Бэлэнчлэх сэтгэлгээ буюу гуйланч амьдрал | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Бэлэнчлэх сэтгэлгээ буюу гуйланч амьдрал

Хуучирсан мэдээ: 2016.01.27-нд нийтлэгдсэн

Бэлэнчлэх сэтгэлгээ буюу гуйланч амьдрал

Хүн ямар гэр бүлд, ямар амьдралд төрөхөө өөрөө сонгож төрдөггүй гэж ярьдаг ч баян ядуу гэх ойлголт дээр харин эсрэгээрээ тухайн хүний хөдөлмөр, бүтээлч сэтгэлгээ нь илэрдэг.  Хүн хэдий чинээ аливаа зүйлийг хийж бүтээж, өөртөө болон бусдад баялагийг бүтээхийг хүснэ тэр хэмжээгээрээ хөдөлмөрлөдөг. Сайхан амьдрахыг хүсдэггүй хүн гэж байдаггүй. Гэтэл нийгмийн дунд сайны хажуугаар саар гэгчээр амьдрах гэж хөдөлмөрлөж яваа хүмүүсээс гадна 0-18 насны насанд хүрээгүй хүүхэдтэй адилхан хөгширсөн хүүхдүүд нийгмийн хүн амын томоохон байр суурийг эзэлж байна. Эдгээр хүмүүсийг нийгмийн давхраажилтын ангиллаар “Шавхруунууд” гэж ангилсан байдгийг эерүүлж хэлбэл бэлэнчлэх сэтгэлгээтэй хөдөлмөрийн насныхан. Нийгмийг бүрдүүлэгч эдгээр хүмүүс яагаад өнөөдөр ийм дорд байдалтай гуйлга гуйн шар өдөр, бор хоногийг өнгөрөөж байна вэ? Үүний хариулт болгож хэлж болохоор олон хүчин зүйл байгаагаас дурьдвал:

  • Багаас нь оюун ухаанд нь тогтсон бэлэнчлэх сэтгэлгээ

  • Дутуугийн мэдрэмжээ ойлгож, давж гарч чадахгүй байдал

  • Өөрт бий болж буй хэрэгцээг ойлгохгүй байх

  • Бие физиологийг болоод оюун санааны идэвхигүй байдал гэх мэт.

Бэлэнчлэх сэтгэлгээний талаар сэтгэл судлалын шинжлэх ухаанд баталсан онол баримт байдаггүй бөгөөд үүнийг энгийнээр тайлбарлавал бага насных нь өсөж торнисон орчин нөхцөл болоод бусад хүмүүсийн харилцаа, халамжаар тайлбарлаж болох юм. Насанд хүрсэн хүний зарим нэг асуудал нь бага наснаас үүдэлтэй байдаг. Магадгүй гуйлга гуйж амьдардаг хүмүүсийг яагаад бэлэнчлэх сэтгэлгээтэй болсныг нь таамаглах юм бол тэдэнд бага насанд нь эцэг эх болон бусад хүмүүсийн халамж анхаарал дутагддаг байсан байж болох юм. Ингэснээрээ тэд хожим насанд хүрсэн хойноо ажил хийгээд өөрийгөө тэжээх мэргэжилтэй, боломжтой ч гэсэн бусдаас халамж анхаарал хүснэ.

үргэлжлэл: www.setgel.mn

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-01-27 103.229.123.185

АРДЧИЛСАН НАМЫН НӨХДИЙГ БИЧЧИХСЭН ЮМУУ ДАА ШАВХРУУНУУД БОЛОМЖ ОЛДВОЛ ХЭНД Ч ҮЛДЭЭХГҮЙ ГЭСЭН СЭТГЭХҮЙТЭЙ ЮМ БАЙНА

зочин 2016-01-27 103.57.92.248

Зүгээр л сар бүр олгоод байгаа 20 000 эхлээд больчих. Энэ утга учиргүй халамжаа зогсоочих. Энэ мөнгөөр хичнээн сургууль, цэцэрлэг барьчих байсан даа

зочин 2016-01-27 103.57.92.248

Зүгээр л сар бүр олгоод байгаа 20 000 эхлээд больчих. Энэ утга учиргүй халамжаа зогсоочих. Энэ мөнгөөр хичнээн сургууль, цэцэрлэг барьчих байсан даа

setgelgeenii yaduural gej badag 2016-01-27 103.229.121.39

setgelgeenii yaduural gej baidag ajee.

Зочин 2016-01-27 202.179.24.216

Био комбинатад манай гурван хөгшин байдаг юм. Хаяа эргээд очиход хамар хашааны айл нь холгоод л байх юм аа. Анх бүр цахилгаанаа тэндээс авчихсан байсныг хэлээд болохгүй арай гэж өөрсдөө хүчээр салгасан. Тэгэхэд одоо түлээний сүх, усны тэрэгнээс аваад гуйлга тасрахгүй, хашааны банзыг нь авч зай гаргачихаад жорлонд нь хүртэл бие засна шүү. Яахаараа тийм гуйлгачин сэтгэхүйтэй байдаг юм, сэтгэхүй нь тийм байхаар заяа нь гуйлгачин байхаас ч яахав

Зочин 2016-01-27 202.179.24.216

Био комбинатад манай гурван хөгшин байдаг юм. Хаяа эргээд очиход хамар хашааны айл нь холгоод л байх юм аа. Анх бүр цахилгаанаа тэндээс авчихсан байсныг хэлээд болхгүй арай гэж өөрсдөө хүчээр салгасан. Тэгэхэд одоо түлээний сүх, усны тэрэгнээс аваад гуйлга тасрахгүй, хашааны банзыг нь авч зай гаргачихаад жорлонд нь хүртэл бие засна шүү. Яахаараа тийм гулгачин сэтгэхүйтэй байдаг юм, сэтгэхүй нь тийм байхаар заяа нь ч гуйлгачин байхаас яахав.

zochin 2016-01-27 202.70.45.237

Belenchleh setgelgee - bi l lav guij amidardag, harin henees ve gedeg ni gol ni um shigee.

setgegdel 2016-01-27 210.160.35.61

erthenees ter muuhai zagaa zasaarai ho

Зочин 2016-01-27 137.186.121.166

чи ГУЙРАНЧ ГӨЛӨГ мэдэв үү