Коронавирус дахин халдварласан анхны тохиолдол бүртгэгдэв | News.MN

Коронавирус дахин халдварласан анхны тохиолдол бүртгэгдэв

COVID-19

Коронавирус дахин халдварласан анхны тохиолдол бүртгэгдэв

Коронавирус дахин халдварласан анхны тохиолдол бүртгэгдэв

Хонгконгийн иргэн 33 настай эрэгтэй дөрвөн сар хагасын дараа коронавирусийн халдвар дахин авсан нь тогтоогджээ. Энэ нь дэлхийд анх удаа хүн "Сovid-19"-ийн халдвараар дахин өвдсөн тохиолдол болж байгааг Хонгконгийн их сургуулийн эрдэмтэд зарласан байна.

Коронавирусээр хоёр дахь удаагаа халдварлах тохиолдол өөр хэд хэдэн улсад бүртгэгдлээ гэж мэдээлж байсан ч тэдгээр тохиолдлууд нь дутуу эмчлэгдсэн болон буруу оношлогдсон тохиолдлууд байсан юм.

Дээрх өвчтөн эхний удаа коронавирусээр өвдөхдөө гурван өдрийн турш халуурах, хоолой өвдөх, ханиалгах шинж тэмдэг илэрч байсан бол хоёр дахь удаагаа тусахад ямар ч шинж тэмдэг илрээгүй байна. Испаниас ирсэн тэрбээр наймдугаар сарын 15-ны өдөр Хонгконг руу нэвтрэх үед гаалийн шалган нэвтрүүлэх хэсэгт шинжилгээ хийж, коронавирусийн халдвар авсан болохыг илрүүлсэн байна. Тэрбээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа ч одоог хүртэл ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй хэвээр байгаа аж.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар дахин халдвар авах нь ховор бөгөөд тийм ч ноцтой биш байж магадгүй гэнэ. Гэвч дээрх жишээнээс харахад коронавирусийн халдвар авсан хүний биед үүссэн дархлаа буюу эсрэг биет хүний биеийг энэ халдвараас тийм ч  удаан хамгаалж чадахгүй байж мэднэ гэх дүгнэлтэд хүргэж байна. Харин ДЭМБ-аас ганцхан хүний жишээн дээрээс яаран дүгнэлт хийхгүй байх хэрэгтэй бөгөөд удаан хугацааны судалгаа шинжилгээ хийх хэрэгтэй гэж үзжээ.

Эх сурвалж: BBC, CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ard 2020-08-25 202.131.225.197

naad nuhruuruu tug tahi, laboratoriin harh bolgo sudalgaa shinjilgeendee ashigla, Hun turluhtunii sain sahnii tuluu

Avatar

Зочин 2020-08-25 49.0.212.4

Коронад ямар ч вакцин нэмэр болохгүй дээ

Avatar

huuk 2020-08-25 103.57.93.10

yoriin virus geech ve

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж