Конверс 13 хотод агаарын бохирдол бууруулдаг зураг зурж байна | News.MN

Конверс 13 хотод агаарын бохирдол бууруулдаг зураг зурж байна

Конверс 13 хотод агаарын бохирдол бууруулдаг зураг зурж байна

Конверс 13 хотод агаарын бохирдол бууруулдаг зураг зурж байна

Конверс хотын ой нэртэй төслийн хүрээнд “утаа иддэг” будгаар эхний хоёр хот болох Тайландын Бангкок, Польшийн Варшав хотуудад асар том ханын зургийг зурж дуусчээ.

АНУ-ын гутлын бренд Конверс дэлхийн 13 хотын уран бүтээлчидтэй хамтран агаар цэвэрлэхэд эерэг нөлөөтэй будгаар ханын зураг зурж буй аж. Тэд “Энэ технологи гэрлийн энергийг ашиглан агаар дахь бохирдол, хүнд элементүүдийг хүний биед аюулгүй болгож хувиргадаг. Энэ будгаар будсан хана тэр дороо л агаарын бохирдолтой тэмцэж, ойр орчныхоо хүмүүсийг хамгаалж эхэлдэг” хэмээн ярьсан байна.

Бангкок хотод зурсан зургийг нутгийн ТРК хэмээн алдаршсан Тийрают Пүэчпен, Сорравис Пракон нар зурсан аж. Зургийн голд хоёр гар дүрсэлсэн нь хотын өнгө үзэмжийн төлөөх эв найрамдлыг бэлгэдэж байгаа бөгөөд Конверсийн дүгнэснээр тэрхүү зураг нь 150 мод тарьсантай тэнцэхээр хэмжээний үр дүнтэй болжээ.

Харин Варшав хотод архитектор, график дизайнер Дэвид Риски, зураач Масиек Полак нар хамтран “Маргаашийн төлөө хамтдаа бүтээцгээе” нэртэй цэцэг, инээмсэглэл дүүрэн зураг зурсан нь 780 модтой тэнцэх хэмжээнд агаар цэвэршүүлэх чадалтай болсон байна.

Конверс цаашдаа Сидней, Манила, Сан-Паулу, Жакарта, Белград, Лима, Сантьяго, Йоханнесбүрг, Мельбүрн, Багота, Панама хотуудад агаар цэвэршүүлдэг зураг зурна хэмээн төлөвлөж байгаа аж.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-25 39.115.114.99

Мод тарь гэхдээ тоос цацдаггүй мод

Avatar

фцуж 2020-08-25 45.51.191.129

агаарыг яаж цэвэршүүлдийн бол доо… модны зураг зурчаад агаар цэвэршүүлнэ гээд байгаамуу

Avatar

Зочин 2020-08-25 202.9.46.207

Хэрэв үнэн бол айлууд хашаа, хаалгаа энэ будгаар будах хэрэгтэйн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж