Уурссан ПСЖ багийн хөгжөөн дэмжигчид Парист үймээн дэгдэв

Хуучирсан мэдээ: 2020.08.25-нд нийтлэгдсэн

Уурссан ПСЖ багийн хөгжөөн дэмжигчид Парист үймээн дэгдэв

Уурссан ПСЖ багийн хөгжөөн дэмжигчид Парист үймээн дэгдэв

УЕФА Аваргуудын лигийн шигшээ тоглолт өнгөрөгч Ням гаригт явагдаж, Германы Байерн Мюнхен баг Францын ПСЖ багийг 1:0 гэсэн харьцаатай ялж, аваргын цомыг хүртсэн билээ. Шигшээ тоглолтод хожигдсон ПСЖ багийн хөгжөөн дэмжигчид нийслэл Парис хотын Елисейс талбайд үймэн дэгдээн нийтдээ 148 хүнийг цагдаа нар саатуулжээ.

Парисын цагдаагийн газраас өчигдөр (2020.08.24) мэдэгдэл гарган8 эдгээр хөгжөөн дэмжигчдийг “олон нийтийн талбайд хохирол учруулсан, хүчирхийлэл үйлдсэн мөн эд зүйлс шидсэн” гэх хэргээр баривчилсан тухайгаа мэдээлсэн байна. Мөн энэ хэргийн үеэр 400 гаруй иргэнийг амны хаалт зүүгээгүй хэмээн торгожээ.

Үүнээс гадна ПСЖ багийн цэнгэлдэх болох Парк де Пренсийн үүдэнд хөгжөөн дэмжигчид цагдаа нартай мөргөлдөөн үүсгэсэн байна.

ПСЖ баг түүхэндээ анх удаа УЕФА Аваргуудын лигийн шигшээ тоглолтод шалгарсан боловч Кингсли Команы мөргөж оруулсан ганц гоолоор хожигдсон юм. Тоглолт өнгөрөгч Ням гаригт Португал улсын нийслэл Лиссабон хотод явагдсан.

Ням гаригийн орой Францын Дотоод хэргийн сайд Жеральд Дарманин Парис дахь "хүчирхийлэл үйлдсэн гэмт бүлэглэлүүд" болон "асуудал гаргагчдыг" баривчилсан цагдаагийнханд талархал илэрхийлсэн бол Парис хотын захирагч Николас Нордман энэхүү хотод нь гарсан хүчирхийллийг “тэсвэрлэх аргагүй” гэж мэдэгджээ.

Тэрбээр "Гэмт этгээдүүд ПСЖ баг болон Парис хотод хайртай гэж харагдах зүйлс хийсэнгүй. Тэднийг буруушаах ёстой. Харин шөнөжингөө уг үймээн самууныг зохицуулсан цагдаа, гал сөнөөгчдөд баярлалаа" хэмээжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж