“Мостотрест” компанийн голлох хувьцаа эзэмшигч Ротенбергийн гэр бүл Оросын хамгийн баян гэр бүлийн жагсаалтыг тэргүүлснийг Forbes зарлалаа. Ротербергийн гэр бүл энэ жагсаалтад зургаан жилийн өмнө анх удаа багтаж байсан ч энэ жил ийнхүү тэргүүлж, жагсаалтыг эхэнд байсан Гуцериевын гэр бүлийг ардаа орхилоо.
Ротенбергийн гэр бүлийн хөрөнгө энэ 2020 онд 270 сая ам.доллараар нэмэгдэж 5,45 тэрбумд хүрсэн байна. Гэхдээ зургаан жилийн өмнө Ротенбергийн гэр бүл жагсаалтад багтсан үеийн хөрөнгөтэй нь харьцуулахад хөрөнгө нь 100 саяар бага байгаа юм. Энэ 2020 онд Ротенберг өөрийн эзэмшилд байсан "Стройгазмонтаж" компаниа төрийн өмчийн "Газпром"-д 75 тэрбум рублиэр зарсан нь ийнхүү хөрөнгийг нь нэмэгдүүлсэн байна.
Хоёрдугаарт байрт “Фосагро” компанийг эзэмшигч Гурьевын гэр бүл 5,1 тэрбум ам.долларын хөрөнгөөр орсон бөгөөд Гурьевын гэр бүл анх удаа жагсаалтад багтаж байгаа юм. Харин жагсаалтыг сүүлийн таван жил тэргүүлсэн Гуцериевын гэр бүл 3,2 тэрбум ам.долларын хөрөнгөөр гуравт жагсчээ. Өнгөрсөн жилтэй харьцуулахад Гуцериевын хөрөнгө 2,45 тэрбумаар буурсан нь цар тахлын улмаас үл хөдлөх хөрөнгийн зах зээл дэх төслүүд нь үнэгүйдсэнтэй холбоотой ажээ.
Дөрөвдүгээр байрт ТАИФ группыг эзэмшигч Шаймиевын гэр бүл 2,85 тэрбум ам.долларын хөрөнгөөр орсон байна. Татарстаны анхны ерөнхийлөгч Минтимер Шаймиевын хөвгүүд болох Радик Шаймиев, Айрат Шаймиев нар өнгөрсөн жил жагсаалтын гуравт бичигдэж байсан юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ