Оросын ПИК компани хамгийн өсөлттэй компаниар нэрлэгдэв | News.MN

Оросын ПИК компани хамгийн өсөлттэй компаниар нэрлэгдэв

Оросын ПИК компани хамгийн өсөлттэй компаниар нэрлэгдэв

Оросын ПИК компани хамгийн өсөлттэй компаниар нэрлэгдэв

Их Британийн зөвлөх үйлчилгээний Brand Finance компанийн гаргасан жагсаалтаар үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэлт, барилга угсралтын ПИК компани Оросын хамгийн үнэ цэнэтэй бренд компанийн жагсаалтад жилийн дотор 10 байраар урагшилж, 30-д бичигдэж, үнэ цэнэ нь хамгийн өссөн брендэд тооцогдлоо.

"ПИК компани хамгийн хурдан өсөлттэй компанид тооцогдож байна. Brand Finance Russia 50 жагсаалтад тус компани 30-д бичигдлээ. 2019 онтой харьцуулахад үнэ цэнэ нь 51 хувиар нэмэгдэж, ПИК компанийн үнэлгээ 33,5 тэрбум рублиэр хэмжигдэж байна. ПИК нь үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэлтийн компаниудаас уг жагсаалтад орсон анхны компани боллоо” хэмээн Brand Finance компанийн тайланд дурджээ.

Жагсаалтыг Сбербанк тэргүүлсэн байна.

ПИК нь Оросын орон сууцны барилгын салбарт 1994 оноос хойш ажиллаж байгаа компани юм. Компанийн 59 хувийг Сергей Гордеев, 23 хувийг ВТБ банк эзэмшдэг бөгөөд үлдсэн 18 хувийн хувьцаа нь бирж дээр чөлөөт эргэлтэд байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж