Монголын үндэсний бөхийн холбоо өчигдөр (2020.08.24) мэдэгдэл гарган, Цэцдийн зөвлөлийн хурлын товыг зарлалаа. Монголын үндэсний бөхийн холбооны цэцдийн зөвлөлийн хурал ирэх есдүгээр сарын 5-ны Бямба гаригт 11:00 цагаас Монгол бөхийн өргөөнд хуралдахаар болжээ.
Энэхүү хурлаар Их Эеийн товыг тогтоож, хурлын төлөөлөгчдийн сонгох журмыг батлах аж.
Холбоотой мэдээ