Хөл хориог есдүгээр сарын 15-ныг хүртэл сунгах санал гаргав

Хуучирсан мэдээ: 2020.08.25-нд нийтлэгдсэн

Хөл хориог есдүгээр сарын 15-ныг хүртэл сунгах санал гаргав

Хөл хориог есдүгээр сарын 15-ныг хүртэл сунгах санал гаргав

НЭМЭЛТ:

Улсын онцгой комиссын  ээлжит хурал дууслаа. Гарсан шийдвэрийг 12:00 цагт Засгийн газрын хуралдаанд оруулж тогтоолоор баталгаажуулсны дараа нэгдсэн мэдээ гаргах юм байна.
Гамшгаас хамгаалах хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны есдүгээр сарын 15-ны өдрийг дуустал сунгах саналыг УОК-ын гишүүд дэмжсэн байна.

УОК ХУРАЛДАЖ, ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ХУГАЦААГ СУНГАХ ЭСЭХИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ

Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан өнөөдөр (2020.08.25) 10:00 цагт болно. Хуралдаанаар Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг сунгах тухай хэлэлцэх юм. Тус комиссоос гаргасан шийдвэрийг Засгийн газрын ээлжит хуралдаанаар баталгаажуулдаг журамтай.

Өнгөрсөн сард Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг наймдугаар сарын 31-нийг хүртэл сунгасан бөгөөд ирэх Даваа гаригт өндөржүүлсэн бэлэн байдлын хэсэгчилсэн зэрэгт шилжүүлсэн хугацаа дуусгавар болж байгаа билээ.

 Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
7
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
4
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж