“Монголд үйлдвэрлэв-Цагаан сар 2016” үзэсгэлэн худалдаа эхэллээ

Хуучирсан мэдээ: 2016.01.27-нд нийтлэгдсэн

“Монголд үйлдвэрлэв-Цагаан сар 2016” үзэсгэлэн худалдаа эхэллээ

2016 оныг аж үйлдвэрийн салбарт “Дотоодын үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих жил” болгон зарласан. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, худалдан авалтыг нэмэгдүүлэх зорилгоор “Монголд үйлдвэрлэв-Цагаан сар 2016” үзэсгэлэн худалдааг Аж үйлдвэрийн яам, Хүнс хөдөө аж ахуйн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулж буй бөгөөд өнөөдрөөс нээгдээд байна.

Энэ удаагийн үзэсгэлэн худалдаа иргэдэд тав тухтай орчин сар шинийн хэрэгцээт бараа, бүтээгдэхүүнээ нэг дороос хямд үнээр худалдан авах боломжийг олгож байгаагаараа онцлог аж.

Үзэсгэлэн худалдаанд нийт 350 гаруй аж ахуй нэгж 120 гаруй нэр, төрлийн бараа, бүтээгдэхүүнтэй оролцон хямд үнийг хэрэглэгчдэд санал болгосноороо давуу талтай юм байна. Түүнчлэн иргэдэд их багтаамжийн автобусаар үйлчилгээ үзүүлэхээр болжээ. Тодруулбал, үзэсгэлэн худалдааны үеэр Чингисийн талбай болон Дүнжингарав худалдааны төвөөс “Хүннү Молл” худалдааны төв чиглэлд хоёр их багтаамжийн автобус 10:00, 12:30, 15:00 цагуудад үйлчилгээ үзүүлэх юм байна.

Үзэсгэлэн худалдаа нэгдүгээр сарын 27-ноос хоёрдугаар сарын 7-ны өдрүүдэд “Хүннү Молл”, , “Шөнийн зах”, Хархорин хороолол дахь “Монгол аутлет” худалдааны төвүүдэд тус тус зохион байгуулагдана.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж