АН-ын Бодлогын зөвлөл хуралджээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

АН-ын Бодлогын зөвлөл хуралджээ

Хуучирсан мэдээ: 2016.01.27-нд нийтлэгдсэн

АН-ын Бодлогын зөвлөл хуралджээ

Ардчилсан намын Бодлогын зөвлөлийн Барилга, хотын хөгжил бүлгэм өнөөдөр хуралджээ. Энэ үеэр Ардчилсан намын Бодлогын зөвлөлийн даргаар Ц.Буянцогтоог томилсныг Ардчилсан намын дарга, УИХ-ын дарга З.Энхболд гишүүддээ танилцуулжээ.

Шинэ он гарахын өмнө Ардчилсан намын дарга Бодлогын зөвлөл байгуулснаа мэдэгдсэн. Тус бодлогын зөвлөлийн даргын үүрэг гүйцэтгэгчээр С.Ламбаа зөвлөх томилогдсон байсан. Дараахан нь Засгийн газрын хуралдааны шийдвэрээр С.Ламбаа зөвлөхийг Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилсон. Үүнтэй холбоотойгоор дээрх томилгоо хийгдсэн бололтой. Ц.Буянцогтоо нь УИХ-ын даргын зөвлөхөөр ажилладаг.

Мөн хуралдаанаар ипотекийн зээлийн талаар ярилцсан байна. Ардчилсан намын дарга, УИХ-ын дарга З.Энхболд, “Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ баталж, орон сууцны зээлийг үргэлжлүүлэх шийдвэрийг гаргалаа. Ингэснээр олон иргэн орон сууцад орох боломж нээгдлээ”  гэдгийг онцолсон аж.

Энэхүү бүлгэмийн хуралд Ардчилсан намын дарга, УИХ-ын дарга З.Энхболд, Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, УИХ-ын даргын Барилгын салбар, ипотек хариуцсан зөвлөх Г.Байгалмаа, ТОСК-ын ерөнхий захирал А.Гантулга, Нийслэлийн Засаг даргын орлогч С.Очирбат, Н.Гантөмөр болон барилгын салбарын төлөөлөл оролцжээ.

Онцлоход, тус бодлогын зөвлөл Ардчилсан намын гишүүд дэмжигчдэд нээлттэй юм байна. Бодлогын зөвлөлийн бүлгэмүүдийн гишүүд өөрсдийн шинэ санаагаа намынхаа мөрийн хөтөлбөрт тусгуулах боломжтой аж.

Г.ДАРЬ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Бодлого 2016-01-27 202.180.220.72

Ардчилсан намын Бодлогын зөвлөлийн даргаар Ц.Буянцогтоог томилсон гэнэ үү, Буянцогтоо бодлого боловсруулаа юу, түүнийг АН хэрэгжүүлээ юу ха ха, Энхболдын даргын ухаан санаа эрүүл л байгаа даа.

Зочин 2016-01-27 73.133.19.139

Ипотекийн зээл яг жилийн дараа асар том санхүүгийн хямралыг Монголд авчирна гэдгийг энд хамгийн түрүүнд хэлье.... З. Энхболд гэх энэ атигар нөхөр ард түмний өчүүхэн хэрэгцээ нь дээр тоглолт хийж ард түмнийг басамжилсан нүдээр харж, хөөсөрсөн борлогдохгүй байгаа байрыг дахин хөөсрүүлэхээ болиооч гэж чангаар хэлмээр байна..... АН л 16 оны сонгуулиар амьтай голтой тэсч үлдэж байвал ард түмний эрх ашиг хөсөр хаягдсан ч хамаагүй гэж үү? Асудал ипотекийн зээлийн хүүнд байгаа юм биш хөөсөрсөн байрны үнэд байгаа юм гэдгийг энэ атигар нөхөр олж харахгүй байнагэж үү ? Ипотек 5 хувь болох л юм бол дагаад бүх бараа бүт-ний өсөж инфляци 2 оронтой тоонд хүрнэ. Ер нь бол инфляцийг Монгол банк дарсан юм биш Монголын төр, банкны буруу бодлогын хар гайгаар эдийн засгийн гүн хямралын улмаас ард иргэдийн худалдан авах чадвар эрс буурч инфляци нэг оронтой тоо руу орж дефляцийн шинж тэмдгүүд үүсч эхэлсэн юм гэдгийг 10-р ангийн хүүхэд ч ойлгохтойгоо байна.....Энэ зээлийг ард түмэн улстөржүүлээгүй, харин ч яг одоо төрийн бүх шатанд эрх барьж байгаа нам нэг атигар биетэй нөхрийг гадаад руу дэмий сэлгүүцэж, худал хошгируулах гэж хар машины хүчээр дээд суудалд аваачсан гэдгийг тэнэг ч хүн мэдэхтэйгээ байна. Монголын ард түмэн өнөөдөр юунд дургуйцээд байна вэ гэвэл, төр засаг нь эрээ цээргүй хувийн бизнесс руу хутгалдан орж өөрсдийн борлогдохүй байгаа хөөсөрсөн үнэтэй байрыг ард түмэнд бүх насаар нь өрийн дарамтанд өгөх гэж байгаад ард энд дургуйцлээ илэрхийлж байгаа юм. Тиймдээ ч ард түмний нэгээхн хэсэг энд эсрэг сэтгэгдэл бичиж байгаа юм шүү гэдгийг энд зарим хүмүүс ойлгоосой. Ипотекийн 8 хувийн зээл хамгийн анх өөрөө улс төрийн зорилгоор гарч ирсэн эд. Цаашид ч улс төрийн зорилгоор л үүнийг ашигласаар байх болно. Ард түмэн өнөөдөр юуг хүсэж байна вэ гэвэл бодит зах зээлийн үнэ өртөгтэй, чанартай, хүн амьдрах эрүүл орчин бүрдсэн орон сууцыг ямар нэгэн нам, бүлэлглэл, компанийн дарамт, шахалтгүйгээр, үнэ нь ахиж хэзээ унах бол гэсэн айдсгүйгээр авахыг л хүсэж байгаа юм. Өнөөдөр яагаад нэг ч улс төрч, нэг ч нам орон сууцны үнийн хөөсрөлийг ярихгүй байна вэ? Орон гаран ухаантай, ард түмнийг юу ч мэдэхгүй мал гэж боддог нөхдүүд энэ нам гэх МАНАН, МАХН,ИЗН, ХҮН-д л байна. Хэрэв ард түмэн мартаагүй бол анх 2012 онд МАН ипотекийн зээлийг 6 хувь болгож, зөвхөн анх удаа байр авч хүмүүст өгч эхлэхэд АН-хан 6 хувь бол хэзээ ч бүтэхгүй, ийм байж болохгүй гэж эсэргүүцээд болиулсан түүхтэй юм. Одоо болохоор бүр 5 хувь болгох боломжтой гэж ард түмний тархи угаасан мэдэгдэл хийж байна....Байрны үнийн хөөсийг хагалахгүй гэж энэ дээр байгаа луйварчид мөн ч их тэмцэж байна даа, уучлаарай та нарын санаснаар болохгүй гэдгийг мэргэжлийн судлаач хүний хувьд хэлчихье. Нэмэгдэхүүний байрыг хичнээн ч солиод нийлбэр өөрчлөгдөхгүй гэдгийг тэнэг хүн ч мэдэхтэйгээ байна, яг одоогоор ипотекийн хүүгээс илүүтэйгээр байрны үнэ гэдэг зүйл өөрөө хамгийн гол авч үзэх ёстой шалгуур нөхцөл болчихоод байна. Байрны үнийн хөөс хагарахгүйгээр хүү бага хэт хөөсөрсөн үнэтэй байр аваад ямар ч ашиггүй шүү дээ..... Яг үнэндээ ипотекийн зээл юунаас болж зогсон вэ гэвэл, ямар ч тооцоо судалгаагүй олгосон ипотекийн зээл нь байрны үнийн хөөсрөлийг бий болгож эргээд энэ нь эдийн засагт асар том хөөс үүсгээд одоо тэр хөөс нь хагарчих гээд барилгын болоод банкны бизнес эрхэлдэг Монголын луйварчдыг өмдөнд нь чацга алдуулахад хүргэж байгаад гол асуудал нь байгаа юм. Тэрнээс биш яг одоо ипотекийн зээлээс илүүтэйгээр байрны үнийн хөөс хэзээ хагарч нийт ард түмэн бодит зах зээлийн үнэ ханштай байрыг бэлнээр болон зээлээр ямар нэгэн авилгалгүйгээр, дараа нь ахиж үнэ нь унах вий гэсэн айдасгүйгээр авч чадах уу гэдэг асуудал олон түмний санааг зовоож байгаа юм аа. Эдийн засагч, судлаач хүний хувьд асуудалд обьектив талаас нь хандаж, эрүүл саруул дүгнэлт хийвэл доорх зүйлийг хэлж болохоор байна. Нэгдүгээрт ипотекийн 8%-н зээл гэж өөрөө юу вэ? Гол зорилго болон гаргах болсон шалтгаан нь юу байсан вэ? Ерөнхийлөгчийн сонгуулиар Ардчилсан Нам Элбэгдоржийг 2013 онд ямар ч үнээр хамаагүй улайран гаргаж ирэхийн тулд ипотекийн 8%-н зээл гэгчийг бодож олж, яг Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болохоос 20-оод хоногийн өмнө түүхий шийдвэр батлан гаргасан юм. Уул нь бол ипотекийн 8%-н зээлийн гол зорилго нь бага дунд орлоготой өрхийг дэмжих замаар УБ хотын утааг бууруулах гэсэн 2 гол зорилготой байсан. Гэвч энэхүү зорилгоо огтхон ч хангаж чадаагүйгээр үл барам орон сууцны үнийг хөөсрүүлснээс одоо барилгын салбар мөн банкны салбар элгээрээ мөлхөж эхэлж байна. Өөрөөр хэлбэл ямар ч тооцоо судалгаагүй, шударга бус шийдвэр өөрөө эдийн засгийг боомилсон болно. Ипотекийн 8%-н зээлийн хамгийн гол ололт гэвэл санал луйварддаг машинаар элбэгдорж дахин сонгогдож, барилгын компани, банкныхан болоод үл хөдлөх хөрөнгийн компани, ченжүүд 2.5 триллион төгрөг буюу ойролцоогоор 1.25 МИЛЛИАРД доллараар гараа угаасан болно. Түүгээр үл барам ипотекийн зээлийн бас нэг давхар гол зорилго нь иргэдийг намын (МАНАН, МАХН-н) болоод банкны дарамтанд бүх насаар нь байлгах гэсэн Монгол Улсын Үндсэн Хуулийн Хүний Эрхийн тухай зүйл заалтыг ноцтой зөрчсөн зорилгыг агуулж байсан болно. Энэ нь ч өөрөө бодит үнэн гэдэг нь өдөр ирэх тутам тодорхой болсоор байна. Асуудлыг зөвхөн нэг талаас нь харж бичиж байна гэж хүмүүс намайг шүүмжилж магад. Ипотекийн зээл өөрөө ард түмэнд хэрэгтэй юу ? Мэдээж хэрэгтэй, ганц ипотек гэлтгүй бусад төрлийн санхүүгийн зээлийн үйлчилгээ ард түмэнд агаар ус шиг хэрэгтэй. Гэхдээ хамгийн гол нь эдгээр санхүүгийн үйлчилгээ нь иргэдэд жигд, тэгш хүртээмжтэй, шударга, эрсдэл бага байх ёстой. Ипотекийн 8%-н зээл нь эдгээр шаардлага нөхцлийн алиныг нь хангаж чадаагүй болно. Нийгмийн тодорхой нэг хэсэг шинэ болоод хуучин байранд орсныг үйгүйсгэхгүй, гэхдээ эд бүгд хөөсөрсөн үнэтэй байрыг бүх насаараа банкны болоод намын дарамтанд орж авсан гэдгийг хүмүүс одоо л ойлгож байна. Найман хувийн зээл гарснаар орон сууцны үнэ 50-200 хувиар шууд өссөн. 2013 оны 4 сард дунджаар шинэ байр мкв нь 1,5 сая хуучин байр 1 сая байсан бол тус бүрийн үнэ 2-оос 2,5 сая хүртэл хөөсөрсөн. Яг үнэндээ бол 8%-н ипотекийн зээл анх удаа бодит эзэддээ очсон нь “Буянт-Ухаа-1” хороолол дээр байлаа бусад нь бол дан үл хөдлөхийнхөн болон байрны ченжүүдэд очиж байсан юм шүү. Ер нь бол нийт 8%-н ипотекийн зээлийн 20 хувь орчим нь жинхэнэ зорилтот бүлэгтээ очсон, бусад нь бол дан 2 дахь 3 дахь байраа авч байгаа, ах дүүгийнхээ байрыг бие биендээ зарсан болж жүжиглэсэн тоглоом байсан юм шүү, тиймдээ ч яг одоохондоо 8%-н ипотекийн зээлд эзлэх чанаргүй зээл 1 орчим хувьтай байна. Хамгийн зөв шийдэл бол анх 8%-н зээл гарахад л яг энэ “Буянт-Ухаа-1” хороололд тавьсан “1м2-ын үнэ 1.280 сая төгрөг байна. Иргэд худалдан авсан байраа бусдад түрээслүүлэх, 15 жилийн хугацаанд худалдахгүй байх үүрэг хүлээнэ. Хэрвээ энэ хугацаанд заавал худалдах шаардлага гарвал зөвхөн Төрийн орон сууцны корпорациас зах зээлд нийлүүлж байгаа орон сууцны тухайн үеийн нэгж м2-ийн үнэ ханшаар буцаан борлуулах учиртай” журмыг тавих байсан юм. Тэгсэн бол одоонийх шиг орон сууцны үнэ ингэж их хөөсрөхгүй байсан. Яг одоо бол энэ хөөсөрч балайрсан үнэтэй байрыг авах нэг ч хүн алга. 8 %-н зээл зогсолтын байдалд ороод байрны үнийн хөөс хагарч, байрны үнэ өдрөөс өдөрт унаж байхад ямар эргүү дебил нь хөөсөрсөн үнэтэй байр авах вэ дээ. Хотын төвийн шинэ байр м2 нь 1 сая 200-д зарна гэхэд бэлэн авах хүн алга. Хотын төвийн шинэ байр мкв нь 1 саяд захиалга авъяа гэхэл захиалга өгөх хүн алга. 8%-н зээл хүссэн хүсээгүй бүрэн гацаанд орох болно. Яагаад зогсоохгүй хүчээр бариаад, хамаг мөнгөө хаяаад байсан вэ гэвэл төр засгийн эрх барьж байгаа нөхдүүдийн барилгын компанийг дэмжихийн тулд л хамаг мөнгийг ийш нь цутгаж байсан болно. Цаашид байдал хаашаа эргэх вэ гэвэл, улс төр болоод эдийн засагт үүссэн хүндрэл ойрын 5-10 жилд арилахгүй гэж үзэж байна. Иймд ипотекийн 8%-н зээл гацаанаасаа хэсэгтээ гарахгүй ирэх оны сонгууль хүртэл үргэлжлэх болно. Эдийн засагт бүрэн хүндрэл үүсчихээд байгаа энэ үед байрны үнэ бодит эрүүл түвшиндээ буюу хотын төвийн шинэ байр мкв нь 700.000-аас 950.000 төгрөгт хүрэх болно... Төр засаг 8 хувийн зээлийг дараа дахин үргэлжлүүлэн олгосон ч тэр нөхцөл шаардлагыг хангах хүн байхгүй тэгээд ч орон сууцны үнийн хөөс эдийн засгийн санхүүгийн хүндрэл, зах зээлийн эрэлт нийлүүлттэй уялдан хүссэн хүсээгүй 2016 оны 2-р хагас гэхэд аяндаа үнийн хөөс хагарч хотын төвийн шинэ байр мкв нь 700.000-аас 950.000 төгрөгт хүрэх болно... Иймдээ ч өнөөдөр олон зун мянган Монголчууд орон сууцны үнийн хөөс хагарахыг хүлээж байна.... Төр засгийн шийдвэр нь бодит амьдралтайгаа нийцсэн, шударга, зах зээлд ирээдүйд үүсч болох эрсдлийг бүрэн тооцсон ухаалаг байх болтугай.

Зочин 2016-01-27 150.129.143.253

Хн ЭД БОДДОГ БАЙСАН БОЛ ДОЛЛАР ТЭНГЭРТ ГАРЧ ТҮЛШ ӨСӨХ ҮҮ СУУРЬ ҮНЭЭ Ч ОЙЛГОХГҮЙ МАЛНУУД

ard tumen 2016-01-27 103.57.92.99

KUEE YARIAD YAH VEE

ЗОЧИН 2016-01-27 122.201.31.206

ХУРДАН СОНГУУЛЬ БОЛООСОЙ ЭНЭ АН-С ХУРДАН САЛАХ ЮМСАН

Зочин 2016-01-27 202.9.41.61

AH-n ene gainuudaas xurdxan l salax yumsan.

Зочин 2016-01-27 202.21.106.116

ямарч байсан энэ хулгайч луйварчиддаа дарлуулсан бодлогогүй нам МАН-ыг морийг нь унуулчихлаа. харамсалтай нь МАН нилээд оноо түүсэн нь тодорхой.

Зочин 2016-01-27 202.21.106.116

АН - ийхан бодохоороо 20000 н хувьсагчтай тоо л боддог гэж байгаа биз аймаар нам шүү. ер нь танай намд бодож чаддаг хүн байхгүй гэдгийг ард түмэн хангалттай харлаа да.

Zochin 2016-01-27 103.57.93.148

Ee hoorhiis bodlogiin zovlol gej induuchin shavarchin heeltuulegch saalchin bas bus nohoduud aaiiinn tses........

Зочин 2016-01-27 103.229.121.219

ан- д төр авч явах бодлого байхгүй . төрийг компани гээд ойлгочихсон хэдэн дээрэмчид бна.

Зочин 2016-01-27 103.10.22.57

өө хөөрхий бас л фракцлаад өөхийнхөө хүнийг тавьж Мөн шинэчлэгдэж өөрчлөгдөх байх даа

Зочин 2016-01-27 103.57.95.70

2 туулайхөөвөл. Хоосон их. Хурлын даргын зөвлөх хийх юмгүй юу хэдэн чадалгүй хүнээс. Өөр хүн байхад энхбаярын. Намд оиоод дагаад явАН-г арай өөр. Авч яваххүмүүс байна