АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп шүүмжлэгчдээ галзууруулахын тулд бүгд найрамдах намын конвенц дээр цугласан олны “Дахиад дөрвөн жил” хэмээн уухайлахыг “Дахиад 12 жил” болгожээ.
Трамп АНУ-ын хуулинд нэг Ерөнхийлөгч хоёроос дээш удаа онгогдох боломжгүй байдгийг үл тоон хоёроос олон удаа дараалан төр барих санаатай байдгаа нээлттэй илэрхийлдэг билээ. Мөн тэрбээр энэ санаагаа өөрийг нь эсэргүүцэгчдийг шоглохын тулд хошигнол болгон ашигласан байна.
Бүгд найрамдах намын конвенц дээр үг хэлснийх нь дараа түүний дэмжигч олон “Дахиад дөрвөн жил” хэмээн дахин дахин уухайлан орилж эхэлжээ. Гэтэл Трамп “Хэрвээ та нар эсэргүүцэгчдийн аашийг улам хөдөлгөмөөр байвал дахиад дөрөв биш, 12 жил гэж орил” хэмээсэнд цугласан олон хэлснээр нь хийсэн аж.
Үр дүнд нь Трампыг шүүмжлэгчид галзуурах шахацгаасан байна. Жишээ нь салбар салбарын идэвхтнүүд түүний дээрх үйлдлийг твиттер дээрээ нийтэлж, “Дарангуйлагч”, “Путинг дуурайгч” зэргээр цоллон шүүлжилцгээсэн харагдана.
Эх сурвалж: RT
Зочин 2020-08-25 202.126.88.151
Трамп юм хийсэн ерөнхийлөгчөөр түүхэнд үлдэнэ дээ. Короногийн улмаас ялагдаж магадгүй.
тэнэглэл шунал 2 анд нөхөр юмдаа 2020-08-25 202.131.239.166
Энэ хүн галзуурсан байхоо. Хүн хэт хөгширөөд ийм ажил хийх нэг талаасаа үнэхээр дэмий байдаг юм байна доо. Энэ трамптан АНУ-г мөхөөнө.
zochin 2020-08-25 202.179.24.237
Трамп оршин тогнож байж АНУ Хятадын хар бодлогоос улс орноо нэг мөсөн аврах юм байгаам даа. Тэнэг америкчууд тэрийг ойлгох ухаан алгоо. ккк
Зочин 2020-08-25 202.126.89.252
Адтай золиг шүү, хаха.
Зочин 2020-08-25 103.212.116.86
н**ш ШҮҮ