн ордноос зайлуулахгүй бол засаг амар заяа үзэхгүй дээ

Avatar

Зочин 2020-08-26 122.201.24.231

Anh udaa Mongol ulsaas 800-n hakerchidiig gargasan, Taiwanii bolon ekh ornoosoo urvasan tagnuuluudiig zogsooson geh met olon onts chuhal ajillagaag Gerel dargiin uued hiilee TEG! Uur yamar dargiin uyed ingedeg baisiin?!?!

Avatar

Зочин 2020-08-26 202.126.89.233

Одонбаатарыг томилох нь зүйтэй. Өөр дотроос нь тавьчих мэргэжлийн гадны нөлөөнд үл автах хүн байхгүй

Avatar

Зочин 2020-08-26 202.126.89.142

Мөрдөн байцаагч хүн гүйцэтгэх ажиллагаа гэж юу болох, яаж хийдгийг маш сайн мэднэ.

Avatar

Зочин 2020-08-26 202.55.183.178

Мэдлэг чинь талын тал байна хаха

Avatar

Зочин 2020-08-26 202.55.183.178

Гэрэл бол Хурцын хуурай ах. Хурц ажлаа өгөхдөө Гэрэлд өгвөл өгнө, өөр хүнд өгөхгүй гэж гүрийхэд мэр үеийн ЕС яаж чадаагүй, түүний хүслээр болсон. Хурцын арыг дааж, хогийн новшийн гэмт хүргүүдийг нь нуун дарагдуулах гэж… гэхдээ Хурц ялаа авсан. Эби-н төлөвлөгөөг биелүүлсэнийхээ төлөө…

Avatar

Зочин 2020-08-26 202.55.183.178

Энхсүх Тагнуулын Академи төгсөөд хятадууд дээр гүйцэтгэх ажиллагаа явуулдаг байсан. 2 жил ажиллаад тэр х***а нартайгаа нийлээд алт, барилгын компани байгуулаад гараад явсан. Ариунсанг ТЕГ-н дарга болоход 500 сая төгрөг өгөөд хошууч цол зүүгээд гэнэт орж ирсэн. Дараа нь төр солигдоход МАН-ы Амарбаясгаланд 1 тэрбум төгрөг өгч дэд болсон. Новшнууд, 60 тэрбумын ах дүүс

Avatar

Зочин 2020-08-26 202.55.183.178

Гэрэл, Энхсүх 2 явлаа. Бие биенийхээ бөгсийг ухаж заваараад байсан улс, ашгүй зэрэг зайллаа. Одонбаатар бол зүгээр мөрдөн байцаагч хүүхэд. Тагнуулын байгууллагыг мэргэжлийн сургууль төгссөн, гүйцэтгэх ажиллагаа гэж юу байдаг, яаж хийдгийг зохих газар нь сурсан хүн удирдах ёстой. Гэрэл маш их хувийн сонирхолтой, нэг муу солнгос бүр давраад байхаар нь монголоос хар дараад гаргасан чинь тэр нь Гэрлийн карма байж таарсан. Гэрэл гадныхантай их холбоотой, тэднээр түрийвчээ хийдэг өвгөн.

Avatar

З 2020-08-26 202.126.89.142

Мөрдөн байцаагч гүйцэтгэх ажил сурсан, тэр ажлыг мэдэх хүн байдаг юм.

Avatar

Иргэн 2020-08-26 49.0.212.118

Цэвэр гүйцэтгэх ажлын хүн шал өөр байдаг юм шүү дээ. Эрүүгийн чиглэлээр нэг өөр, хилийн чиглэлээр нэг өөр, цэргийн чиглэлээр нэг өөр гээд нарийн л даа.

Avatar

Зочин 2020-08-26 202.55.183.178

ГА болон мөрдөн байцаах 2-н ялгааг олж мэдэх хэрэгтэй,

Avatar

Зочин 2020-08-26 202.126.89.79

Гадаад явдлын яам ажилд асар хунд сурталтай ялангуяа консул элчин сайдын газоууд моегол ард иргэдийн асуудлыг нулимж чирэгдэл учруулж, уулзаж хулээн авдаггуй зугтдаг танил тал ах дууд уйлчилдэг муухай хунд суртлын ажил уургээ мэддэггуй газар байгаад байна. Тор засаг энд анхаармаар байна. Хунтэй уулзжаггуй тусгай хумуу байгаад байна. Ард тумэнд уйлчилдэггуй гадаад хэргийн яам элчин консул хэрэггуй байна. Уйлчилдэг асуудал шийддэг шийдэхийн толоо ажилладаг цалингаа авдаг торийн ажилтууд сонгомоор

Avatar

Зөв 2020-08-26 202.179.24.98

Тагнуулын байгууллагад цэвэрлэгээ хийх хэрэгтэй. Гэрэл бол хувийн сонирхол ихтэй шуналтай хүн

Avatar

Зочин 2020-08-26 103.212.116.123

Хурцыг ч мэдэхгүй. Баатарыг ч, энэ Гэрэлийг ч хэн болохыг нь мэдэхгүй. Гэхдээ энэ байгууллага жанжин Сүхбаатарын байгуулсан, энэ төр улсын тусгаар тогтнол, эрх чөлөөний үйл хэрэгт чухал үүрэг гүйцэтгэсэн, цаашдаа ч гүйцэтгэх ёстой л байгууллага. Гэтэл хэн дуртай нь дэндүү их оролдож янз янз болгоод л байх шиг. Бас дэндүү ил тод нээлттэй байдал уг нь хэрэггүй л баймаар юм. Жиш нь, израйлийн тусгай албаны дарга хэн болох, солигдож буй бол ямар шалтгаанаар хэнээр солигдож байгаа зэрэг нь бүрэннууц

Avatar

ХЭХЭ 2020-08-26 59.153.113.117

нэг хулгайчаас салж байга юм биздээ

Avatar

ЭТО 2020-08-26 192.82.75.25

Яршиг зүгээр Нямдоржийгоо томилчихмоор юм нэг мөсөн амар

Avatar

Зочин 2020-08-26 202.9.46.131

Хулгайч л биш бол хэн ч яахав.

Avatar

Erunhiilugch 2020-08-26 74.105.51.49

Ene ga ruig gartaa hiivel KGB Stalinism undsendee Mongold dahin boditoi Sergey baihdaa!

Avatar

Ttt 2020-08-26 202.179.27.231

Tuuhende urugduluu uguud gardag hun bas baidgima es zui gen l eniig heleh baih Gerel tand eruul enhiig husie sain jishig togtloo

Avatar

Зочин 2020-08-26 118.165.32.208

Хууль зөрчсөн үйлдлүүд нь нотлогдоод эхлэнгүүт тохироо хийж ажлаа өгч байнашд, юун ёс зүй

Avatar

Зочин 2020-08-26 64.119.18.104

Тагнуулын алба төрийн тусгай алба гэхээр мэргэшсэн төлөвшсөн жинхэнэ эх оронч эрэлхэг эрс байдаг гэж бодож явдаг.
Тэгээд манай энэ байгуулагийн байж байгааг харахаар эрх мэдэл албан тушаал өөрийн давуу байдлаараа бусдыг дарамталсан өчүүхэн луйварчид л байхын.

Avatar

Bat 2020-08-26 174.236.131.109

Toti tsarait

Avatar

Зочин 2020-08-26 202.9.46.202

Энэ нэг но-вш зайлж бган бн ! Намтарыг нь харвал их мэргэжлийн сургууль төгссөн мундаг мэргэжлийн хүн юм бн ! Хуулийнхан ялангуяа тагнуулийнхан Хурцын хэрэг дээр маш дутуу ажиллагаа явуулж, бараг тоглоомын зүйл ангиар яллаж явуулсан ! Үнэндээ бол Германы мөрдөнд хоригдож байсан Хурцыг, Ц Элбэгдорж Гарманы канцлер А Меркельтэй тохироо хийж Монголд суллан авчирсан бдг ! Хурцыг авчраад Зоригын хэргийг ямар ч хамаагүй үнээр хаа гэдэг үүрэг өгч Тагнуулын даргаар тавьсан бдг ! Ингээд бодохоор Элбэг х

Avatar

Зочин 2020-08-26 103.14.36.6

Ж.Энхбаяр тохирно

Avatar

зочин 2020-08-26 217.138.194.75

ЖДҮ сангаас зээл авч банк бусаар памжуулан хүүлсэн нөхөр тохирохгүй ээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж