ЗГ: Хөл хориог есдүгээр сарын 15-ныг хүртэл сунгалаа

Хуучирсан мэдээ: 2020.08.25-нд нийтлэгдсэн

ЗГ: Хөл хориог есдүгээр сарын 15-ныг хүртэл сунгалаа

ЗГ: Хөл хориог есдүгээр сарын 15-ныг хүртэл сунгалаа

НЭМЭЛТ: 13.30 цаг

А.АРИУНЗАЯА: ХАЛАМЖИЙН ДӨРВӨН ҮЙЛЧИЛГЭЭГ ЦАХИМААР АВДАГ БОЛЛОО

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгах Улсын онцгой комиссын саналыг хэлэлцэж, дэмжсэн байна. Өөрөөр хэлбэл, өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 2020 оны есдүгээр сарын 15-ныг хүртэл сунгасан байна.

Мөн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдээлэл хийлээ. Тэрбээр, Өнөөдрийн байдлаар нийгмийн халамжийн чиглэлээр зургаан хууль үйлчилж, 1,5 сая иргэнд нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлж буй. Энэхүү халамжийг аймаг, дүүргийн хөдөлмөр халамжийн хэлтэсээр дамжуулдаг. Тэгвэл зургаан хуулийн дагуу үзүүлдэг 12 үйлчилгээний дөрвөн үйлчилгээг материал бүрдүүл, өөрийн биеэр очихгүйгээр онлайнаар үйлчлэх e-halamj.mn сайт болон ТҮЦ машин, И-баримтын системүүдийг ашиглаж, төрийн үйлчилгээг авах боломжтой болж байгаа юм.

Нийт 39 төрлийн бичиг баримтыг бүрдүүлэхгүйгээр цахимаар мэдээллийн сангаасаа авах боломжийг бүрдүүлж байгаа юм. Ингэснээр иргэнд ирэх дараалал, цаг алдахгүй байх боломжийг бүрдүүлж байгаа юм. Цаашид бид үлдсэн найман үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг шуурхайлан ажиллаж байна. Нийгмийн эмзэг бүлгийн хүмүүс каргүй байх, дансаа мэдэхгүй байх тохиолдол гардаг учраас Төрийн банктай хамтран тэтгэврийн ахмад настнуудад цахим данс нээх, АТМ-ээр үйлчлүүлэхэд шимтгэл авахгүй байх чиглэлээр хамтарч ажиллаж байна.

ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНД:

  • Насны хишиг
  • Цалинтай ээж
  • Жирэмсэн эхийн тэтгэмж
  • Ихэр хүүхдийн
  • Одонтой ээж
  • Өрх толгойлсон эх, эцсгийн тэтгэмжүүдийг цахимаар авах боломжтой болж байгаа бөгөөд өнөөдрөөс эхлэн хэрэгжиж эхлэх юм.

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна

Posted by News.mn on Monday, August 24, 2020

Мөн ирэх есдүгээр сарын 14-нөөс аймгуудын сургууль, цэцэрлэгүүд хэвийн горимоор буюу өдөр бүр танхимаар хичээллэнэ. Нийслэлийн хэмжээнд есдүгээр сарын 21-нээс хэвийн горимд шилжихээр бэлтгэлээ хангаж байгаа аж.


ЗАСГИЙН ГАЗАР ХУРАЛДАНА

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр /2020.08.25/ ээлжит бусаар хуралдана. Хуралдааны өмнө Улсын онцгой комисс хуралдах бөгөөд ирэх долоо хоногт дуусах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгах эсэх асуудлыг хэлэлцэх бөгөөд түүнийг Засгийн газрын хуралдаанаар баталгаажуулах юм. Мөн Засгийн газрын хуралдаанаар өөр ямар асуудал хэлэлцэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

Ш.ЧИМЭГ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж