Тува улсын тэргүүн коронавирусээр дахин халдварлав

Хуучирсан мэдээ: 2020.08.25-нд нийтлэгдсэн

Тува улсын тэргүүн коронавирусээр дахин халдварлав

Тува улсын тэргүүн коронавирусээр дахин халдварлав

Өнгөрсөн тавдугаар сард ОХУ-ын Бүгд найрамдах Тува улсын тэргүүн Шолбан Кара-оол шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан бөгөөд дахин коронавирусээр халдварлажээ. Энэ удаад түүний толгой өмнөх тохиолдлоосоо илүү хүчтэй өвдөж байгаа талаар тэрбээр "ВКонтакте" нийгмийн сүлжээгээрээ дамжуулан мэдээлсэн байна.

Шолбан Кара-оол “Би дахиад л халдвартын эмнэлэгт тусгаарлагдаад байна. Дахиад "Covid-19", хоёр дахь удаагаа туслаа. Эхний удаа коронавирусийн халдвар авахад цээжин дээр өвдөж байсан бол хоёр дахь удаад толгой маш хүчтэй өвдөж байна” гэж тэмдэглэжээ.

Тэрбээр өнгөрсөн тавдугаар сард шинэ төрлийн коронавирусийн халдварын шинжилгээний хариу нь эерэг гарсан талаар мэдэгдэж, Кызыл хотын халдвартын эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд, зургадугаар сарын 4-нд эмнэлгээс гарсан аж.

Шолбан Кара-оолыг анх коронавирусийн халдвар авахад тус улсын хэд хэдэн төрийн дээд албан тушаалтан эмнэлэгт хамт тусгаарлагджээ.

Эх сурвалж: RBC
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
6
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж