Орлогоосоо давсан хадгаламжтай 18 албан тушаалтныг судалж байна | News.MN

Орлогоосоо давсан хадгаламжтай 18 албан тушаалтныг судалж байна

Орлогоосоо давсан хадгаламжтай 18 албан тушаалтныг судалж байна

Орлогоосоо давсан хадгаламжтай 18 албан тушаалтныг судалж байна

Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2.14.3  дахь хэсэгт заасны дагуу нийтийн албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлэг нь тус газрын цахим мэдээллийн сүлжээнд тавигдаж, иргэдийн мэдээлэл авах боломжийг хангах хуулийн зохицуулалттай.

Дээрх хуульд заасан үндэслэлийн дагуу 2020 онд цахим системд хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн төрийн болон нутгийн захиргааны нийт 105 байгууллагын 36832 мэдүүлэг гаргагчдын 2019 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг http://www.xacxom.iaac.mn цахим мэдээллийн сүлжээнд нээлттэй байршууллаа.

Харин Төрийн болон албаны нууцын тухай хуульд заасны дагуу нууцлалын зэрэгт хамаарах Батлан хамгаалах яам, Тагнуулын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб зэрэг байгууллагын мэдүүлэг гаргагчдын мэдээлэл байршаагүй болно.

Мөн АТГ-аас ХОМ-ийн дараагийн шатны дүн шинжилгээг хийж эхэлсэн. Энэ удаад ”Хадгаламж” хэсэгт чиглэж байна. 2019 онд мэдүүлснээр нийт орлогоос хэтэрсэн буюу давсан хадгаламжтай 2482 хүн байгаагаас нарийвчлан шалгах 18 албан тушаалтны сүүлийн хоёр жилийн ХОМ-т харьцуулалт хийж байна гэж АТГ-аас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

мгл 2020-08-25 64.119.20.233

орлогоо тайлбарлаж чадаагуй дээд шуухиин шуугч ажлаа хиисээр!!!!

Avatar

зочин 2020-08-25 103.26.194.230

Манай экс ерөнхийлөгч Элбэгдорж цэвэрхэн болоод дууссан уу Ховдод оччихсон байгаль хамгаалагчийг хөөж зандраад явж байгаа сураг байсан

Avatar

Зочин 2020-08-25 49.0.212.4

Жидүүчин Хүрэлсүх өөрийгөө шалга. Тэгвэл итгэнэ. Хамгийн эхний хулгай нь лав л дээр үед Уаз Пургон щаачихаж байлаа

Avatar

Зочин 2020-08-25 202.131.233.190

ХҮРЭЛСҮХИЙГ ШАЛГАЧИХВАЛ ТА НАРТ ИТГЭЕ.

Avatar

Зочин 2020-08-25 178.48.206.104

Гэр бүл нь бизнeс хувийн ажил хийдэг хүмүүс бас байдаг байлгүй

Avatar

Зочин 2020-08-25 202.131.245.6

Тийм хүмүүс их байгаа. Гол нь хууль ёсны дагуу олсон орлого эсэхийг нь шалгах нь зөв л дөө.

Avatar

ГОМБО 2020-08-25 103.43.79.200

төрд цэвэрлэгч хийдэг охин, халтуур хийдэг хүү 2тоо 5000малынхаа ашиг шимээс тус бүрт 200сая төгрөг хадгаламж нээж өгсөн хурааж авах юм бол энэ жилээс алт авч сандал ширээ хийж өгөхөөс

Avatar

Зочин 2020-08-25 64.119.19.18

Хүрэлсүх яаж тэрбумын хадгаламж болсныг хамгийн эхэнд судлаачээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж