“KFC” түргэн хоолны сүлжээ өөрийн алдарт уриа болох “Finger Lickin’ Good” буюу “Хуруугаа долоом амттай” хэмээх уриагаа сольж, “It’s good” буюу зүгээр л “Амттай” болгож өөрчилжээ.
Учир нь тус компанийн уриа дэлхий даяар цар тахал нүүрлэж, хүн бүрийг гараа угааж, амны хаалт зүүхийг шаардаж буй энэ цаг үед тохиромжгүй гэж үзсэн байна.
“KFC” компани нь 64 жилийн өмнөөс хэрэглэсэн уриагаа бүрмөсөн солиогүй, цар тахал дуусч, дэлхийд тайван цаг ирэхээр сэргээхээ мэдэгдсэн байна.
Тус компани нь “Finger Lickin’ Good” уриаг өмнө нь 10 орчим жил хэрэглэхээ больж, “So good” уриатай байж байгаад 2008 оноос дахин хэрэглэж эхэлжээ.
Холбоотой мэдээ