Говь-Алтайд бүсийн тэмцээн боллоо | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Говь-Алтайд бүсийн тэмцээн боллоо

Хуучирсан мэдээ: 2016.01.27-нд нийтлэгдсэн

Говь-Алтайд бүсийн тэмцээн боллоо

Говь-Алтай аймаг бүсийн тэмцээнийг жишигт нийцүүлэн зохион байгууллаа

Идэрчүүдийн футзалын УАШТ-ийн шигшээ тоглолт хоёрдугаар сарын 13-20 өдрүүдэд Улаанбаатар хотноо зохиогдоно. Тус тэмцээнд бүс тус бүрээс шалгарсан шилдэг багууд оролцох юм. Энэ удаагийн тэмцээн хөдөө орон нутагт Талын, Алтайн болон Хангайн гэсэн бүсүүдэд зохион байгуулагдсан билээ.

Говь-Алтай аймгийн төв Алтай хотноо тэмцээний Алтайн бүсийн тоглолтууд болж 15 хүртэлх насанд Говь-Алтай аймаг түрүүлж Ховд аймаг удаалсан бол 17 хүртэлх насанд Баян-Өлгийн аймаг түрүүлж Говь-Алтай аймаг удаалсан юм. Тэмцээний Алтайн бүсийн тоглолтыг өөрийн нутагтаа амжилттай зохион байгуулсан Говь-Алтай аймгийн Хөлбөмбөгийн Холбоо, Говь-Алтай аймгийн Засаг дарга, Засаг даргын тамгын газар болон ИТХ-ын хамт олон, тэмцээний зохион байгуулалтанд гар бие оролцсон бүх хүмүүст дахин талархсанаа илэрхийлье.

ЭХ СУРВАЛЖ:www.the-mff.mn

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс