Дорнод аймагт явагдсан шүүгчийн сургалт өндөрлөв

Хуучирсан мэдээ: 2016.01.27-нд нийтлэгдсэн

Дорнод аймагт явагдсан шүүгчийн сургалт өндөрлөв

МХБХ-ны шүүгчийн ээлжит сургалт Дорнод аймгийн төв Чойбалсан хотноо 1 дүгээр сарын 23-26-ны өдрүүдэд амжилттай зохиогдож өндөрлөлөө. Дорнод аймгийн хувьд энэ жил дотоодын футзалын лигийн тэмцээнээ зохион байгуулах бөгөөд үүний өмнө шүүгчийн сургалтыг зохион байгуулж шүүгч нараа бэлтгэн сургах тал дээр маш сайн ажилласан юм.

Уг сургалтыг ФИФА буюу Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны шүүгч, ОУХБХ-ны шүүгчийн сургагч багш, МХБХ-ны нэгдүгээр зэрэглэлийн шүүгч Д.Түмэнбаяр удирдан явууллаа. 

Дорнод аймгийн 17 хүртэлх насны идэрчүүдийн баг футзалын УАШТ-ий шигшээ тоглолтонд оролцох эрхээ авсан билээ. Тэд ирэх хоёрдугаар сарын 13нд эхний тоглолтоо хийх юм. 

ЭХ СУРВАЛЖ: www.the-mff.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж