Сүүлийн 40 гаруй жил болоогүй хүйтрэлт болж байна | News.MN

Сүүлийн 40 гаруй жил болоогүй хүйтрэлт болж байна

Хуучирсан мэдээ: 2016.01.27-нд нийтлэгдсэн

Сүүлийн 40 гаруй жил болоогүй хүйтрэлт болж байна

Өнгөрсөн долоо хоногт Сүхбаатар аймгийн нийт нутаг дэвсгэрт хүйтний эрч нэмэгдлээ. Аймгийн төвд агаарын температур зарим шөнө -40 хүрсэн нь Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт сүүлийн дөчөөд жил тохиолдоогүй хүйтрэлт гэдгийг мэргэжлийн хүн хэлж байна. Энэ сарын 23-ны шөнө Наран, Дарьганга суманд -45 хэм хүрсэн бол 22-ны шөнө Баруун-Урт суманд -40 хэм хүрч хүйтэрчээ.

Хөвсгөл, Байгаль нуур, баруун Сибирийг дамнасан даралтын өндрийн гүвээний нөлөөгөөр тогтсон агаарын массын нөлөө энэхүү хүйтрэлтийн шалтгаан болж байгаа юм байна.

Ойрын хоногуудын урьдчилсан мэдээгээр энэ сарын 30-нд зарим газраар бага зэргийн цас орно. Ихэнх хугацаанд салхи хойноос секундэд 5-10 метр хүрч явган шуурга шуурна. Агаарын температур шөнөдөө 28-33, өдөртөө 17-22 гардус хүйтэн байна. 31-нээс хүйтний эрч бага зэрэг суларна гэж аймгийн УЦУОША-наас мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж