ОХУ хичээлийн шинэ жилийг хугацаанд нь эхлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2020.08.26-нд нийтлэгдсэн

ОХУ хичээлийн шинэ жилийг хугацаанд нь эхлүүлнэ

ОХУ хичээлийн шинэ жилийг хугацаанд нь эхлүүлнэ

2020-2021 оны хичээлийн шинэ жилийг хугацаанд нь есдүгээр сарын 1-нд эхэлнэ, бүх бэлтгэл хангагдсан ОХУ-ын Боловсролын яамны хэвлэлийн алба мэдээллээ. Төрийн Думын зарим гишүүний зүгээс коронавирусийн халдвар улс орон даяар төдийлөн сайн намжихгүй байгаа учраас хичээлийн шинэ жилийг нэг сараар хойшлуулан аравдугаар сарын 1-нд эхлүүлэх саналыг энэ долоо хоногт гаргасан юм.

Бүх шатны боловсролын байгууллагууд халдвар тархахгүй байх, өвчнөөс урьдчилан сэргийлэх нөхцөлийг бүрдүүлсэн хэмээн Боловсролын яам үзэж байгаа ажээ. “Сургууль, цэцэрлэг, хүүхдүүд, эцэг эх бүгд хичээлийн шинэ жилд бэлэн байна. Хичээлийн шинэ жилийг хойшлуулах аливаа санал, санаачилга нь нийгмийн дургүйцлийг өдөөж магадгүй” хэмээн Боловсролын яам мэдэгдсэн байна.

Төрийн Думын гишүүн, ЛДПР намын төлөөлөл депутат Василий Власов уг саналыг гаргасан юм. Түүний хэлснээр Орост өдөртөө COVID-19-ийн шинэ халдвар 5000 орчим нэмэгдсээр байгаа нөхцөлд хичээлийн шинэ жилийг эхлүүлэх нь аюултай хэмээсэн.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж