УИХ-ын чуулганаар зээлийн хүү бууруулах стратеги батлах тогтоолын төсөл хэлэлцэж буй. Үүнтэй холбоотойгоор Эдийн засагч, судлаач Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.
-УИХ-ын чуулганаар Зээлийн хүүг бууруулах стратеги батлах УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж буй. Хуулийн төсөлд ирэх дөрвөн жилд зээлийн хүүг дөрвөн нэгжээр бууруулна гэж тусгасан нь хэр бодитой гэж та харж байна вэ?
-Юуны өмнө энэ асуудлыг цогцоор нь захиргааны бус аргаар шийдвэрлэх арга замыг удаа дараа эрэлхийлж, анхаарал хандуулж байгаад талархалтай байна. Энэ нь бидний өмнө тулгамдсан олон томоохон асуудлын нэг. Зээлийн хүүгийн түүхийг харвал эдийн засаг сэргэхэд хүү буурч, саарч уналтад ороход өссөн байдаг. Зарим тоог дурдвал, төгрөгийн зээлийн хүүний дундаж түвшин 2011 онд 15.5 хувьд хүрч байсан нь сүүлийн 10 жилийн хамгийн доод түвшин. 2020 оны долоон сарын байдлаар үүнтэй ойролцоо 15.6 байгаа нь мөн сүүлийн жилүүдийн доод түвшин, 2016 оноос 4 орчим хувиар буурсан байдаг. Энэ нь эдийн засаг хямралын дараа дунджаар гурван жил орчим сэргэж тогтвортой байсан цаг хугацаанууд юм. Үүгээр эдийн засаг сэргэж тодорхой урт хугацаанд тогтвортой, өсөлт өндөртэй байж чадвал зээлийн хүү буурах боломжтойг илтгэж байгаа хэрэг юм. Олон улсын жишгийн хувьд ч энэ нь батлагдсан зүйл.
Иймд ирэх дөрвөн жилд дөрвөн нэгжээр бууруулах боломж бий. Гэхдээ 20 хувиас 16 болох, 16 хувиас 12 болгох нь ялгаатай гэдгийг ойлгох нь аль аль талдаа чухал.
Энэ нь боломж байж болох хэдий ч биднээс илүү их хүчин чармайлт шаардах болно гэсэн үг. Үүний тулд макро, микро түвшинд маш оновчтой, цогц бодлого хэрэгжүүлэх шаардлагатай болно.
–Банкны хүү өндөр байгаа хамгийн гол шалтгаан юу вэ. Юуг өөрчилж, ямар түвшинд хүрч байж арилжааны банкуудын хүү буурах боломжтой юм бэ?
-Банкны зээлийн хүү өндөр байгаа нь өнөөдөр эдийн засгийн томоохон асуудал юм. Энэ нь бизнес эрхлэгч, иргэдэд дарамт болж байгаа нь үнэн. Үүнийг бууруулах шаардлагатай гэдэгтэй бүрэн санал нийлж байгаа гэдгээ хэлье. Үүн дээр нийт иргэд, ААН-үүдийг хамарсан энэхүү асуудлыг сүүлийн жилүүдэд бас хэт улс төржүүлж улс төрийн хүрээнд уул уурхайн дараа орох анхаарал татсан асуудал болсон. Энэ асуудлыг улс төржүүлж, улс төр, захиргааны аргаар шийдвэрлэх гэж оролдох, тийм байдлаар нийгэмд нэр хүнд олохыг хичээх нь буруу зүйл гэж би хувьдаа үздэг.
Зээлийн хүүний түвшин өндөр байгаагийн хамгийн гол шалтгаан нь макро эдийн засаг, бодлогын тогтворгүй байдал. Үүний уг гарал нь улс төрийн орчны тогтворгүй байдал.
Дээр дурдсан гадаад орчны таатай нөлөөллөөр эдийн засаг дараалан гурван жил орчим өсөхөд хүү буурдаг нь бидний туршлагаас харагдаж байна. Үүн дээр улс орны хөгжлийн шинжлэх ухаанч, тогтвортой, залгамж бүхий бодлого хэрэгжүүлж чадвал хүү буурах болно. Дараа нь санхүүгийн зах зээлийн хөгжил, банкны салбарын зардлууд зэрэг асуудал орно. Энэ бүх макро, микро асуудлыг шийдвэрлэж байж бидний хүү буурах болно.
-Өмнө нь УИХ-аар зээлийн хүүг бууруулахтай холбоотой бодлогын баримт бичгүүд цөөнгүй гарч байсан ч хэрэгжилт нь хангалтгүй явж ирсэн. Банкуудад зээлийн хүүг бууруулах сонирхол огт байхгүй байна уу гэж харагдаад байгаа шүү дээ?
-Ийм төрлийн арга хэмжээг хэрэгжүүлж байгаа анхны тохиолдол биш нь үнэн. Өмнөх УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд мөн үүнтэй адил стратегийг баталж хэрэгжүүлж эхэлж байсан. Сүүлийн жилүүдэд хэрэгжүүлж, хэрэгжүүлэхээр бэлтгэж буй арга хэмжээний ололттой тал нь зээлийн хүү гэдэг нь зөвхөн банк, санхүүгийн байгууллага зах зээлийн асуудал биш гэдгийг ойлгосон явдал. Үүнд улс төр, эдийн засгийн орчин, санхүүгийн зах зээлийн бүтэц, тухайн салбарын дотоод нөхцөл байдал зэрэг бүгд нөлөөлж байна гэж үзэж байгаа нь сайшаалтай.
Одоогоор төслийн хувьд тэгэх хэрэгтэй, ингэх хэрэгтэй гэсэн тойм зүйлс байгаа боловч үүний дагуу нарийвчилсан төлөвлөгөөтэй арга хэмжээнүүдийг цогцоор хэрэгжүүлнэ гэж найдаж байна. Ингэж чадвал төлөвлөгөөний төслийн хувьд хэрэгжих боломжтой юм. Гэхдээ энэ удаагийн арга хэмжээний хүрээнд банкны эх үүсвэр, эрсдэлийн зардлыг хүчээр бууруулах хандлага ажиглагдаж байгаа нь арай онцлог болж байх шиг байна.
Эх үүсвэрийн зардлыг хүчээр бууруулах нь сөрөг зүйлийг дагуулах, эрсдэл нь хэвээр байхад эрсдэлийг, зардлыг бууруулах нь эргэлзээтэй зүйл юм. Бид макро түвшинд дээр дурдсан бодлогыг хэрэгжүүлж эрсдэлээ бууруулж чадвал эдгээр нь буурах болно.
Харин зохисгүй зардал байдаг бол системийн дотоод асуудлын хувьд хяналт, шалгалтын механизмыг ашиглан зохицуулах шаардлагатай.
-Зээлийн хүүг бууруулахын тулд хадгаламжийн хүүг бууруулна гэж байна. Хадгаламжийн хүүг төрөөс хүчээр бууруулна гэвэл ямар эрсдэл үүсэх вэ?
-Зээлийн хүү гэдэг нь зээлдэгчийн банкинд, хадгаламжийн хүү нь хадгаламж эзэмшигчид банкнаас төлж буй мөнгөний үнэ юм гэдгийг олон удаа хэлж байна. Би биш олон хүн хэлж байгаа болов уу. Энэ нь бусад бүтээгдэхүүний үнэтэй адил нь зах зээлийн жамаар тогтдог. Мөнгө онцгой хэрэгсэл болохын хувьд нөлөөлөх хүчин зүйл нь арай өөр. Нийтлэг тал нь тухайн эдийн засагт мөнгө их байвал үнэ нь буурна. Бид энэ 30 жилд мөнгөтэй, мөнгөний тасралтгүй орох урсгалтай эдийн засгийг бий болгож чадаагүйгээ ухаарах хэрэгтэй.
Хэрвээ хадгаламжийн хүүг төрөөс хүчээр буулгавал хадгаламжид байгаа мөнгө буурах, өсөлт нь саарах хандлага ажиглагдана. Энэ нь зарим нөхдүүдийн мэдэгдээд байгаатай адил хөрөнгийн зах зээлийг чиглэн урсахгүй л болов уу. Учир нь мөнгө өөртөө тохирсон үнэтэй, тэр үнийг хаана төлж чадна тэр зүгт л урсах болно. Эндээс богино хугацаанд эерэг зүйл бий болно гэдэгт эргэлзэж байна. Нөгөө талаас хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх нь хүүний түвшинг буулгах нэг гол тулгуур мөн. Гэхдээ энэ зах зээл нь макро эдийн засаг тогтворжиж, даатгалын зах зээл, сангууд хөгжсөнөөр хөгжих боломжтой гэж би хувьдаа үздэг. Харин нэг зах зээлээс нь мөнгө “булаагаад” нөгөө зах зээл рүү нь шилжүүлж өсгөдөг гэж сонсоогүй.
-Банкууд дундаа дэд бүтэц байгуулах замаар давхардаж гарч буй үйл ажиллагааны зардлуудаа танах боломжтой гэдгийг Монголын банкны холбооноос мэдэгдсэн. Манайд үүнийг нэвтрүүлэх боломжтой юу?
-Үүнтэй бүрэн санал нийлж байна. Хэдийгээр зээлийн хүүний үндсэн шалтгаан нь макро хүчин зүйл мөн боловч салбарын түвшинд боломжит бүх арга хэрэгслийг ашиглаж зардлаа бууруулах нь зүйтэй. Үүнд ч Монголбанкны зүгээс анхаарч байгаа болов уу. Дундаа дэд бүтэц байгуулах, цахим шилжилтийг ашиглах зэрэг хувилбарууд байж болох юм. Үүний бодит боломжийг салбарын дотор ажиллаж байгаа манай банкирууд илүү тодорхой хэлж чадах болов уу.
–Гадны орнуудад хүү бага байдаг үндэслэл, шалтгаан нь?
-Бид, ялангуяа манай улс төрийн хүрээний зарим хүмүүс гадаадын өндөр хөгжилтэй орнуудын хүүтэй харьцуулах нь элбэг. Үүний зэрэгцээ бид бидэнтэй адил, ойролцоо хүүтэй улс орнууд байгааг анзаарах нь зүйтэй. Хүү багатай улсуудад улс төр, засаглал, хууль эрх зүй, эдийн засгийн бодлого түүний хэрэгжилт ямар байгааг, яаж энд ирснийг судлах хэрэгтэй. Тэнд бидэн шиг ийм улс төр, бодлого, засаглал байхгүй байгаа нь тодорхой. Харин өндөр хүүтэй улс орнуудад бидэнд байдаг шинж чанарууд илүүтэй ажиглагдаж болов уу.
Товчхондоо бид цэвэр улс төрийн орчин, төрийн зөв засаглал, шударга шүүх, хүнээ дээдэлсэн бодлоготой болж, тэр нь урт хугацаанд тогтвортой хэрэгжиж чадвал бидний хүсээд, харьцуулаад байгаа өндөр хөгжилтэй орнуудтай ойролцоо хүүтэй болох боломж бий.
-Шүүхийн шатанд шилжсэн зээлийн хүүг зогсоодог хуультайгаас өнөөдөр зээлдэгчид зориуд хүүгээ зогсоолгох байдлаар ашигладаг гэдгийг банкны салбарынхан хэлж байгаа. Үүнийг хууль эрхзүйн хувьд хэрхэн зохицуулах шаардлагатай вэ?
-Зээлийн харилцаатай холбоотой хүү зогсоох, барьцаа хөрөнгийг чөлөөлөх, захиран зарцуулах гээд зохицуулах шаардлагатай асуудал олон бий. Үүнээс болж банкны салбарт шууд хохирол бий болох, хөрөнгийн эргэлт удаашрах зэрэг асуудал бий. Жишээ нь, анх зээл авахдаа банкинд хүсэлт тавиад хөрөнгөө барьцаалдаг. Төлбөрийн чадваргүй болж зээл эрсдэлд ороход эргээд барьцаа хөрөнгөө өгөхгүй шүүхддэг. Үүнээс болж цаг хугацаа, хөрөнгө мөнгөний ихээхэн хохирол үүсдэг. Үүний нэг нь таны асуусан зээлийн хүүг зогсоох асуудал. Хүүг зогсоодог, гэтэл мөнгөний хохирол гараад л байдаг. Энэ мэт асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй. Нөгөө талдаа иргэдийн санхүүгийн боловсрол, зээл авахдаа хандах хандлага, зээлийн үйлчилгээндээ салбарын түвшинд анхаарах шаардлагатай.
ЗОЧИН 2020-08-26 202.179.2.250
ЭНЭ НЭГ МАНАНГИЙН ТАЛД АЖИЛЛАДАГ ХУДАЛДАГДСАН н**ш БХИМАА….ХҮМҮҮС ДААНЧ АНЗААРАХГҮЙ ЮМ….ДАНДАА УЛС ОРНЫ ЭСРЭГ ЮМ ЯРЬЖ БДГ н**ш…..
зочин 2020-08-26 122.201.21.186
Банкинд хадгаламж нээлгээд хүүг нь хүлээн зөвшөөрч талууд хугацаа зааж гэрээ байгуулдаг.
Гэтэл гэрээний хугацаа дуусаагүй байхад хүүг нь 1% иар бууруулчихсан байна, ингэж үл болно.Яах гэж гэрээ байгуулдаг юм б? Хэн нэг нь хариулт өгөөч
Зочин 2020-08-26 103.212.118.148
Хуримтлалтай болох гэж ядаж цөхөж буй дундаж давхаргад л халтай байна даа.
zaas 2020-08-26 202.9.46.151
s****a biz lalaruuud bvgd hujaa mongo awaaad ehlendeee huwtsaaa awaaal nogooohon dampuuursan hk zondooooo
Зочин 2020-08-26 192.82.77.169
шал худалаа даа, монголын улс төр байнга л тогтвортой байгаа ш дээ,,
Зочин 2020-08-26 202.21.108.61
Darga soligdohgui baihyg uls tur togtvortoi gedddegui, bodlogo zuv tuushtai baihyg togtvortoi uls tur gej uzne. Mungu capital talaas naad tal ni.
ОНОМ 2020-08-26 119.40.98.106
Үгүй юмаа. Японы банкнууд яадаг хэрэг вэ. Тэнд хадгаламж хүүгүй байдаг. Гэхдээ бүгд банкинд мөнгөө байршуулдаг. Хүмүүс банкинд мөнгөө байршуулна. Хувьцаа худалдаж авна, хөрөнгө оруулалтын санд мөнгөө хийнэ, маш олон хувилбар бий. Зүгээр л хадгаламжийн хүү буурлаа шүү гээл айлгаснаар хүмүүс гэнэт нээрээ хүү буурчихаар яах билээ гэх юм уу. мөн гэнэн сэтгэж байгаа юм шүү. Товчдоо, хүү болон банк, мөнгө хүүлэлтийн талаар 30 жил ярьж чадаагүй ирсэн байдаг юм. Зах зээл үл үзэгдэх гар яриал ороод ирдэг
ОНОМ 2020-08-26 119.40.98.106
Монгол төр банкны мөнгө хүүлэлтийн талаар ярьж болохгүй гээл 30 жил болгочихсон. Одоо тэр үлгэрээ ахиал ярьж эхэлнэ. Бүр янз бүрийн аргаар. Үл үзэгдэх гар зохицуулдагийнмаа, та нар зохицуулах гэж оролдвол Банкнууд дампуурнаа л гэж айлгадаг. Ард нь тэр үл үзэгдэгч гарууд нь бааранд, саунд, ресторанд л чимээгүй зохицуулаад хуульд өөрчлөлт оруулаал, банкнууд бизнес хийх эрхтэй ч болчихсон байх шиг. Тэр үл үзэгдэгч гарууд л энэ бүхнийг хэнтэй ч ярихгүй хийх ёстой юм гэсэн.
Зочин 2020-08-26 202.131.225.197
yugaa ch yariad baigaan
Dfasdff 2020-08-26 66.181.180.225
Ийм юм ойлгохгүй бол наад толгойгоо дасдаж хаяач. Банкирууд улс төрчид хуйвалдаж мөнгө хийж болдог. Харин ард түмэн сонгосон төр засаг бодлого зөв бурууг ярьж болдог л гэж байна.
Dfasdff 2020-08-26 66.181.180.225
Ul uzegdegch gar ni bankiruud yum bn.ard tumend bol up uzegdegch gar.
NZ 2020-08-26 78.80.97.163
Ediin zasagch xunii amnaas garax yg mun uu? shuud utgaar bodson ch xagalamjiin xuu buuj baij zeeliin xuu buuna shdee. xadgalamjiin xuu undur baix um bol bank zeeliin xuug usguxuus uur arga baixgui. gadnii uls orond xagalamjiin xuu mash baga tul zeeliin xu baga baidag. bankind sul xevtej baigaa mungund undur xuutei xuu tulnu gedeg egreed bank dampuuraxad xyrgene. irged sul munguu bankind xiixgui gevel xurungu oruulaltnad oruulj bolno. ingej baij uildberlel xurnugu oruulat usnu
мм 2020-08-26 180.149.65.2
хадгаламж эзэмшигчид тэнэг шуналтай болоод л хэдэн төгрөгтэй болоод хадгалуулсан байж таарах гээд байна даа эдгээр санал сэтгэгдэл бичээд байгаа улсуудын бодлоор тэд ухаантай шуналгүй хөдөлмөрч болохоороо л зээл хэрэгтэй болоод байгаа юм байна л даа ер нь
ОНОМ 2020-08-26 119.40.98.106
Сэтгэгдэл дээр хүн эрх ашгаа л бичнэ. Яаж ч бодсон. Коммент дээр нэг их онол яриал, ухаантай царайлаал тэгснээ тэгээл түмний эрх ашгийн эсрэг юм яриал, тэгснээ улс орноо бодоод ч байгаа юм шиг нөхдүүд бол ТРОЛЛ байх шүү. Цаанаасаа захиалгатай коммент багийн гишүүн л байгаа. Тиймээс тэднийг илгас. Ер нь бол хүү, банкны асуудал төр бодлоготой болно гэхээр зэрэг л ийм ярилцлагууд сонингоор гараад ирдэгийн. Энэ бол цаанаас мөнгийг нь төлцөн захиалгатай ажил. Троллууд нь хүртэл цалин авчихсан байгаа.
Зочин 2020-08-26 202.126.89.171
$ hansh galzuurahiin dohio shuudee.Huug hucheer barij gemeene 5 tsaasaa shuud $ bolgono.
Зочин 2020-08-26 103.57.94.136
Уг нь энэ хүнийг гайгүй эдийн засагч гэж бодож явдаг … гэхдээ онол яриад тэр зах зээл инфляц макро нтр гээд олон жилийн нүүр үзлээ дээ … Төрийн зохицуулалт банкны салбарт хэрэгтэй байнаа зоригьой хийсэн дээр биз дээ
Зочин 2020-08-26 202.126.89.171
$ hansh galzuurahiin dohio shuudee.Huug hucheer barij gemeene 5 tsaasaa shuud $ bolgono
Элдэв Очир 2020-08-26 119.40.103.3
За даа Энэ нөхөр онол яриад яахав Монголд тохирохгүй ээ. Харин МАН-ын УИХ дахь хувалзууд Зээлийн хүүг бууруулах болов уу даа. те. Хадгаламжийн хүүг бууруулах сонирхол байх болов уу. ББСБ гээчийг л татан буулгачих Тэгээд буурна.
Хадгаламж эзэмшигчийн бодол 2020-08-26 150.129.142.23
Инфляци, ханшийн уналт, хүүгийн татвар, хадгаламжийн хүүгийн бууралт төгрөгийн хадгаламжийг ашиггүй болгож байна.УИХ зээлийн хүүг бууруулвал хэдэн төгрөгөө банкнаас авч ББСБ-д байршуулах, эсвэл доллар болгож банканд хадгалах, эсвэл гадаадын оффшор бүсийн орны найдвартай банканд хадгалах гэсэн 3 хувилбарын аль нэгийг сонгохоос аргагүй болно. Монголд төгрөгийг үл хөдлөх хөрөнгө болгох, хувьцаа авах зэрэг нь ашиггүй байна. Nogdol ashig uguh nii baitugai yavdaa geu baigaa kompanii huvitaag avahgui.
irgen 2020-08-26 192.82.66.72
Yum l bol bank sanhuu bolhoor ene durak jav jav hiij bna. bankuud irged aj ahui negjiig shulj tuilduulj duusch bgaa sh dee, Huuliar huugiin deed hyazgaar togtooy, olon jil bankuud buulgah bolov uu gej harlaa. odoo goridopltgui, neg jishee heleh uu, Bank hoorondiin shiljuulgiin shimtgel corona-n ueeer buuruullaa l gesen /5.0 say hurtel guilgee hiij boldog baiv neg udaada/ getel shiljuulgiin hemjeeg buuruulaad togtoochihson, ingeed bidnees avah shimtgelee nugalaad avchihna, /5 sayig 3 huvaaana/
Зочин 2020-08-26 103.57.94.242
Одоо банкинд мөнгө хадгалуулснаас банк бусад хадгалуулсан нь ашигтай
SS 2020-08-26 66.181.168.8
ERSDEL????
Зочин 2020-08-26 66.181.168.8
За хэзээ банк бус хадгаламж татдаг болчихов?
мм 2020-08-26 180.149.65.2
чи итгэлцэлийн үйлчилгээ гэж сонссон уу
Зочин 2020-08-26 103.57.94.242
Төр нь өөрөө данхайгаад 220000 албан хаагч хувалзнууд идэж уугаад сууж байгаа нөхцөлд бнакны хүү хичнээн буулгаад нэмэргүй, идээд уугаад дуусна, Дэлхийд ийм олон төрийн албан хаагчтай улс хаана байна, тэд нар нь ямар ч үр бүтээлгүй, зүгээр цалин аваад сууж байдаг , энэ зардлаа эхлээд хасмаар байнаа, 5000 албан хаагч байхад л хангалттай
Иргэн 2020-08-26 202.179.31.242
Асар өндөр хадгаламжтай УИХ-ын гишүүд хэд байна.. тоолоод үз. Тэд хүү бууруулах эрх зүйн орчинг дэмжих үү, байгуулах уу.. сайн бод.. МӨНГӨ ХҮҮЛЭЛТ ШҮҮ ДЭЭ..
irgen 2020-08-26 103.229.120.168
Mergejliin tuvshind tailbarlajee.
Зочин 2020-08-26 203.91.115.46
Зазаз юун сүртэй захиргаад маш амар шиидэл болж таараа хулчиргууд аа алдагдалииг төсөвт тодорхой хэмжээг хуваалц жил жилээр өөрөөр бүү шалчигана
шунал 2020-08-26 202.131.239.166
Монгол Улс цаашид бүтнээрээ ломбард хэлбэртэй оршин тогтнож болохгүйээ. Төр зохицуулалт хийдэг юм. Үүнийг энэ хүн мэдэж байгаа ч өөрөө мөнгө хүүлэлтийн эдийн засагтаа учир утгагүй хайртай болсон хүн юм. Хүү хамгийн бага байж болно. Тийм болж байж өндөр хөгжилтэй улс орон болно. Үнэн энэ л гэж мөхөс би хардаг юм.
СУДЛААЧ ИРГЭН 2020-08-26 202.9.46.235
МАНАЙХ ШИГ ЖИЖИГ ЭДИЙН ЗАСАГТАЙ УУЛ УУРХАЙ МАЛ АЖ АХУЙ ГЭСЭН ХОЁРХОН САЛБАРТАЙ УЛСАД МАКРО МИКРО ГЭЭД СҮРЖИГНЭЭД БАЙХ ХЭРЭГГҮЙ ХУУЛЬ ГАРГААД ХАДГАЛАМЖЫН ХҮҮГ ТОГТООВОЛ ТҮҮНЭЭ ДАГААД ЗЭЭЛТИЙН ХҮҮ НЬ АВТОМАТААР БУУГААД ЯМАРЧ АСУУДАЛГҮЙ БҮХ ЮМ ХЭВЭЭРЭЭЛ ЯВНА УЛС ТӨРЧИД ӨӨРСДӨӨ МАШ ИХ ХАДГАЛАМЖТАЙ ТЭНДЭЭСЭЭ ИХ МӨНГӨ ХҮҮЛДЭГ БЛОХООР ИЙМ ЭЛДЭВ ҮЛГЭР ЯРИАД БАЙГАА ЮМ ХАДГАЛЖИЙН ХҮҮ БУУРЛАА ГЭЭД МӨНГӨӨ БАРИАД ГАДАГШАА ЯВАХГҮЙ ШУУД 6 ХУВЬ БУУЛГАХАД ДЭЛХИЙ ДЭЭРХ ХАМГИЙН ИХ ХҮҮ ХЭВЭЭРЭЭЛ БАЙХ БОЛНО
Зочин 2020-08-26 192.82.71.239
Төгрөгийн ханшийн уналт 6 хувиас их гарвал, хүүгүй байсан ч гэсэн долларын хадгаламж болгоно.
Зочин 2020-08-26 103.57.93.198
ene delhii deer baigaa hamgiin taivan mongo huulehed taataaa uls shuudee odoo bolon mongo huulelt uls orniig jinhene utgaaran tugshuurtee bolgoj baina
АНУ 2020-08-26 73.74.24.104
Монголын санхүүгийн зах зээл улс төрийн нөхцөл байдлыг шууд мэдрэх чадвар байхгүй.
Шуналд автсан улс төрөөс болж зохиомлоор тогтворгүй болгох сонирхол бол бүгдэд бий.