Г.Буяндоржийн гомдлоор С.Билэгтийг дахин шалгаж эхэлжээ | News.MN

Г.Буяндоржийн гомдлоор С.Билэгтийг дахин шалгаж эхэлжээ

Г.Буяндоржийн гомдлоор С.Билэгтийг дахин шалгаж эхэлжээ

Г.Буяндоржийн гомдлоор С.Билэгтийг дахин шалгаж эхэлжээ

ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба “Ноёд констракшн” ХХК-ийн захирал С.Билэгтэд холбогдох хэргийг сэргээн шалгаж эхэлжээ. С.Билэгтэд холбогдох хэргийг “Ноёд” группийн Ерөнхий захирал Г.Буяндоржийн гомдлоор сэргээсэн бөгөөд Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс Ажлын хэсэг байгуулж, Нийслэлийн Прокурорын газраас хяналт тавьж байгаа аж.

С.Билэгт нь Г.Буяндоржийн 25 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг залилан авсан байж болзошгүй хэрэг шалгагдаж байсан ч хэрэг нь хаагджээ.

Мөн энэ хэрэгт холбогдуулан иргэн С.Билэгтэд давуу байдал бий болгосон байж болзошгүй хуулийн байгууллагуудын нэр бүхий прокурор мөрдөгч нарыг АТГ-аас хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгажээ. Авлигатай тэмцэх газраас авсан мэдээллээр, С.Билэгтэд хэрэг нээж шалгаад, хэрэг бүртгэлтийн хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлсэн байна.

Иргэн Г.Буяндорж энэ оны хоёрдугаар сард нэр бүхий шүүгч, прокурорууд авлига авсан гэх асуудлаар Ерөнхийлөгчийн Тамгын газарт хандаж гомдол гаргасан билээ. Тэрбээр гомдолдоо “Би 1996 оноос хойш өнөөдрийг хүртэл бизнесийн салбарт ажиллаж байна. Би Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандаж, хуулийн байгууллагын зарим нэг ажилтнуудын хууль бус ажиллагааны тухай, тэдний ажил, албан тушаалтай холбоотой авлига, хээл хахуультай холбоотой байж болзошгүй нотлох баримтуудыг бүрдүүлж, гомдол гаргаж байна.

Манай “Ноёд” группийн охин компани болох “Ноёд констракшн” компанийг хуулийн байгууллагын нэр бүхий хүмүүс зохион байгуулалттайгаар бүлэглэж, дээрэмдэж авсан. Үүний уршгаар би сүүлийн есөн жил хуулийн байгууллагаар шалгагдсан ч Монгол Улсын шүүх миний хэргийг цагаатгасан.

Миний компанийг дээрэмдэж, надаас 100 мянган ам.долларын авлига өгөхийг шаардсан зарим нэг прокуроруудын зохион байгуулалтай үйлдлийг онцлон хэлмээр байна. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор байсан прокурортой холбогдох  гомдол бий. Миний хэргийг шалгах явцад хэрэгт хяналт тавьж байсан прокурор нь надаас 100 мянган ам.доллар нэхэж, шантаажилж дарамталсан.

Тэр үед би хэрэгт шалгагдаж байсан тул түүний санал болгосон буюу гэр бүлийн гишүүний өмгөөлөгч эмэгтэйтэй 100 мянган ам.долларын гэрээ хийсэн. Өөрөөр хэлбэл, 10 мянган ам.долларын урьдчилгаа, 90 мянган ам.долларыг хэрэг ашигтайгаар шийдэгдсэн тохиолдолд өгнө гэсэн гэрээ хийсэн. Гэрээ хийгдсэний дараа би мөнгийг өгөх бололцоогүй гэдгээ хэлсэн юм. Ингэж хэлснийхээ төлөө би Эрүүгийн хуулийн таван зүйл ангиар 5 удаа, 409 хоног буюу 1.2 жил цагдан хоригдсон. Үүний дараа надад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлж би 16 удаа шүүх хуралд орж, нийт компанийнхаа 25 тэрбум төгрөгийг алдсан.

Сүүлийн үед баялаг бүтээгч, бизнес эрхлэгч нараас бизнесийг нь булааж, дээрэмддэг, төрийн байгууллагын хүчээр айлгаж, сүрдүүлдэг, дарамталдаг ажиллагааны эсрэг төр засгаас тодорхой арга хэмжээ авч байгаа учраас Монголын төрд итгэх итгэл маань сэргэсэн. Иймд нэр бүхий прокуроруудыг хуулийн дагуу шалгаж, зохих хариуцлагыг нь хүлээлгэх байх хэмээн итгэж 65 хуудас нотлох баримтыг өгч, гомдол гаргаж байна” гэсэн юм.

Иргэн Г.Буяндорж авлига, хээл хахууль авсан гэх прокурор, шүүгчийг нэрлэсэн бөгөөд тэдгээр нь Салхитын мөнгөний ордод шалгагдаж буйтай адил буюу шүүгч, прокурор нар нь гэр бүлийн, ураг төрлийн харилцаатай хэмээн онцолсон билээ.

“Ноёд констракшн” ХХК-ийн захирал С.Билэгт хэвлэлд өгсөн ярилцлагадаа "2014 оны арванхоёрдугаар сарын 12-ны Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн тогтоолоор иргэн Г.Буяндорж болон түүний хамсаатан нарт ял оноосон. Харин 2015 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн давж заалдах шатны шүүхээс “Нэгдүгээрт, шүүгч процессын алдаа гаргасан байна гэж үзсэн. Энэ нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 253-ын 1 гэж бичихийг шүүгч шүүхийн тогтоол дээр 153-ын 1 гээд андуураад биччихсэн юм байна лээ. Энэ нь процессын алдаа болдог юм байна. Хоёрдугаарт, хохирогчийн нэхэмжилсэн 502 сая төгрөгийг иргэний журмаар жичид нь нэхэмжилж авч болно гэдэг шийдвэр анхан шатны шүүхээс гарсан юм.

Энэ хохирлыг эрүүгийн хэрэгтэй нь хамт шийд гэдэг үндэслэлээр анхан шатны шүүхэд буцсан. Хэрэг буцсан шалтгаан бол ерөөсөө л энэ. Үүнээс хойш зургаан удаагийн шүүх хурал хойшлоод байна. Шүүх хурал хойшилж байгаа нь яллагдагч талын өмгөөлөгч нар ээлж дараалан өвдөж, эсвэл хурал давхцах гэсэн шалтгаантай. Ийм энгийн зүйл дээр дөрөөлөөд, өөрсдөө гэм буруугүй болж байгаа мэт мэдээллийг олон нийтэд тарааж байх шиг байна” хэмээн ярьж байв.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ц.Энхтайван 2020-08-25 64.119.23.169

Одоо цагт луйвардуулсан хүн л луйварчин хоч зүүх юм даа. Билэгт Буяндоржийн 25 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг нь луйвардсан байхад луйварчин гээд байх юм. Үнэхээр Буяндоржид луйвардуулсан гээд байгаа хүн байвал гараад ир л дээ. БАЙХГҮЙ л БАЙХГҮЙ ЮУ

Avatar

зочин 2020-08-25 43.242.242.6

билэгт ч жинхэнэ луйварчин даа би түүнд луйвардуулчихаад 3 жил шиидэж чадахгүй хохирч бна билэгтээ чи үүнийг уншвал сайн л бна чи хэзээ нэгэн цагт шийтгэлээ амсана даа

Avatar

мгл 2020-08-25 64.119.20.233

гучаад жил энэ луйварчины туухииг уншиж байнадаа,засрах б** хэл хуулиинханыг хоер хуваагаад тэмцэлдуулдэг болж!ногоо мудакууд нь хэнээс нь юу унагах вэ гээд л уралдацгаадаг биз!

Avatar

ИРГЭН 2020-08-25 202.131.238.98

ЗА БОЛИО БУЯНДОРЖОО МИНИЙ ХӨГШӨӨН

Avatar

зочин 2020-08-25 103.57.93.12

Хүний хувь заяаг шийдэж байж процессийн алдаа, зүйл заалтыг андуураад
биччихэж нтр гэж ярьж болдог л юм байх даа.

Avatar

Монголчууд 2020-08-25 202.9.46.191

Буяндорж кармааны хулгайчийг мэдэхгуй биш ямар ,

Avatar

Ganaa 2020-08-25 202.21.108.49

Naad Bilegt gedeg hun chine aimar luivarchin avgai

Avatar

САРАА 2020-08-25 202.9.47.28

Энэ хоёроос холхон байсан нь дээр шүү

Avatar

Surenee 2020-08-25 150.129.140.220

Unen bol neg l. baidag Buyndorj ahdaa amjilt husei temtseed bgaarai

Avatar

Bat 2020-08-25 174.236.131.109

Magnai shig yum bolson yum baina lee

Avatar

BOLD 2020-08-25 103.229.121.100

BUYANDORJ BOL TOM LUIVARCHIN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж