Олимпийн хошой мөнгөн медальт, Европын хошой аварга Оросын уран гулгагч Евгения Медведева спортын карьераа дуусгасны дараа намтраа бичихээр төлөвлөж байгаа ажээ.
"Намтар, дурсамжаа би өөрөө бичнэ. Харин хэзээ гэдэг дээр тодорхой хугацаа хэлж чадахгүй байна. Спортын карьераа өндөрлөсний дараа мөсөн тайлбай дээр, бас талбайгаас гадуур юу болж өнгөрснийг бүгдийг бичих болно. Номын минь төлөвлөгөө миний толгойд байна. Номынхоо нэрийг харин тогтоогүй байна” хэмээн Евгений Медведева “Контакте” сүлжээний Оросын Олимпийн хорооны хаягаар шүтэн бишрэгчидтэйгээ хийсэн цахим уулзалтын үеэр хэлжээ.
Ямар үзүүлбэртээ илүү хайртай вэ гэсэн асуултад тэрбээр “Гейшагийн дурсгал” үзүүлбэртээ илүү хайртай хэмээн хариулсан байна. “Энэ үзүүлбэрт би өөрийгөө харуулахыг зорьсон. Энэ үзүүлбэр зөвхөн спортын хувьд биш хувь хүний талаасаа ч миний хувьд онцгой юм” хэмээн тэр хэлжээ.
Холбоотой мэдээ