2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 34 хувьцаат компанийн 37,568,142 төгрөгийн үнийн дүн бүхий 306,522 ширхэг хувьцаа арилжигдсанаас 7 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 16 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Улсын Их Дэлгүүр" ХК (UID+5.33%) болон "Монос хүнс" ХК (MFC +1.96%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Материалимпекс"ХК (MIE -14.40%) болон "УБ-БҮК" ХК (BUK -8.55%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 10 ширхэг үнэт цаасыг 1,000,100 төгрөгөөр арилжсан байна.
"TOP 20" индекс 0.38 хувиар буурч 16979.21 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,584,970,956,774.93 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ