Солонготын даваанд шатахуун ачиж явсан автомашин онхолджээ

Хуучирсан мэдээ: 2020.08.25-нд нийтлэгдсэн

Солонготын даваанд шатахуун ачиж явсан автомашин онхолджээ

Солонготын даваанд шатахуун ачиж явсан автомашин онхолджээ

Онцгой байдлын ерөнхий газарт өчигдөр (2020.08.24) бүртгэгдсэн мэдээллийг тоймлон хүргэе.


  • Төв аймгийн нутаг Эрдэнэ суманд автозамын зорчих хэсэгт суудлын автомашин хоорондоо мөргөлдсөн осол өчигдөр 19:12 цагт гарчээ. Ослын улмаас автомашины эд ангид нэг хүн хавчуулагдсан байна.
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон иргэн С “Приус 20” загварын суудлын автомашиныг мөргөсөн байна. Ослын улмаас гурван хүн (23 настай эрэгтэй Ш, 26 настай эмэгтэй Б, 4 сартай эрэгтэй А) автомашины эд ангид хавчуулагджээ. Тэднийг дүүргийн ЯТТТ-д хүлээлгэн өгсөн байна.
  • Завхан аймаг, Их-Уул сум. Цэцүүх багийн “Солонготын даваа”-нд Улаанбаатар хотоос тус аймгийн Тосонцэнгэл сум руу 7 тн газ тээвэрлэж явсан “Дашваанжил” ХХК-ийн эзэмшлийн “Норд бенз” загварын зүтгүүрийн чиргүүл автозамын хажуу руу унасан байна. Энэ тухай дуудлага мэдээлийн дагуу аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр анги, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид тус аймаг дахь “Дашваанжил” ХХК-ийн салбарын 3 ажилтан, мөн өдрийн 15:00 цагт очиж, хамгаалалтад авч аюулгүй байдлыг ханган ажиллажээ.

“ТЭНГЭРИЙН ЭНЕРГИ БЯСАЛГАЛЫН ТӨВ”-ӨӨС СУРАГГҮЙ БОЛСОН ЭМЭГТЭЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА

  • Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, “Тэнгэрийн энерги бясалгалын төв” орчмоос Хан-Уул дүүргийн харьяат, иргэн О сураггүй болсон дуудлагыг 07.31-ний өдрийн 22:35 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийнхний хамт  өчигдөр өдрийн 10:00 цагаас тус дүүргийн 1 дүгээр хороо “Байтаг богд” гэдэг газраас “Баянцагаан”, “Тэрэлжийн шинэ гүүр”, “Таван салааны гарам”, “Бүдүүн чулууны гарам”, “Баянзүрхийн хавцал” гэдэг газар хүртэл 15 км-т “Туул” голын усаар завьтай урсаж, 45 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:15 цагт түр зогсоосон. Наймдугаар 25-ны өдрийн 10:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлэхээр болжээ.
  • Баян-Өлгий аймаг, Улаанхус сумын нутаг Алаг толгой” гэдэг газар 33 настай эрэгтэй Ө нь энэ сарын 18-ны өдрийн 23:00 цагийн орчим хадлан хадаж байгаад гэр рүүгээ мотоциклтой яваад сураггүй болсон байна. Энэ  тухай дуудлагыг энэ сарын 19-ний өдрийн 14:20 цагт хүлээн авсны дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхнийх нь хүсэлтээр зогсоожээ.
  • Өмнөговь аймгийн нутаг Даланзадгад суманд 10 настай эрэгтэй Х нь өчигдөр (2020.08.24) өдрийн 14:00 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй болжээ. Алга болсон хүүг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
  • Сэлэнгэ аймгийн нутаг Сүхбаатар сумын харъяат иргэн 70 настай эрэгтэй А, 64 настай эрэгтэй С нар “Орхон” голын  ус руу сэлэх гэж ороод живсэн байна. Энэ тухай дуудлага энэ сарын 18-ны өдрийн 16:00 цагийн орчимд бүртгэгджээ. Эрэн хайх ажиллагааг  онцгой байдлын алба хаагчид зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:40 цагт түр зогсоосон байна. Эрлийн ажиллагааг өнөө өглөө дахин эхлүүлжээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж