3069 багшийн орон тоо сул байна | News.MN

3069 багшийн орон тоо сул байна

3069 багшийн орон тоо сул байна

3069 багшийн орон тоо сул байна

Улсын хэмжээнд 3069 багшийн орон тоо сул байна. Одоогоор аймаг, нийслэлийн төвшинд сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулж буй бөгөөд энэ сарын 28-нд сонгон шалгаруулалт дуусах юм байна. Багшийн сул орон тоог бага ангийн багш, гадаад хэл, математик, хими, биологийн хичээлийн багш эзэлж байгаа аж.

Өнгөрсөн хичээлийн жилд 2350 шинэ багш их сургуулиа дүүргэжээ. Мөн өнгөрсөн жил 680 гаруй багш нөөцөд байсан байна. Одоогоор мэргэжлийн багшийн хангалт 90.3 хувьтай байгаа аж.

  • Нийт 19900 багшийг өндөржүүлсэн бэлэн байдлын үед хичээлийг хэрхэн зохион байгуулах сургалтад хамруулжээ.
  • Сурагчийн дүрэмт хувцсыг 140 цэгээр 66 компани борлуулж байна.
  • Нөхөн хангах сурах бичгийг түгээж буй бөгөөд гүйцэтгэл 75 хувьтай байгаа аж.
  • Ерөнхий боловсролын сургуулийн 89 хувьд нэгээс хоёр удаа халдваргүйжүүлэлт хийсэн бөгөөд есдүгээр сар гэхэд гурав дахь халдваргүйжүүлэлтээ хийсэн байх аж.
  • Сургуулиудад 2160 гар угаалтуур нэмсэн бөгөөд нэг угаалтуурт 46 хүүхэд ногдох юм байна.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ххх 2020-08-25 122.201.22.13

Ажилд ормоор байвч бичиг цаасны дарамт их.хэцүү шдээ.ангийнхаа хүүхдийн тоогоор маск бэлд ,бээлий бэлд ч гэх шиг солиорчихсон юм. Өөрийнхөө хүүхдэд ч маск авч амжаагүй бхад

Avatar

Зочин 2020-08-25 202.21.108.59

Гудамжаар дүүрэн дипломтой ажилгүйчүүд байна ш дээ, тэднийгээ ажиллуулаачээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж