БШУЯ: 377 сургууль нэгдүгээр ангийн элсэлтээ авч байна | News.MN

БШУЯ: 377 сургууль нэгдүгээр ангийн элсэлтээ авч байна

БШУЯ: 377 сургууль нэгдүгээр ангийн элсэлтээ авч байна

БШУЯ: 377 сургууль нэгдүгээр ангийн элсэлтээ авч байна

Хичээлийн шинэ жил эхлэхэд цөөн хоног үлдээд байна. Энэ жил цар тахалтай онцгой нөхцөлд сургууль, цэцэрлэг, их, дээд сургуулиуд хичээллэхээр бэлтгэлээ хангаад байгаа билээ. Өнөөдрийн байдлаар нийслэл, орон нутгийн нийт 377 сургууль нэгдүгээр ангийн элсэлтийг цахимаар авч байна. Бүртгэл энэ сарын 28-нд дуусна гэж БШУЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир мэдээллээ.

Тэрбээр “Есдүгээр сарын 1-нд сургуулиуд уламжлалт хэлбэрээр нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулахгүй, хичээл шууд эхэлнэ. Хичээлийн шинэ жилийн нээлтийг медиа контент хийж, веб хуудсаараа дамжуулан хүргэх боломжтой. Багш нар өндөржүүлсэн бэлэн байдлын үед хичээл сургалтыг хэрхэн зохион байгуулах талаарх сургалтад хамрагдаад байна.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн есөн дүүрэг, 13 аймгийн 19900 багш сургалтад хамрагдсан. Мөн 3069 багшийн сул орон тоо байгаагаас математик, бага ангийн багш, гадаад хэл, хими, биологи, дуу хөгжмийн багш нар эрэлттэй байна. Өнгөрсөн хавар 2350 орчим хүн багш хөтөлбөрөөр бэлтгэгдэж төгссөн. Мэргэжлийн багш нарын хангамж 90,3 хувьтай байна.

Сурах бичгийг орон нутагт хүргүүлж, есдүгээр сарын нэгэн гэхэд сурагчдын гарт очиход бэлэн болгох бэлтгэл ажлыг хангаж байна. Мөн дүрэмт хувцасны нөөц, хүртээмж хангалттай байгаа тул үнэд өөрчлөлт ороогүй” гэлээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж