“Халуун тус” аянаар зургаан сая орчим төгрөгийн хандив цуглажээ | News.MN

“Халуун тус” аянаар зургаан сая орчим төгрөгийн хандив цуглажээ

Хуучирсан мэдээ: 2016.01.27-нд нийтлэгдсэн

“Халуун тус” аянаар зургаан сая орчим төгрөгийн хандив цуглажээ

Цас их орж, цаг хүндэрсэнтэй холбогдуулж, Сүхбаатар аймгийн ЭМГ-аас малчдад туслах зорилгоор “Халуу тус” аяныг аймгийн нийт ААН, иргэдийн дунд уриалга гарган зохион байгуулсан юм. Энэ сарын 13-25-ны хооронд зохион байгуулсан уг аянд 25 байгууллага, 2000 гаруй иргэн зургаан сая орчим төгрөгийн эд зүйлс хандивлажээ. Лаа шүдэнз, малын нэмнээ, төлийн уут болон хүнсний бараа зэргээр малчиддаа тусалсан ААН, иргэдийн хандивын цуглуулгыг зохион байгуулагч тал маргааш аймгийн ОБГ-т хүлээлгэн өгнө.

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж