СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ноцтой ослын улмаас дөрвөн сартай хүүхэд нас баржээ | News.MN

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ноцтой ослын улмаас дөрвөн сартай хүүхэд нас баржээ

Хуучирсан мэдээ: 2020.08.25-нд нийтлэгдсэн

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ноцтой ослын улмаас дөрвөн сартай хүүхэд нас баржээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ноцтой ослын улмаас дөрвөн сартай хүүхэд нас баржээ

Төв аймаг Эрдэнэ сумын Цонжин болдог гэх газар өчигдөр (2020.08.24) орой 19.18 цагийн орчимд зам тээврийн ноцтой осол гарчээ. Хэргийг тодруулбал, Улаанбаатар хотоос зүүн тийш 52 км асфальтан замд “Toyota prius” маркийн хоёр автомашин мөргөлдөж, зорчигч дөрвөн сартай хүүхдийн амь нас хохирч, хоёр хүн гэмтсэн байна.

Энэ сард зам тээврийн хэд хэдэн ноцтой осол гарчээ. Тухайлбал, Баян-Өлгий аймаг Ногоон нуур сумын төвөөс зүүн урагш гурван километрт, есдүгээр багийн Цагаан нуур тосгон "Угтах хаалга" гэх газарт асфалтан замд наймдугаар сарын 6-ны өдрийн 19.00 цагийн орчимд “Тoyota Camry” маркийн автомашин онхолдож, жолооч, зорчигч зургаан хүн нас барсан байна. Амиа алдагсдын хоёр нь найм болон 15 настай хүүхдүүд гэдгийг албаныхан мэдээлж байгаа юм.

Мөн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын төвөөс 65 км шороон замд, Ходоод гэдэг газар наймдугаар сарын 4-ний оройн 22.00 цагт Зил-131 маркийн автомашины жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцсоны улмаас онхолдож, зорчигч нэг ой долоон сартай хүүхдийн амь нас хохирсон харамсалтай хэрэг гарсан.

Иймд жолооч та бүхэнд орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо зам, орчны байдалд хурдаа зөв тохируулах, жолооч, зорчигч нар хамгаалах бүс хэрэглэх, хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэж байхыг анхааруулж байна. Жолооч таны анхаарал болгоомжгүй хийсэн ганцхан үйлдэл бусдад ямар их аюул, харуусал дагуулдгийг санаж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-25 192.82.70.146

Олон сагсуу нөхрүүд эхнэр хүүхдээ машины ослоор хөнөөж байгаа шүү , нарийн судалгаа гаргавал их эвгүй дүн харагдана даа , тэгснээ өөрсдөө ял завшаад үлдэж бна

Avatar

Зочин 2020-08-25 185.246.208.177

Ёстой нэг юм ойлгодогүй хүмүүс бол манай халхууд. Өчнөөн ТВ радио, сонин мэдээгээр яриад хэлээд ямар ч нэмэр байхгүй. Маш хармсалтай.

Avatar

торг 2020-08-25 202.126.89.217

күэ та кэмдээ кэлэк үг алкаа үкээд байкын калк күмүүнүүд буруу жолоотой болкоор зорчигч күн үкээд байна уу аан

Avatar

Зочин 2020-08-25 66.181.176.98

Цагдаа нараа, дахин, дахин гуйж байна. Танил тал, мөнгө харж дүрэм зөрчигчидийн толгойг илдэгээ болиочээ! Тэд нар чинь даварч дахин дахин осол гаргасаар л байх болно шүү дээ.

Avatar

зочин 2020-08-25 192.82.75.74

ОРК амьдралаасаа хэзээ салах вэ.Ядаж дандаа гэм зэмгүй,хайрлаж хамгаалж байх ёстой хүмүүсдээ тэнэг зангаа гаргадаг…

Avatar

Зочин 2020-08-25 202.126.89.217

яаг зөв буруу жолоотой машины жолоочийн уурыг нь хүргэж үг сөрж болохгүй шүү

Avatar

Иргэн 2020-08-25 202.131.240.218

Коланы лааз нимгэн хөнгөн Prius, тэгээд бүгд буруу жолоотой. Үхэхээ, бусдад гай болохоо мэдэхгүй давхидаг оркууд. Ноднин энэ замд хальтиргаатай үед Prius-тэй нэг орк зөрж өнгөрөхдөө хурдаа тохируулахгүй гулгаж эсрэг урсгал уруу орж ирээд манай жолооч самбаачилж зайлсан тулдаа зөвхөн зүүн талын толийг нь булга татаад зогсож билээ. Буугаад яав ийв гээд очсон чинь 4 сартай нялх охин, эхнэр 2 – оо урдаа суулгачихсан нэг сагсалзсан жаахан банди байсан. Бодохоос аймаар.

Avatar

zochin 2020-08-25 103.229.120.41

DANDAA TARKHI NI AJILLADAGGUY ORKUUD

Avatar

зочин 2020-08-25 203.217.139.242

Консервны лааз шиг нимгэн Приус уначихаад хурд бүү хэтрүүлээчээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж