Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2.14.3 дахь хэсэгт заасны дагуу нийтийн албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлэг нь тус газрын цахим мэдээллийн сүлжээнд тавигдаж, иргэдийн мэдээлэл авах боломжийг хангах хуулийн зохицуулалттай.
Дээрх хуульд заасан үндэслэлийн дагуу 2020 онд цахим системд хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн төрийн болон нутгийн захиргааны нийт 105 байгууллагын 36832 мэдүүлэг гаргагчдын 2019 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг http://www.xacxom.iaac.mn цахим мэдээллийн сүлжээнд нээлттэй байршууллаа.
Харин Төрийн болон албаны нууцын тухай хуульд заасны дагуу нууцлалын зэрэгт хамаарах Батлан хамгаалах яам, Тагнуулын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб зэрэг байгууллагын мэдүүлэг гаргагчдын мэдээлэл байршаагүй болно.
Мөн АТГ-аас ХОМ-ийн дараагийн шатны дүн шинжилгээг хийж эхэлсэн. Энэ удаад ”Хадгаламж” хэсэгт чиглэж байна. 2019 онд мэдүүлснээр нийт орлогоос хэтэрсэн буюу давсан хадгаламжтай 2482 хүн байгаагаас нарийвчлан шалгах 18 албан тушаалтны сүүлийн хоёр жилийн ХОМ-т харьцуулалт хийж байна гэж АТГ-аас мэдээллээ.
Холбоотой мэдээ