Цагдаа нар өнгөт арьст эрийг хүүхдүүдийнх нь нүдэн дээр долоон удаа бууджээ

Хуучирсан мэдээ: 2020.08.25-нд нийтлэгдсэн

Цагдаа нар өнгөт арьст эрийг хүүхдүүдийнх нь нүдэн дээр долоон удаа бууджээ

Цагдаа нар өнгөт арьст эрийг хүүхдүүдийнх нь нүдэн дээр долоон удаа бууджээ

АНУ-ын Висконсин мужийн Кеноша хотод өнгөрсөн Ням гариг (2020.08.23) хоёр цагдаа өнгөт арьст эрийг машиных нь дэргэд долоон удаа буудсан нь тус улс даяар дахин арьс өнгөний үзлийн эсрэг жагсаал цуглааныг өдөөжээ. Жэкоб Блейк гэх 29 настай эрийг цагдаа нар араас нь буудаж байх үед машинд түүний гурван хүү /3, 5, 8 настай/ сууж байсан аж. Жэкобын бие маш хүнд, сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа ба Кеноша хотод онц байдал зарлаж, Үндэсний гвардын цэргүүдийг тус хотод нэмэлтээр байрлуулаад байна.

Цагдаа нар ахуйн хүрээний маргааны дуудлагаар очсон бөгөөд гэрчүүдийн хэлж буйгаар цагдаа нар хэн нэгэн рүү “Хутгаа хая” гэж хашгирах чимээ сонсогдсон байна. Гэхдээ Жэкоб буудуулах үедээ ямар ч зэвсэггүй байсан ба зарим гэрчүүд түүнийг хоёр эмэгтэйн маргааныг таслах гэж байх үед цагдаа нар ирсэн гэж ярьжээ.

Жэкоб Блейкийн буудуулж байгаа бичлэг олон нийтийн сүлжээгээр тархаж, уг явдлыг эсэргүүцсэн иргэд жагсч, улмаар эмх замбараагүй байдал үүсчээ. Үүнээс өмнө мөн л ямар ч зэвсэггүй Жорж Флойд гэх өнгөт арьс залуугийн хүзүүн дээр цагаан арьст цагдаа өвдөглөснөөс болж амьсгал хурааж, АНУ даяар төдийгүй дэлхий даяар “BlackLivesMatter” хөдөлгөөн өрнөсөн билээ. Энэ удаа жагсагчид Жэкоб Блейкийг хоёр дахь Жорж Флойд хэмээн нэрлэж байна.

Эх срувалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХарамсалтайХарамсалтай
6
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж