Навальныйг хордуулсан гэж Германы эмч нар дүгнэжээ

Хуучирсан мэдээ: 2020.08.25-нд нийтлэгдсэн

Навальныйг хордуулсан гэж Германы эмч нар дүгнэжээ

Навальныйг хордуулсан гэж Германы эмч нар дүгнэжээ

Оросын сөрөг хүчний удирдагч, Ерөнхийлөгч Путины засаг захиргааг шүүмжлэгч Алексей Навальныйн бие энэ сарын 20-ны өдөр Сибириэс Москва руу буцах замдаа гэнэт муудаж, эмнэлэгт хүргэгдсэн тухай мэдээлсэн билээ. Гэнэтийн явдлын улмаас онгоц нь Омск хотод ослын буулт хийсэн юм.

Омск хотын эмнэлэгт хүргэгдсэн түүнийг хордуулсан байж магадгүй гэж сэжиглэж байсан ба комын байдалтай байгаа Навальныйг маргааш өдөр нь Герман руу эмчлүүлэхээр авч явсан. Эхэндээ ОХУ-ын талын урьдчилсан шинжилгээгээр Навальныйг хордуулаагүй гэсэн дүгнэлт гарсан ч өчигдөр /2020.08.24/ Германы эмч нар түүнийг “cholinesterase inhibitor” бүлгийн ямар нэг бодисоор хордуулсан гэх дүгнэлт гаргажээ. Одоогоор яг ямар бодис гэдэг нь тогтоогдоогүй байгаа ч “Cholinsterase inhibitors” бүлгийн бодисуудыг химийн зэвсгээс эхлээд шавьжны хор хийхэд хүртэл ашигладаг аж.

Одоогоор амь насанд нь шууд нөлөөлөх аюулгүй ч удаан хугацаанд эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлж болзошгүй байгааг эмч нар мэдэгдсэн байна.

Германы канцлер Ангела Меркель энэ асуудалтай холбоотойгоор мэдэгдэл хийж, Навальныйг хордуулсан хэргийг шалгаж, буруутай этгээдийг илрүүлэн хуулийн хариуцлага тооцохыг Оросын талд уриалсан байна. Германы эмч нар Навальныйг атропин хордлогын эсрэг үйлчилгээтэй эмээр эмчилж байгаа ба яг ийм эмчилгээг 2018 онд Английн Солсбэрид тагнуулын ажилтан асан Сергей Скрипал болон түүний охин Юлияг хордуулах үед хийж байсан гэнэ.

Хуульч, авлигын эсрэг тэмцэгч Алексей Навальный сүүлийн жилүүдэд ОХУ-ын Ерөнхийлөгч Путины засаглалын эсрэг хүчтэй дуу хоолойгоо хүргэсээр ирсэн бөгөөд жагсаал цуглаан зохион байгуулсан хэргээр хэд хэдэн удаа саатуулагдаж байв. Түүнийг 2018 оны ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийг нь хориглож байв. Алексей Навальныйг хордуулсан гэх асуудал одоо дэлхий нийтийн анхаарлын төвд байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ХарамсалтайХарамсалтай
8
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж