С.Амарсайхан: Би БНХАУ-ын компанид 50 га газар олгоогүй

Хуучирсан мэдээ: 2020.08.25-нд нийтлэгдсэн

С.Амарсайхан: Би БНХАУ-ын компанид 50 га газар олгоогүй

С.Амарсайхан: Би БНХАУ-ын компанид 50 га газар олгоогүй

УИХ-ын гишүүн С.Амарсайхан хятад иргэдэд 50 га газар зарсан гэх асуудлаар тайлбар, мэдээллэл хийлээ. Тэрбээр мэдээллийн эхэнд "Намайг сүүлийн жил гаруйн хугацаанд хотын даргаар ажиллаж байхдаа Хятадын компанид 50 га газар олгож, дотоодын үйлдвэрлэгч, тариаланчдын эрх ашигт ноцтой халдаж байна гэх үндэслэлгүй мэдээллээр гүтгэсэн.

Миний бие нийслэлийн захирагчаар ажилласан нэг жил гурван сарын хугацаанд иргэд, ААН-ийн газрын зохицуулалттай холбоотой асуудлаар шийдвэр гаргаж, мөн 158 газрыг нийтийн эзэмшилд авч, эхнээс нь тохижуултын ажлууд хийгдэж ашиглалтад орсон. Тухайлбал, Сүхбаатарын талбайн өмнөх 2.4 га газар Улаанбаатар хотын банкны мэдэлд 15 жилийн өмнө өгсөн байсныг цуцалсан. Төмөр замын цэцэрлэгт хүрээлэн АТГ-т олгогдсон байсныг мөн буцааж авч цэцэрлэгт хүрээлэнгийг зориулалтаар тохижуулсан. Энэ мэт дурдвал олон ажил бий.

Нийтийн эзэмшлийн газруудаас гадна олон нийтийн хэвлэлээр зохион байгуулалтай цацагдаж байгаа шиг 50 га газрыг Хятад компанид олгосон асуудал байхгүй. БНХАУ-ын ямар ч компанид хувийн болон хөдөө аж ахуйн ашиглалтаар ашиглах ямар ч газар олгоогүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Хэн нэгнийг хийсэн ажлаар нь буруутгаж болох ч  нэр хүндэд нь үндэслэлгүй халдаж болохгүй. Хэм хэмжээ байх ёстой.

Энэ асуудлаар би Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Баясгалан болон Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай нарт хандан, миний бие Хятадын компанид 50 га газар олгосон эсэх мэдээллийг нягталж өгөхийг хүссэн. Уг албан бичгийн хариуд "Хятадын иргэн, ААН-д ногоо тарих зориулалтаар 50 га газар олгоогүй байна" гэсэн албан бичиг ирсэн" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж