Зуны зугаатай өдрүүд ард үлдэж, налгар намрын шаргал өдрүүд ирж буй. Есдүгээр сард хүүхэд багачуудын хичээл сургууль эхэлж, оюутан залуус эрдэм номын мөр хөөн нийслэлдээ хүрэлцэн ирцгээж байна. Хэсэг хугацаанд чимээгүй байсан түгжрэл эргэн ирлээ. Ачаалалгүй зам нэг ч алга. Товчхондоо нийслэлчүүд өглөө бүр түгжрэлтэй замд хичээл сургууль, ажлаасаа хоцорч, орой бүр гэртээ харих гэж “гацна” гэсэн үг.
Өглөө ажилдаа яарсан, орой ажлаа тараад гэрлүүгээ яарсан хүмүүс хамаг уураа барж, зарим нь бүр нийслэлийн удирдлагуудыг Замын цагдаатай нь хамтатгаж байгаад харааж зүхэх нь холгүй байна.
Улаанбаатар хотын хэмжээнд 450 гаруй мянган автомашин хөдөлгөөнд оролцдог судалгаа бий. Үүнээс 350 гаруй мянга нь замын хөдөлгөөнд идэвхитэй буюу өдөр бүр оролцдог байна. Жилд 40 мянга орчим шинэ автомашинд гэрчилгээ олгодог судалгааг мэргэжлийн байгууллагаас танилцуулсан. Энэхүү тоон судалгаанаас Нийслэл хотын зам талбайд автомашин “багталцахгүй” нь аргагүй болохыг харж болно. Өөр нэг судалгаа дурдвал, Улаанбаатар хотын авто машин хэрэглэгчид өдөрт нэг цагийг, жилд 45 хоногийг зам дээр түгжирч өнгөрөөдөг болохыг тогтоосон байна. Түүнчлэн Замын хөдөлгөөнд өдөрт таван цагийн турш оролцдог иргэдийн 79.2 хувь нь зорилтот ажлынхаа 3/1 буюу 37 хувийг л амжуулдаг хэмээн хариулсан байна.
Өчигдөр /2020.08.25/ орой 17.00 цагт Монгол Улсын их сургуулийн автобусны буудлаас 3,4 хорооллын автобусанд суулаа. За тэгээд нам зогсов. Автобусанд янз бүрийн л ааш араншинтай зорчигчид сууна.
Зарим нь түгжрэлийг хараалаа. Зарим нь буугаад алхсан бол зарим нь суудал дээрээ унтацгаана. Шахцалдаж явахаас залхсан хүмүүс нэгэнрүүгээ “Цаашаа зогс” хэмээн хэдэрлэнэ.
Автобус байрнаасаа хөдөлгөөнгүй байж байгаад алхам алхмаар жаахан урагшилна, тэгээд л хөдөлгөөнгүй зогсчихно. Ойрхон гэртэй хүмүүс бол буугаад л алхчихна. Хол ажил, гэртэй хүмүүс нь автобус түгжрэлээс гарчих болов уу гэсэн горьдлогоор хүлээж тэвчээрээ шалгана. Түгжрэл дунд “бараагүй” болсон унаагаа хүлээсэн хүмүүс автобусны буудал дээр жирийтэл зогсч холхилдоно. Арайхийж түгжрэлээс гараад ирсэн автобусны бараа харсан хүмүүс уралдаж суухаар гүйлдэнэ, урд талын хаалгаар багталцахгүй алаан болно. Орой болгон ийм түгжрэл байнга үүсдэг байдалд автобусны жолооч нар бүр эвлэрчихсэн. Хоёр цаг түгжирч байгаад л түгжрэлээс гарна даа гэж хээв нэг ярих аж.
Өнгөрсөн хугацаанд түгжрэлийг бууруулахын тулд замын нэгдүгээр эгнээгээ нийтийн тээвэрт зориулав. Гэтэл нийтийн тээврийн түгжрэх хугацаа багассан ч суух зорчигчдынх нь тоо нэмэгдсэнгүй. Нэгдүгээр эгнээнд тавьсан автомашиныг ачих шийдвэр түгжрэлийг арилгах нэг гарц гэж үзсэн байдаг. Гэтэл ачилтын компаниуд дураараа дургиж, иргэд харин ачуулахгүй байх гарцаа олж чадав. Зогсоол нэмсэн ч автомашин нь дагаад нэмэгдлээ. Шар зураас бий болголоо, зарим уулзвар, гарцыг нэмлээ, нэг чигийн урсгалд оруулав. Гэлээ ч түгжрэл нэмэгдсэн үү, гэхээс огтхон ч буураагүй гэдэгтэй санал нийлэх хүмүүс олон биз.
Захуудыг нүүлгэх, Их дээд сургуулийг хотоос гаргах талаар том дарга нар 10 гаруй жил ярьсан ч дорвитой өөрчлөлт хийсэн зүйл огтхон ч алга. Олон жилийн хугацаанд түгжрэлийг бууруулах ганцхан дорвитой санаа бодож олсон нь дугаарын хязгаарлалт байсан билээ. Гэвч боломжийн амьдралтай нь дахин нэг машин худалдан авч, түгжрэл нөгөөх л бахь байдгаараа. Ер нь ингээд бодоход түгжрэлийг бууруулах бодит гарц шийдэл байна уу Нийслэлийн удирдлагууд аа.
Э.БУРАМ
Зочин 2020-08-26 192.82.76.139
Улаанбаатарт замын түгжрэлийн улмаас зорчигчид, жолооч нар түлш, бензиний зардлаас илүүтэйгээр цаг, алдаж хөдөлмөрийн бүтээмж нь буурч нийтээрээ хохирч байна. Өдөр, сараар байнга нэмэгдэж байгаа тээврийн хэрэгсэл нь түгжирэлийг бууруулах арга хэмжээний үр өгөөжийг бууруулж байна. Иймээс татварын хуулиндаа нэмэлт оруулж импортоор оруулж буй авто машины гаалийн татварыг 5-10 хувиар нэмбэл тоон өсөлт буурах ба уг арга хэмжээг хэрэгжүүлэхэд зардал бараг гарахгүй.Судалж үзэхийг санал болгоё.
Зочин 2020-08-26 172.58.143.154
Buram burnaash elbegiin tsaviig doloo doloo!
зочин 2020-08-26 66.181.161.76
МеееееТроооооо … ганц шийдэл … Орбитоос метрондоо суугаад л 5 минутийн дараа Амгалан дахь офисдоо хүрчихдэг бол машинаар яах вэ дэ .
Зочин 2020-08-26 66.181.191.11
ene olon shambaaraldsan barilga, dulaan bohiriin suljee dooguur ene bid hed metro barilaa yu aygui bl nurj hun alhviideee
Зочин 2020-08-26 192.82.78.96
Гэрэл дохиог цаанаасаа удирдлагын төв гэдгээсээ удирдаж зохиомол түгжрэл үүсгэдэг байдлыг болиулах хэрэгтэй.Заримдаа 8-10 минут гэрэл дохиог өөрчлөхгүй зөвхөн нэг талаа явуулаад бусад урсгалыг нь маш их түгжрүүлдэг.
Зочин 2020-08-26 202.21.104.2
Хувийн хөрөнгө оруулалттай, зардлаа өөрөө нөхөх "Тэнгэрийн тойрог" давхар замын төслийг одооноос эхлүүлмээр байна. Удахгүй хотын зам таг түгжрэх нь байна.
Зочин 2020-08-26 43.228.129.131
Буруу рультэй автомашиныг хоригло эсвэл татвары нь нэм тэгвэл зам дээрээ багталцдаг болно. Энэ хэвээ байвал улам дордоно.
Зочин 2020-08-26 66.181.191.11
za bodildoo tegeed ter humuus mashinuudaa zuv taldaa rulitei bolgohoor ta yu gej heleh ve tugjreld??? ymrch yalgaa algooo ayndaa butsaal ihsen hdn jolooch irged l yhv hohiroh bh uur ym bhgui
Зочин 2020-08-26 43.228.129.131
Автомашин нь багталцахгүй байгааг ганц аргаар л шийдэж болно, буруу рультэй автомашины татварыг нэмэх эсвэл хориглох, үр дүнд нь автомашины тоо 40-50 хувь цөөрнө.
Зочин 2020-08-26 122.201.31.32
doloo honogd 2 udur yavdaggui boloh heregtei
Зочин 2020-08-26 202.21.109.44
uher enkhbold gazar chin xaraad duuschihsn shdee odoo oriolood nemergui muu gologiig 15 jileerr hiih heregtei anhasaa tolovlotgui hezee bugd tiv zamruu chihej baisiin horoolol dunduur nevt gardag zamtai baih estoi enkh bol zaraad barilga bariad 500 m tsana ochih gej tov bugd uher shig shavaad
Иргэн 2020-08-26 66.181.161.54
Ер нь хойноосоо түгжээ баг байна.Зайсангаас бага тойрог хүртэл ширэнгэн ой л гэсэн үг. Энийг шийдчих
Зочин 2020-08-26 66.181.191.11
zaisan havid hotchild barilgajilt het hugjuud oroh garah zamiin egnee mash baga zuun tiishee 2hon egnee baruun tiishee 2hon egnee uragshaagaa 4egnee guuren dree 2 inged bodhoor hetsuuldee
иргэн 2020-08-26 103.26.193.21
ХОТЫН ТОВД ХОШНОГО ШИГ ГАЗАР БАРИЛНА НЭМЖ БАРИАД БАЙХ ЮМ. ОДОО БОЛЧИОЧ ШУНАЛЫН ТУЛМУУДАА. БАРАГ 10 МАШИН ЗОГСОХ ЗОГСООЛГУЙ АРВАН ХЭДЭН ДАВХАР БАЙЩИН НЭМЖ БАРИАД БНА Ш ДЭЭ.
зочин 2020-08-26 59.153.112.47
Баячуудын е март барилга байшинг бариулахаа больчихбол зүгээр байх юм нэг жишээ замын цагдаагийн шинэ гүүр ямарч түгжирэл шийдээгүй Батболд , Ганбаатар 2 башин бариад, төрөөс татвар төлөгчдын мөнгөөр гүүр бариад асуудалыг шийдэж чадсангүй
Иргэн 2020-08-26 43.242.241.210
Метротой болж байж л түгжрэл багасах байхдаа.
Жилээс жилд машины тоо өсөж түгжрэл нэмгдэж байна.
Өмнө жил короногийн ачаар түгжрэлгүй өвөлжсөн.
Энэ жил бараг тэг зогсолт хийхэндээ.
Бод 2020-08-26 202.21.108.235
Сондгой тэгш хязгаарлалт болго.
40 мянгатынхан 2020-08-26 192.82.69.101
хөдөөнийхөнтэйгөө хөшөөд зогсоод байж дээ как ганц сар сийрэг сайхан байлаа гэж.ккк
Уншигч 2020-08-26 202.126.90.102
Маш амархандаа.Хуучин машин оруулж ирэхийг л зогсоочих
Зочин 2020-08-26 66.181.183.50
тэгээд тэнэг коммунист юм яриад байх юм.
Зочин 2020-08-26 66.181.191.11
lol bi uuruu ch yaltchgui 2008onii mashin baridg hun end communism capitalism ymrch hamaagui mashinii on dagaj chanar ayulgui bdal eruul mend orchin toirondoo bohirdol baga uusgediin shdee uugan, daanch unetei ghde yhvdee
Зочин 2020-08-26 192.82.71.70
Hotod toroogui buh orkuudiig hiij garga
Зочин 2020-08-26 66.181.191.11
soyoljson orkiin ug!!!
Зочин 2020-08-26 202.21.108.240
Ядуу, дээр нь ямар ч төлөвлөлт гэж зүйл мэдэхгүй оркууд тэгээд түгжрээд, өөрсдийгөө Нью-Иоркод түгжирч байна гэж төсөөлөөд унгас алдаад машиндаа сууж байхаас даа:))
хурган дарга 2020-08-26 103.229.121.6
Татвараа 10 дахин нэм, хотын төвөөр төлбөртэй явуул – даанч попууд нь энийг хийж чадахгүй л дээ, түгжирнэ үү байна уу хамаа алга данхиад нэг удаа сонгогдож л байвал гэсэн сэтгэхүйтэй.
Уулзварын гэрэл 4-5 удаа солигдоод байхад цагдаа хаачаад явуулдаггүй хөндлөн урсгал нь яваад бараг хоосон болчоод байхад хаагаад байдаг даа тэр чинь хэн нэгэн дарга эсвэл даогын гэр бул зугаалж байгаа маа. Тэрийгээ татна гэдгийн.
Зочин 2020-08-26 66.181.161.8
энэ хотыг задалж нүүлгэхээс өөр арга байхгүй, малуудын эрх ашиг хөндөгдөөд нүүлгэн шилжүүлэх шийд гаргахгүй л дээ
Зочин 2020-08-26 202.9.46.132
1 айл 1 машинтай байх хэрэгтэй. 2 дах машин авбал маш өндөр татвар төлдөг болгох хэрэгтэй
zochin 2020-08-26 202.179.25.173
ondor ,ondor chine barilgaa bariaadal baidag ,zam telech,oöon urgaltai bolgoch tal deer chench anchaardaggui !!! UB tugjrel arilachgui !!! tosoolochod aimaar !!!
Зочин 2020-08-26 66.181.189.110
Цөөхөн 3.3 сая хүнтэй 1,5 сая км том нутагтай улсад ийм том 1,5 сая хүнтэй хот хэрэггүй л дээ. Тэгсний оронд УБ хотоо задлаад баруун талын төв хот Ховд гээд 300 мянга, зүүн талын төв хот Чойбалсан гээд бас 300 мянга, төвийн нутагт Хархорин гээд 300 мянган хүнтэй нийслэл хот байгуулаад УБ-д 600 мянга үлдэхэд л хангалттай. Ингэхийн тулд их сургуулиудаа УБ-аас гаргаж энэ 3 хот руу шилжүүлэх, захиргааны байгууллага Их хурал, ЗГ-г шинэ нийслэл Хархорин руу, үйлдвэрүүдээ бас нүүлгэх хэрэгтэй.
Зочин 2020-08-26 66.181.183.50
ХОТ ТӨЛӨВЛӨЛТ УТГАА АЛДСААН. ХОТ ТӨЛӨВЛӨЛТИЙН МЭРГЭЖИЛТЭН ХҮМҮҮСЭЭС ИЛҮҮ ЭРХ МЭДЭЛТЭЙ УЛС ТӨРЧ ГАЗРЫН НАЙМААЧИД ХОТЫГ ИЙМ БОЛГОСОН. ЯМАРЧ БОДЛОГОГҮЙ БАЙШИН БАРИЛГА ОВООЛСОН.
Зочин 2020-08-26 66.181.186.88
Оркуудийг хотоос зайлуул
metro 2020-08-26 103.111.68.3
metro l hii oor garts ugui tugjrehgui mash goyo
харамсалтай 2020-08-26 64.119.16.238
ОДОО тэгш , сондгойгоор нь явуулмаар байна. БАРАГ тэг зогсолт хийх болоод байна. ЗАРИМ чиглэлийн автобусуудыг богино эргэлтэнд оруулаач. Бүх чиглэл хотоо хөндлөн гулд гардагбайж болохгүй. БАРУУНААС хот руу чиглэдэг ихэнх чиглэлийг 5 шараас буцааж, зүүнээс ирдэгүүдийг зүүн 4 замаас буцааж байвал зүгээрсэн
zochin 2020-08-26 202.126.92.18
TUN ZUV. Oron nutgiin avtobusnuudiig ch gesen hotiin zah ruu dunguj orood butsdag baihggj muluvluh heregtei.
Зочин 2020-08-26 202.126.89.245
буруу рультай машины импорт зогсоох естой
Зочин 2020-08-26 202.21.108.7
Ойролцоо аймгууд руу их сургуулиа нүүлгэцгээе!Нийслэлд маань их дээд сургуулийн тоо замбараагүй их болжээ.
Зочин 2020-08-26 202.126.88.209
Хотын төвд олон давхар барилга барихыг яаралтай зогсоох хэрэгтэй.Зогсоолгүй ,замгүй ,сургуульгүй, цэцэрлэггүй шавааралдсан хачин юмнууд бариад түгжрэл огт буурахгүй.Яаралтай зогсоо шийд лалруудаа.
Зочин 2020-08-26 66.181.183.50
ИХ ДЭЭД СУРГУУЛЬ, НАРАНТУУЛ ЗАХ, 100 АЙЛЫГ НҮҮЛГЭЧИХВЭЛ Ч. ДЭЭР НЬ ШИНЭ ХОРООЛЛЫН ЗАМУУДАА АНХНААСАА ОЛОН ЭГНЭЭТЭЙ ХИЙЧХЭЖ БОЛДОГГҮЙ ЮМ УУ. 2 ХОН ЭГНЭЭТЭЙ ХИЙНЭ НЭГ УРСГАЛЫГ НЬ. НЭГ ЭГНЭЭНД НЬ МАШИНА ТАВИНА НЭГ ЭГНЭЭГЭЭР Л ГЭЛДРЭХ ЮМ.
Зочин 2020-08-26 66.181.183.50
ТЭР НЭГ ЭГНЭЭНД НЬ ХОЁР ЮМ ШҮРГЭЛЦЧИХВЭЛ ТЭГЭЭД ТЭР ӨДРИЙН АЖИЛ ДУУСАА
зочин 2020-08-26 202.21.100.210
Буруу руль гэж угаасаа байхгүй. импортыг зогсооно гэж байхгүй. Шинэ дарга нар, шинэ шийдэл, зоригтой алхам гэж байх хэрэгтэй
Зочин 2020-08-26 192.82.69.101
буруу нуль гэж бий буруу мунхаг гэж ч бас бий малаа хоолноос чинь салгах гээд байгаам шиг санагдаад уур чинь шатаад байгаа юмаа даа муу ченж ккк
Зочин 2020-08-26 64.119.23.72
Газрын наймаачин ямарч хот төлөвлөлт мэдэхгүй авилгач М.Энхболдын хийсэн гай хэзээ ч дуусахгүй. Үр удам бүх насаараа х****л идээсэй.
Зочин 2020-08-26 202.72.245.125
БУРУУ РУЛЬТАЙ АВТОМАШИН ОРУУЛЖ ИРЭХИЙГ ЗОГСООМООР БАЙНА.