ТЕГ-ын дараагийн дарга хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2020.08.26-нд нийтлэгдсэн

ТЕГ-ын дараагийн дарга хэн бэ?

ТЕГ-ын дараагийн дарга хэн бэ?

Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл болон дэд дарга Б.Энхсүх нар өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар тэднийг чөлөөлсөн. Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэлийг чөлөөлөх, чөлөөлүүлэх сонирхол өнгөрсөн гуравдугаар сараас л улс төрийн  хүрээнд яригдаж байв. Гэхдээ “шалтаг, шалтгаан” байхгүй байсан учраас сонгууль өнгөрөөж, өдийг хүрсэн гэх яриа ч бий. Ямартай ч Т.Гэрэл дарга чөлөөлөгдөхдөө дэд дарга Б.Энхсүхтэйгээ хамт чөлөөлөгдсөн нь олны анхаарал татаж буй.

Тэд хоёул бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болоогүй байхад чөлөөлөгдөв.

Хуулийн дагуу ТЕГ-ыг дараах үндэслэлүүдээр үүрэгт ажлаас нь чөлөөлдөг.

  • 14.3.1.өөрөө хүсэлт гаргасан
  • 14.3.2.биеийн эрүүл мэндийн байдлын улмаас үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон
  • 14.3.3.бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон.

14.5.Хуульд зааснаас бусад үндэслэлээр Тагнуулын ерөнхий газрын дарга, дэд даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх буюу огцруулахыг хориглоно.

Д.Гэрэл нь өнгөрсөн 2017 онд ТЕГ-ын даргаар томилогдож байсан юм. Тэрбээр 1952 онд Улаанбаатар хотод төрсөн. Орос гуравдугаар сургуулийг төгсгөж, ОХУ-д Улсыг аюулаас хамгаалахын дээд сургууль, Токиогийн Гадаад хэлний дээд сургуулийг дүүргэсэн. Мөн НАХЯ-ны УАХЕГ-т ажилтан, ахлах ажилтан, Токио дахь ЭСЯ-нд дипломат ажилтан, УАБХГ-ын Тамгын хэлтсийн орлогч, Гадаад тагнуулын албаны дарга, Токио дахь ЭСЯ-нд зөвлөх консул, мөн ЭСЯ-нд зөвлөх консулын хэлтсийн дарга, БНСУ-д суугаа Монгол Улсын бүрэн эрхт Элчин сайдаар тус тус ажиллаж байв. Д.Гэрэл өмнө нь ТЕГ-ын даргаар 2012 оны дөрөвдүгээр сарын 18-нд томилогдож, 2013 оны тавдугаар сарын 18-ныг хүртэл ажиллаж байсан. Түүнийг 2012 онд дахин ТЕГ-ын даргаар томилж байжээ.

Харин ТЕГ-ын дэд дарга Б.Энхсүх нь Монгол Улсын Засгийн газрын 2016 оны наймдугаар сарын 24-ний өдрийн 61 дүгээр тогтоолоор ТЕГ-ын дэд даргаар томилогдон ажиллаж байжээ. Түүний хувьд  1979 онд Улаанбаатар хотод төрсөн. Тагнуулын ерөнхий газрын Дээд сургууль төгссөн, эрх зүйч мэргэжилтэй бөгөөд 2001-2013 онд ТЕГ-т ажилтан, ахлах ажилтан, тасгийн дарга, хэлтсийн дарга, 2013-2014 онд ТЕГ-ын Тамгын газрын дарга, 2014-2016 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-нд зөвлөх, Консулын хэлтсийн даргаар тус тус ажиллаж байжээ.

ТЕГ-ЫН ДАРГЫГ ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ЗӨВШИЛЦӨНӨ

Хуулийн дагуу дараагийн Тагнуулын ерөнхий газрын дараагийн даргыг томилохдоо Ерөнхий сайд Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, Засгийн газрын хуралдаанаар томилно. Тагнуулын ерөнхий газрын даргаар төрийн албанд 15-аас доошгүй жил ажилласан, сүүлийн таван жил төрийн албанд тасралтгүй ажиллаж байгаа Монгол Улсын иргэнийг зургаан жилийн хугацаагаар томилж, чөлөөлөх зохицуулалттай.  Мөн Тагнуулын байгууллагын тухай хуулиар шинэ дарга нь 14.6.Тагнуулын ерөнхий газрын дарга, дэд дарга нөхөн томилогдвол тэдгээрийн бүрэн эрх нь томилогдсон өдрөөс эхлэн энэ хуулийн 14.1, 15.2-т заасан бүрэн эрхийн хугацаа дуустал үргэлжлэх зохицуулалттай.

Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар  Тагнуулын ерөнхий газрын тэргүүн дэд даргаар П.Одонбаатарыг томилсон бөгөөд тэрбээр ТЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж буй. Зарим эх сурвалжийн мэдээлж буй П.Одонбаатарыг ТЕГ-ын дараагийн дарга болно гэх мэдээлэл бий.

П. Одонбаатар нь 1974 онд Дундговь аймгийн Мандалговь хотод төрсөн. Цэргийн байгууллагад нийт 25 жил ажилласан, цэргийн хурандаа цолтой юм байна. Цагдаагийн дээд сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн. Тэрбээр 1996-1999 онд Дундговь аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, 1999-2001 онд Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст мөрдөн байцаагч, 2001-2015 онд Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст ахлах мөрдөн байцаагч, тасгийн дарга, хэлтсийн орлогч дарга, хэлтсийн дарга, 2018-2019 онд Тагнуулын ерөнхий газрын албаны дарга, 2019 оноос Тагнуулын ерөнхий газрын Орон нутгийн газрын даргаар тус тус томилогдон ажиллаж байсан нэгэн.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж