Ц.Шаравжамцын сагсчин хөвгүүд нэг багт тоглож байна

Хуучирсан мэдээ: 2020.08.25-нд нийтлэгдсэн

Ц.Шаравжамцын сагсчин хөвгүүд нэг багт тоглож байна

Ц.Шаравжамцын сагсчин хөвгүүд нэг багт тоглож байна

Үндэсний сагсан бөмбөгийн холбоо (MNBA)-ноос зохион байгуулж буй насанд хүрэгчдийн В зэрэглэлийн УАШТ өчигдөр (2020.08.24) эхэлж, “Мон-Алтиус” биеийн тамирын дээд сургуулийн спорт зааланд болж байна. Энэ тэмцээнд Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хоёр хүү “Tommy Basketball Academy" багаас хамтдаа талбайд гарч, тоглож байна.

Ц.Шаравжамцын бага хүү Ш.Энхийн-Од бол Монголын сагсан бөмбөгийн шинэ од. Тэрбээр энэ жил 18 нас хүрч буй бөгөөд Улаанбаатар хотын төв талбайд 2019 оны зургадугаар сард зохион байгуулсан 18 хүртэлх насны сагсан бөмбөгийн 3х3 төрлийн ДАШТ-д тун амжилттай оролцож, “Мэргэн бууч” буюу хамгийн өндөр оноо авсан тамирчдын жагсаалтыг тэргүүлсэн билээ.

Том хүү Ш.Мөнхийн-Од нь одоо 21 настай. “Этүгэн” их сургуульд татварын эдийн засаг, нягтлан бодох бүртгэл мэргэжлээр суралцаж буй. Их сургуулийнхаа сагсан бөмбөгийн шигшээ багийн тоглогч бөгөөд Оюутны улсын аварга шалгаруулах тэмцээнд багаараа амжилттай оролцож, алтан медаль хүртсэн амжилт үзүүлсэн. Ийн спортын гэр бүлд төрж, өссөн хөвгүүд аавынхаа замналыг үргэлжлүүлж, Монголын сагсан бөмбөгийн спортын өсөх ирээдүйтэй тамирчнаар тодорч явна.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж