“Macau Daily Times” сайтад Монгол Улсын гурван иргэн Макао улсын Котай хотын хоёр их дэлгүүрээс бараа хулгайлаад баригдсан талаар өнөөдөр (2020.08.25) мэдээлсэн байна.
Эхний дэлгүүрийн эзэн 550 орчим ам.долларын үнэтэй гоо сайхны бараагаа алдсанаа мэдэж, цагдаад хандсан бөгөөд цагдаа нар хяналтын камерыг шалгаж, хоёр эрэгтэйг баривчилсан байна.
Удалгүй өөр нэг дэлгүүрээс мөн 500 гаруй ам.долларын үнэ бүхий бэлэн хувцас алдагдсан талаар мэдээлэл ирсэн бөгөөд хулгай хийсэн эмэгтэйг газар дээр нь барьжээ. Хэргийг үйлдсэн этгээдүүд бүлэглэн хулгай хийдэг байсныг тогтоосон бөгөөд тэд Тайпа хэмээх зочид буудалд нэг өрөөнд байрлаж байсан аж. Одоогоор тэдний хэргийг прокурорт шилжүүлжээ.
Эх сурвалж: MACAU DAILY TIMES
А.БОЛД
Холбоотой мэдээ